2024.04.27, Saturday
spot_img
НҮҮРУлс ТөрСонгуулийн үр дүнд шууд нөлөөлөх гэсэн харалган бүдүүлэг үйлдэл

Сонгуулийн үр дүнд шууд нөлөөлөх гэсэн харалган бүдүүлэг үйлдэл

УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдөж байсан С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг цагдан хорих шийдвэрийг шүүхээс өнөөдөр гаргасан. Тиймээс АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү, АН-ын хуульч Н.Ариунболд нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ц.БААТАРХҮҮ:

УИХ-ын найм дахь удаагийн сонгууль сүүлийн шатандаа явж байна. УИХ-д нэр дэвшихээр хүсэлтээ илэрхийлсэн АН-ын нэр дэвшигчид нь Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар зэрэг маш олон төрийн байгууллагаас лавлагаа авч, сонгуулийн сурталчилгаагаа хийж болно гэдэг дүгнэлт гаргаж, албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхийг нь олгосон.

Гэтэл сонгуулийн санал хураалт болохоос тав хоногийн өмнө баривчлах, барьцаа хөрөнгө шаардаж байгаа нь сонгуулийн үр дүнд нөлөөлөх, нөгөө талаас дарангуйлал тогтоох гэсэн оролдлого гэж үзэж байна. Хууль хяналтын байгууллагаар үнэн зөвийг тогтоох шаардлага байсан бол өнгөрсөн дөрвөн жилд тогтоох боломж байсан.

Гэтэл сонгуулийн санал хураалт дуустал хорих шийдвэр гаргаж байгаа нь иргэдийн сонгох эрхэнд халдсан үйлдэл.

Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон, нэр дэвшигчийн сонгох эрхэнд бүдүүлгээр халдаж байна. СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр ийм үйл явц хийхийг хориглосон.

АН өмнө нь бусад улс төрийн нам, эвсэл, бие даагчдыг хуулийн хүрээнд нээлттэй шударга өрсөлдөхийг уриалсан. Хуулийг ягштал биелүүлж, хуулийн хүрээнд өрсөлдье. Монгол төрийн хуулийг эрх баригчид өөрсдийнхөө бүлэглэлийн хагаралд ашиглан сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг оролдож байгаа явдлыг таслан зогсоох шаардлага байна гэж мэдэгдэж, бусад улс төрийн намуудад хандан уриалга гаргаж бөайсан. Тийм учраас АН өнөөдөр мэдэгдэл гаргаж байна.

Санал хураалт болохоос өмнө Засгийн газрын шийдвэр, УИХ-ын тогтоолыг биелүүлснийхээ төлөө хорих эсвэл барьцаа хөрөнгө байршуулах,  бараг 100 жилийн цалинтай тэнцэх хэмжээний барьцаа тавих шаардлага тавиад, тэр барьцаа нь байхгүйнх нь төлөө хорьдаг байдал нь ардчиллын үндсэн зарчимтай нийцэхгүй байгаа юм.

Энэ зарчим цаашдаа ардчиллын хөгжилд хар толбо үлдээхээр байгаа учраас АН эрс эсэргүүцэж байна. Бид энэ үйлдлийг эрх баригч намын талцал тэмцэл, Монгол төрийн хууль, хараат бус шүүхийг татан оролцуулах замаар сонгуулийн үр дүнд шууд нөлөөлөх гэсэн харалган бүдүүлэг үйлдэл гэж үзэж байна.

Ийм учраас эрх барьж байгаа намын талцал бол монголчуудын энэ удаагийн сонгуульд нгөлөөлж будилаантуулах, рейтинг нь өндөр улстөрчийг хэзээ л бол хэзээ баривчлах ийм нөхцөл байдалд аваачиж байгаа учраас АН ардчиллын суурь зарим дээрээ хатуу зогсож бусад улс төрийн нам, бие даагчдыг хамтран тэмцэхийг уриалж байна гэлээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!