2024.04.27, Saturday
spot_img
НҮҮРДэлхийН.Назарбаев коронавирусээр өвчилжээ

Н.Назарбаев коронавирусээр өвчилжээ

Казахстанын Ерөнхийлөгч асан, “Үндэсний удирдагч” Нурсултан Назарбаев коронавирусээр өвчилсөн болох нь тогтоогджээ.

Түүнээс вирусний шинж тэмдэг илэрч, өндөр халуурч байсан тул шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан байна.

Өдгөө 79 настай экс Ерөнхийлөгчийг эмнэлэгт тусгаарлан шаардлагатай эмчилгээг хийж байгаа аж. Гэхдээ улс оронтой холбоотой ажлыг цахимаар хийх боломжтой гэж ажлын албанаас нь мэдээллээ.

Одоогоор түүний бие тогтвортой, шинж тэмдгийг арилгах эмчилгээ хийж байгаа гэлээ. Казахстаны удирдагч асан Назарбаев ирэх сард 80 нас хүрэх юм. Тус улсад одоогоор Эрүүл мэндийн сайд Елжан Биртанов, Парламентын доод танхимын дарга Нурлан Нигматулин, Ерөнхийлөгч Токоевын хэвлэлийн төлөөлөгч Бери Уали нараас коронавирус илрээд байгаа билээ. Жонс Хопкинсийн их сургуулийн дата мэдээллээр тус улсад  15.8 мянган хүнд коронавирус халдаж, 97 хүн эндээд байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!