2024.04.26, Friday
spot_img
НҮҮРМонголДараагийн бай нь Ц.Баатарсайхан уу?

Дараагийн бай нь Ц.Баатарсайхан уу?

“Таванбогд” группийн ерөнхийлөгчийн Ц.Баатарсайханы өрөөнд хуулийнхэн нэгжлэг хийсэн байна. АТГ-аас “Таванбогд” группийн Ерөнхийлөгчийн Ц.Баатарсайханыг өрөөнд нэгжлэг хийсэн нь үнэн. Өнгөрсөн долоо хоногт шалгалтын ажиллагаа явуулсан. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэх тайлбар өглөө.

ХААН банкны томоохон хувьцаа эзэмшигчдийн нэг болох Ц.Баатарсайханыг Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.8 тэрбум төгрөг завшсан хэрэгтэй холбогдуулан өрөөнд нь нэгжлэг хийж, шалгалтын ажиллагааг явуулж байна гэх мэдээлэл байгаа юм.

Сүүлийн дөрвөн жил том бизнес эрхлэгчдийн эсрэг улс төрийн ажиллагаа ширүүсч, ил цагаанаар хөрөнгийг нь дээрэмдэж, баривчлах болсон. Жишээлбэл, Эрдэнэтийн 49 хувийг Оросоос худалдаж авч ирсэн Монголын зэсийн хувийг төр дээрэмдэж, ХХБ-ны эзэн гэгдэг Д.Эрдэнэбилэгийг барьж хорьсон. Өөрөөр хэлбэл, Путиныг гарсны дараа Оросод бизнес эрхлэгчдийнхээ хөрөнгө мөнгийг булааж, төр дээрэмдэж, баривчилах ажиллагаа гаарсан тэр үе Монголд нүүрлэж болзошгүй байна.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!