БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн эрүүл, аюулгүй цэвэр орчин бүрдүүлэлтийн мэдээлэл хүргэв.
Тэрбээр “2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор БОАЖЯ-ны сайдын эрүүл, аюулгүй, цэвэр орчныг бүрдүүлэх албан даалгаврын хүрээнд 21 аймгийн хэмжээнд 2,523 нүхэн жорлон байгаагаас 1,614 жорлонг буулгасан. Аймаг, сумын 100 жилийн ойн хүрээнд улсын хэмжээнд 520 ариун цэврийн байгууламж барьж ашиглалтад оруулсан.
Улаанбаатар хотын хэмжээнд 300 CU, 157 GS25 сүлжээ дэлгүүр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдэд үнэгүй бие засах өрөөгөөр үйлчилдэг.
Нийслэлийн хэмжээнд 24 ариун цэврийн байгууламж байгаагаас:
- үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг 19
- байршил нь тодорхойгүйн улмаас ашиглагддаггүй 3
- үйл ажиллагаа зогссон 2 байна.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос төрийн банк, хаан банк, хас банктай хамтран ногоон зээлийн санхүүжилтийг олгож байгаа аж. Тус зээлийн хүрээнд нүхэн болон био жорлон, бага оврын ариун цэврийн байгууламжууд дээр нэг тэрбум төгрөгийн хүүгийн татаас олгож байгаа.