2024.04.27, Saturday
spot_img
НҮҮРМонголӨвчтөнүүдэд хоолой аргах, ядрах шинж тэмдэг илэрчээ

Өвчтөнүүдэд хоолой аргах, ядрах шинж тэмдэг илэрчээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн хэлснээр өчигдрийн байдлаар улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Нийт 59 хүнээс шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ болон ажиглах байрнаас болон давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Дархан-Уул болон Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хүмүүсээс коронавирус илрээгүй гэв. Франц иргэний эмчилгээг ДЭМБ-ын стандарт эмчилгээний зөвлөмжийн дагуу хийжээ. Уламжлалт эмчилгээ оруулаагүй байна. Үндсэн үзүүлэлт болох шинжилгээнүүдийг тогтмол хийж, өвчтөнүүдийн биед гарч буй шинж тэмдэгт хяналт тавьж байгаа аж.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын мэдээлснээр, коронавирусийн халдвар авсан үед ихэвчлэн толгой өвдөх, хуурай ханиалгах, халуурах шинж тэмдгүүд илэрдэг байна. Монголд батлагдсан 38 иргэний хувьд шинж тэмдэг балархай хэлбэрээр байгаа ажээ. Өвчтөнүүдийн хувьд ихэвчлэн хоолой аргаж, ядрах, бөөлжиж, суулгах шинж тэмдэг илэрч буй юм байна.  Эмчилгээний дундаж хоног 22.4 хоног гэж үзжээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!