2024.04.27, Saturday
spot_img
НҮҮРПопулист МэдээТ.Мөнхсайхан: Эмч нарыг харлуулсанд их эмзэглэсэн

Т.Мөнхсайхан: Эмч нарыг харлуулсанд их эмзэглэсэн

У.Хүрэлсүхийн засгийн сайдуудаас хамгийн залуу нь бас хамгийн анхаарлын төвд байсан нь Т.Мөнхсайхан.  “Trends.mn” сайтад ярилцлага өгөхдөө сүүлийн үед ХӨСҮТ-ийг тойрсон шинжилгээний хариу сольдог, өөрчилдөг асуудалд хариулт өгсөн байна.

Тэрбээр “Яахав хамаг гал салбар удирдаж байсан над дээр ирсэн л дээ. Тэрэнд бол би нээх эмзэглээгүй. Тэр бол ирэх л ёстой зүйл, байх л ёстой зүйл гэж байх. Харин салбарыг муухай харагдуулж, салбар руу дайралт ирэхэд бол их эмзэглэсэн. Сүүлд жишээ нь ХӨСҮТ рүү дайрч байх юм. Эерэгийг сөрөг гэж бичиж өгөх ямар ч тийм үндэслэл, боломж байхгүй. Тийм ухагдахуун, тийм ёс суртахуунтай хүн манай салбарт байхгүй, тэрэнд бол 100 хувь итгэлтэй байна. Хэдэн арван мянгаар нь тэгж өгөх ямар ч боломжгүй шүү дээ, тэр мэдээллийн системийг хөгжүүлсэн байгууллагын дарга хүртэл ярьсан байгаа биз дээ, энэ бол боломжгүй зүйл шүү гэж. Тэгэхээр ийм боломжгүй зүйлийг боломжтой мэтээр тайлбарлаж, орон нутгаар тарсан нь ХӨСҮТ-с болсон шүү гэх маягаар тайлбарлаж салбарын нэр хүндийг унагана гэдэг бол байж болохгүй. Энэн дээр сэтгэл нэлээн эмзэглэж байлаа. Жишээ нь нэгдүгээр эмнэлэг дээр дарга нарт вакцин хийсэн гэлцээд л. Хэзээ ч эрүүл мэндийн байгууллага дээр, эмнэлэг дээр ирсэн вакциныг эмч сувилагч нар хулгайн замаар оруулахгүй. Энэ бол вакцин дээр ямар нэг асуудал гарвал нэгдүгээр эмнэлэг рүү, эрүүл мэндийн салбар руу буруугаа чихэх гэсэн увайгүй үйлдэл л байлаа. Энэ дээр бол эмзэглэсэн шүү. Тэрнээс биш сайдаар ажиллаж байхад ирж байсан гал бол яахав. Тийм юм огт байгаагүй. Содоо сайд бид хоёр хамгийн их гар нийлж ажилласан. Содбаатар сайд өөрөө мэргэжлийн хүмүүсийг сонсож, яг юу хийх ёстой гэсэн зааврыг маш сайн сонсож шийдвэр гаргаж ажиллаж байсан даа” гэжээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!