2024.04.27, Saturday
spot_img
НҮҮРМонголCOVID-19: Монголд батлагдсан тохиолдол 140 боллоо

COVID-19: Монголд батлагдсан тохиолдол 140 боллоо

ЭМЯ-ны ээлжит мэдээллээр ХӨСҮТ-ээс гурван хүн эдгэрч, дараагийн шатруу шилжсэн талаар дуулгав. Халдвар авагчид эмнэлэгт 30-45 хоног эмчлүүлж эдгэрч байгаа аж. Монгол Улсад батлагдсан тохиолдол 140 болсон байна.. Өнөөдөр шинээр бүртгэгдсэн дөрвөн тохиолдлын нэг нь Дархан-Уул аймагт,  хоёр нь Орхон аймагт, нэг нь ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан цэргийн сургуулийн оюутнууд юм байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-ОХУ-аас ирсэн хүмүүсээс 97 нь коронавирусийн халдвар авсан. Тэдний дийлэнх нь оюутан. Коронавирусийн батлагдсан халдварын тоо өсөхийн хэрээр эрсдэл нэмэгдэж байна. Халдварыг алдахгүйн тулд анхаарч ажиллаж байна. Цаашид ХӨСҮТ-ийн 250 орноос гадна нийт 1000 гаруй орон дээр бид өвчтөнүүдээ авахаар төлөвлөж урьдчилсан тооцоо судалгаагаа хийж байна. ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлуудаа эмчилж байна.  Халдварын шинж тэмдэг маш тодорхой илэрсэн долоон оюутныг ОХУ-д үлдээсэн. Эх орондоо ирсэн оюутнууд тухайн үед коронавирусийн халдвар илрээгүй байсан гэсэн үг” гэв.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!