2024.04.27, Saturday
spot_img
НҮҮРДэлхийНас баралт Италид хамгийн өндөр хувьтай байна

Нас баралт Италид хамгийн өндөр хувьтай байна

Сүүлийн 24 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдвар ОХУ-д 4 хувиар, Бразилд 6 хувь, АНУ, Их Британид тус бүр нэг хувиар нэмэгдсэн. Нас баралт ОХУ-д 1, Германд 4.5, Бразилд 7, Италид 15 хувьтай байна.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн ихэнх оронд халдварын эхний болон хоёр дахь давалгааны дараагаар халдварын тохиолдол буурах хандлагатай байгаа аж. Камбож, Лаос улсад 30 хоногийн турш шинээр халдвар гараагүй. Вьетнамд сүүлийн 7 хоногт халдвар бүртгэгдээгүй. Япон, Малайзад шинэ тохиолдлын тоо буурч байна. Сингапурт гадаад ажилчдын дотуур байрны голомтоос, БНСУ-д шөнийн клубын голомттой холбоотой халдварын тоо нэмэгдсээр байгаа юм.

Хойд Америк, Европт кавасаки өвчин буюу хордлогот шокийн хам шинжтэй зарим талаараа төстэй олон эрхтэн тогтолцооны хүндрэлтэй хүүхдүүд эмнэлэгт хандах нь нэмэгдсэн. ДЭМБ-аас энэхүү хам шинжийн тохиолдлын тодорхойлолтыг гаргасан.

ДЭМБ Олон улсын олимпын хороотой хамт нийтийн биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөн, спортыг дэмжих, коронавируст халдварын эрсдлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

ДЭМБ-ын мэдээгээр насанд хүрсэн дөрвөн хүн тутмын нэг нь, хүүхэд, өсвөр насныханы 80 хувь нь идэвхтэй дасгал, хөдөлгөөн хийдэггүй байна. Шинэ түншлэлийн хүрээнд спорт, эрүүл мэндийн салбар хамтран идэвхтэй хөдөлгөөнийг 15 хувиар нэмэгдүүлнэ.

Сэтгэцийн эрүүл мэнд цар тахлын үед үзүүлж байгаа нөлөө түгшүүр төрүүлж байгаа. Нийгмээс тусгаарлагдах, халдвараас айх, гэр бүлийн гишүүдээ алдах, ажил, орлогогүй болохтой холбоотойгоор стресс нэмэгдэж байгаа аж.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!