2024.05.12, Sunday
spot_img
НҮҮРДэлхийОросод халдварын оргил үе ирээгүй байгааг анхааруулав

Оросод халдварын оргил үе ирээгүй байгааг анхааруулав

Дэлхий даяар шинэ коронавирус 213 улсад бүртгэгдэж, нийт 2.9 сая хүн өвчилж, 203 мянган нас баржээ.

Монголын хойд хөрш ОХУ-д тэр дундаа Москва хотод өвчлөл нэмэгдэж байна. ОХУ-д халдварын нийт тохиолдол 74 мянга болсон байна. Нас баралт өнгөрсөн хоногт 66-аар нэмэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болов. ОХУ-д өвчлөл нэмэгдэж байгаа шалтгаан нь хатуу хөл хорионы дэглэм мөрдөгдөж чадахгүй байгаатай холбоотой аж. Оросууд  гадуур тэнэж, мөн улирлын томуугийн шинж тэмдэгтэй андуурч өвчнөө хүндрүүлж байгааг ДЭМБ онцолсон байна. Гуравдугаарт, тохиолдлын 50 хувь нь шинж тэмдэггүй өвчилж байгаа нь иргэд эмнэлгийн байгуулагад хандахгүй байхад нөлөөлж байна гэж үзэж байгаа. Москвагаас гадна Эрхүү, Буриад, Халимагт халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа юм.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “ОХУ-д өнгөрсөн хоногийн хугацаанд 6,000 тохиолдол нэмэгдсэн байна. Дөрөвдүгээр сар гарснаар ОХУ-д тархалт эрчимтэй нэмэгдсэн бөгөөд өвчний оргил үе болоогүйг судлаачид анхааруулсаар байна” гэв.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!