2021.07.30, Баасан
Эхлэл Монгол “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49%-ийг иргэдэд нээлттэй худалдахыг шаардав

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49%-ийг иргэдэд нээлттэй худалдахыг шаардав

“Эрдэнэт үйлдвэр ард түмний өмч” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Ц.Алтаншагай өнөөдөр (2020.03.09) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Уг хэвлэлийн хурлаар тэрбээр “Эрдэнэт үйлдвэр”-т тогтоосон онцгой дэглэмийн хугацаа гуравдугаар сарын 6-ны өдөр дууссан. Энэ хугацаанд “Монгол зэс”-ийн томилгоотой есөн хүнийг ажлаас нь чөлөөлснөөс хойш энэ асуудлыг хариуцсан сайд Л.Оюун-Эрдэнэ тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр “ҮАБЗ-ийг яаралтай хуралдуулж, УИХ-ын тогтоолд тодотгол хийж, 49%-ийн өмчлөлийн асуудлыг нэн даруй шийдвэрлэхийг шаардаж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэвээр байвал үйл ажиллагаа нь доголдох магадлал маш өндөр. Тийм учраас 49%-ийн хөрөнгийг нээлттэй, ил тод худалдаалж, иргэдэд худалдан авах боломж олгохыг хүсч байна. Хэрэв нээлттэй худалдвал худалдаж авахад бэлэн гэсэн баталгаа гарган 15 мянган иргэн гарын үсгээ зураад байна.

"Эрдэнэт үйлдвэр"-ийн 40 жилийн хугацаанд ашигласан хүдрээс бий болсон хаягдал шороо буюу “үүсмэл овоолго” 10 гаруй бий. “Эрдэнэт уулын өгөөж” гэсэн төсөл дэмжигдсэн хэдий ч овоолгуудыг иргэдэд өгөхгүй байгаа нь хуульд нийцсэн хулгай үргэлжилсээр байна гэсэн хардлага төрүүлж байна. Үүнийг орон нутгийн мэдэлд өгөх нь Эрдэнэтийн иргэдийн эрх ашигт нийцнэ гэж үзэж байна” гэлээ.
Ц.Алтаншагай цаашид "Эрдэнэт үйлдвэр"-ийн асуудлаар тогтмол хэвлэлийн бага хурал хийхээ мэдэгдсэн юм. Мөн дээрх асуудлыг 2020 оны дөрөвдүгээр сарын 01-ний дотор шийдэж өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихээ мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу