2024.04.27, Saturday
spot_img
НҮҮРМонголЧ.Улаан: Үлдсэн ноолуураа гадаадад зарна

Ч.Улаан: Үлдсэн ноолуураа гадаадад зарна

Махны үнийг өсгөвөл хар толгойгоороо хариуцна гэж байсан Ч.Улаан ноолуурын үнийг 100 мянган барина гэсэн ам өгсөн. Гэвч, бодит байдал дээр ноолуурын үнэ нэг клограмм нь 50 мянган төгрөг байна.  Энэ талаар Ч.Улаан өнөөдөр/2020.04.07/ Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр мэдээлэл өгөхдөө “Энэ жил 233 мянган малчин өрх 10.2 мянган тонн ноолуур бэлтгэнэ. Улсаас гаргаж буй 300 тэрбум төгрөгөөр нийт гарч буй ноолуурын 30 хувийг л авч чадна. Үлдсэн 70 хувийг гадаадынхан авдаг байсан. 300 тэрбум төгрөгөөр дунджаар 3000 тонн ноолуур авна гэж тооцоолсон. 10 мянган тонн ноолуурыг бүгдийг нь угаах анхан шатны боловсруулалт хийчих хүчин чадал бүрэн бий. Тиймээс 10 мянган тонн ноолуураа угаана. Ингэж байж экспортод гаргах зохицуулалтыг хийнэ. Хоёрдугаарт, хялгасыг нь ялгаж самнах буюу 5200 тонн ноолуурыг самнах хүчин чадал байгаа. Ямартай ч самнах үйлдвэрт 3000 тонн ноолуураа самнана. Самнасан ноолуураар эцсийн сүлжмэл хийх хүчин чадал бий. Тиймээс үйлдвэрүүдийн худалдан авах 3 мянган тонн ноолуур сүлжмэл болно гэсэн үг.  Үлдсэн 7 мянган ноолуурыг дуудлага худалдаа зохион байгуулна.Гаднын биржүүдээс хүсэлт ирж байгаа” гэв.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!