2024.04.26, Friday
spot_img
НҮҮРМонголД.Ядамдорж ОБЕГ-ын даргаар очих уу?

Д.Ядамдорж ОБЕГ-ын даргаар очих уу?

УИХ-ын өчигдрийн/2020.05.07/ чуулганы хуралдаанаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралыг өчигдөр БНХАУ-д суух Элчин сайдаар томилсон. Тиймээс  түүний оронл хэнийг томилох вэ гэх асуулт олны анхаарлын төвд байна.

Коронавирусийн цар тахлын үед ОБЕГ нь хорио цээрийг мөрдүүлэх, гамшгийн эсрэг бэлэн байдлыг хангахад чухал үүрэгтэй байгууллага.  Тэр утгаараа Т.Бадралын орны хүний яаралтай томилох асуудал яригдаж байгаа юм. Тодруулбал, ОБЕГ-ын даргаар  ЦЕГ-ын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Ядамдоржийн нэр хүчтэй яригдаж байгаа юм. Ингэхдээ түүнд генерал цол олгох талаар ч яриа гараад амжжээ. 1983-1987 онд НАХЯ-ны Цагдаагийн дээд сургууль, 2003-2006 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академи төгссөн.

1987-1996 онд Өвөрхангай аймгийн Цагдан сэргийлэх ангид хэсгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгчөөр, 1996-1998 онд Булган аймгийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн цагдаагийн ажил хариуцсан дэд даргаар, 1998-2000 онд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мандал сум дахь цагдаагийн хэлтсийн даргаар, 2000-2003 онд Дорнод аймгийн Цагдаагийн газрын даргаар,  2006 онд Нийгмийн хэв журам хамгаалах газрын даргаар, 2006-2008 онд Замын цагдаагийн газрын даргаар, 2008-2012 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн даргаар, 2012-2014 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, даргын зөвлөхөөр, 2014 оноос Хууль сахиулахын их сургуулийн Албаны зохион байгуулалт, санхүү хангамж эрхэлсэн дэд захиралаар тус тус ажиллаж байсан. Одоо Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн Цагдаагийн газрын даргаар  ажиллаж байгаа нэгэн.

 
 

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!