Шил, шувуу, шүгэл, шилжүүлэн авах гээд таван Ш ажиллагаа гэхээр манайхан шоолж, шүүмжлээд байх. Уг нь нэрэндээ биш агуулгадаа юм. Авлига Монголын нийгмийн хорт хавдар болсон. Эхнээсээ ч идээ бээр нь зад үсэрч байна. Саяхан л сая төгрөгийн авлига их мөнгөнд тооцогддог байсан бол өдгөө авлигын хэмжээ их наядаар яригдах болжээ. Тиймээс Монголд ардчиллаа аврах уу, авлигад тавьж туух уу гэсэн хоёрхон сонголт үлдсэн.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхнийхийг нь сонгож, анд нөхдийнхөө авлигатай тэмцэхээ зарлаж, таван Ш ажиллагааг эхлүүлсэн. Эхнийх нь шувуу ажиллагаа. Ямар ч байсан хүн залилж, хүн алж, авлига авч, мөнгө угааж, луйвардаад гадагшаа зугатсан цагаан захтнуудыг барьж, зохих хуулийн дагуу шийтгэл хүлээлгэхээр болсныг өнгөрөгч Мягмар гаригт Х.Нямбаатар дуулгасан билээ.
Тэрбээр “Мөрдөн шалгах ажиллагаанаас зайлсан 90 хүн байна. Үүнээс авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байхдаа оргон зайлсан долоон хүн байна. Нэмээд иргэн Т.Бадамжунай болон Н.Удаанжаргал нарыг яллагдагчаар татах саналыг өнөөдөр нийслэлийн Прокурорын газарт хүргүүлж байна. Яллагдагчаар татсан тохиолдолд эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулна. Ингээд тооцвол 92 хүнийг авч ирэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулна” хэмээн тодотгосон юм.
Эрүүгийн гэмт хэргээр шалгагдаж байхдаа эх орноосоо зугтсан гэгдэж буй иргэдээр Т.Бадамжунай, Н.Удаанжаргал, С.Төмөрбат, Х.Болортуяа, Т.Отгонбаатар, Б.Мөнхзул, Т.Даниэль гэх хүмүүс нэрлэгдэж байна.
Түүнчлэн Б.Алтанцэцэг, А.Новожилов, Л.Алтантулга, В.Түмэнжаргал, Ө.Хонгорзул, Ж.Отгонбаатар, Г.Мягмаржав, Д.Буянцэцэг, С.Авжат, Б.Билгүүн, Ш.Жандос, Б.Баттулга, Н.Билэгбаатар, М.Чимэддорж, Б.Учрал, М.Жавхлан, А.Ганзориг, Ц.Цэрэнчимэд, Н.Сувд-Эрдэнэ, Ц.Амархүү, Д.Лүндээдорж, Ц.Алтангэрэл, Ц.Нямджаржаа, Д.Нандинцэцэг, Д.Төгс-Эрдэнэ, К.Болор-Эрдэнэ. К.Наурызбэк, Б.Хосбаатар, Д.Батхишиг, Т.Жанцанноров, Б.Нэмэхбаатар, Ц.Түвшинтөгс, Д.Ган-Эрдэнэ, Б.Баттулга, Д.Мэндсайхан, М.Нямсүрэн, Г.Оргил, Ц.Өнөрбаяр, Э.Насанжаргал, М.Төрболд, Д.Жаргал, А.Амартайван, Э.Дамдинсүрэн, З.Мөнхзул, З.Анужин, Ё.Баттөгс, Л.Түмэн-Өлзий, М.Марат, Г.Билгүүн. А.Бахатбек, Ш.Золбоо, Ц.Цогтбаяр, Ц.Гансүх, О.Мөнхбат, О.Одбаяр, Д.Батбаяр, Э.Манлайхүү, Э.Баяржаргал, Д.Буянтогтох, Н.Нямдорж, Б.Энхмаа, Б.Тамир, Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Ган-Очир, З.Мөнх-Эрдэнэ, Ц.Ууганбаяр, Т.Ууганзаяа, З.Цолмон, Шинэтак гэх Хятад улсын иргэн, Н.Батсоёл, Г.Батзаяа, Г.Шижиртунгалаг, Ли пен, А.Содхүү, Б.Лувсандагва, Б.Ганчимэг, Никоклаус, Фин зенхай, Ч.Жорж, Б.Дабей, Я.Оркен, С.Заманбек, Б.Лхамсүрэн, Я.Никифоров Антон, Л.Нямдорж, Д.Лувсанжамц, Д.Пүрэвдорж, Д.Базаррагчаа, Э.Цолмонбаяр, Э.Энхбумба, Э.Алтангэрэл, Б.Жавзансүрэн, Б.Оюунтуяа, Ч.Гантулга, Д.Төгөлдөр, Д.Ганхөлөг, Б.Зоригтбаатар, Б.Энхбат, Б.Отгонбаяр, Б.Норжмаа, Ц.Одхүү, Ц.Мөнхбат, Н.Нямдорж, О.Чиндагина, О.Өнөрболд, О.Тэгшжаргал, Б.Баатархүү, Б.Заяат, Б.Нямсүрэн, Цо фей фей, С.Мөнхбаатар, Д.Энхтүвшин, А.Борхээрт, Б.Гантүлхүүр, Б.Ганбаатар, А.Билгүүн, Ли шу лон, Хү лэ жүн, Ж.Ганбаатар, Т.Болормаа, А.Анужин, П.Отгонбаатар, Шихамин, Ц.Мөнх-Оргил, Т.Ариунболд, М.Баярмагнай, Б.Батболд, Г.Тайванбаяр, М.Түвшинтөр, Н.Өлзийсайхан нарын нэрсийг олон нийтэд зарлаад байна.
Ийнхүү Монголын хууль шүүхийнхэн авлигачдын араас ангуучлахаар боллоо.