2025.06.22, Ням
spot_img

Эксүүдийн ЭРГЭН ИРЭЛТ

0

Долоохон хоногийн дараа Х.Баттулга экс Ерөнхийлөгч болно. Түүний орыг У.Хүрэлсүх залгамжилна. Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй болсон эксүүд Монголын улс төрийн бичилцсэн, тодорхойлолцсон хэвээр байна.

Н.Энхбаяр

Тэрбээр МАХН-ын тамгыг МАН-ын 30 хувьтай тулсан. Тавин мянган гишүүд дэмжигчдээ дагуулан МАН-ын өвөрт орсон түүний чинхүү хүслийн нэг нь ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга болох. Эсвэл Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилохыг МАН-аас нэхэж суугаа гэх. Хэрэвзээ, Н.Энхбаяр Үндсэн хуулийн цэцийн гишүүн болбол Монголын улс төрийн түйвээж мэднэ гэдгийг МАН-ынхан тооцсон байлгүй. Тэрбээр хүүгээ гишүүн төдийгүй сайд болгох амбицтай яваа гэх. Мөн Засгаас дөрвөн сайдын суудлаар наймаалцсан гэх хов жив сонсогдох болсон.

 МАН-ын Удирдах зөвлөлд 110 хүн оруулах тохироотойгоор эргэн ирсэн Н.Энхбаярын энэ шунал хүслийг Ц.Нямдоржоос эхлээд эсэргүүцэж дургүйцэж байгаа гэх. Эртний өстэй танилууд ийнхүү Тусгаар тогтнолын ордонд төвхнөж, эсрэгээрээ С.Баяр шоронд сууж байна.

Ц.Элбэгдорж

Түүнийг АН-ыг авч, өөд татах ганц хүн гэж улс төр судлаачид дүгнэж буй. Харин АН-ынхан ах нараасаа салахын түүс байгаа юм.  Хэдийгээр Ерөнхийлөгчийн нэр дэвших эрх нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хязгаарлагдсан ч бусад улс төрийн эрхүүд нь нээлттэй. Ирэх намрын нөхөн сонгуульд түүнийг хүч үзэх болов уу гэсэн хүлээлт ч байгаа. Ц.Элбэгдорж Монголын улс төрд эргэн ирвэл илүү сонирхолтой дүр зураг харагдаж магадгүй юм.

Х.Баттулга

АН-ыг самарч, самарч ханаагүй яваа тэрбээр Монголын улс төрд эргэн ирэхийн тулд нохойд барьдаг модоо болгохоор шийджээ. Өнгөрсөн 4 жил АН-ын эсрэг ажилласан тэрбээр алхаж орох нэр нүүргүй үлдсэн баймаар. Х.Баттулга АН-ын авбал ердөө хувийн ашиг сонирхолдоо ашиглана. Яг Жүдогийн холбоо эсвэл МоАХ шиг болгох аюултай. Тиймээс С.Эрдэнийгээ элдвээр гоочилж  суугаа АН-ынхан чонын амнаас барын аманд орохгүй гэх газаргүй юм.

Б.НИРУН

ЦЭЦИЙН ШИЙДВЭР М.ЭНХСАЙХАН, С.БАЯР НАРТ ШУУД ХАМААРАЛТАЙ

0

Хуульч Б.Баяраатай ярилцлаа.


Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны зургадугаар сарын 11-ний өдрийн их суудлын хуралдаанаар УИХын 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай дөрвөн зүйл бүхий хуулийг бүхэлд нь хүчингүй болгох эцсийн шийдвэр гарлааМанай улсын хувьд урьд өмнө Эрүүгийн хуулийн эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэх хууль баталж байсан тохиолдол байгаагүй санагдаж байна…?

-Эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэх нь хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд хүлээн зөвшөөрөгддөггүй. Шалтааныг нь одоо хэлье. Хэнийг ч эрүүгийн гэмт хэрэгт эргэн шүүж, дахин шийтгэх хэлмэгдүүлэлт үүсэхээс сэргийлэх зорилгоос үүдэлтэй л дээ. УИХ-аас Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь хүчин төгөлдөр болсон цагаасаа мөрдөгдөж эхлэх ёстой. Урьд нь болоод өнгөрсөн өөр хуулийн үйлчлэл бүхий цаг хугацаа руу урагшлан нөхөн үйлчлэх үндэслэл байдаггүй. Ер нь иргэнийхээ эрх зүйн байдлыг хүндрүүлэх замаар Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх, өөрөөр хэлбэл урагшлуулан хэрэглэх жишиг дэлхий нийтэд байдаггүй. Коммунист СССр-ийн хувьд цөөн тохиолдолд гарч байсан. Тухайлбал, Н.Хрушевийн даалгавраар валютын арилжаа, үнэт эдлэлийн наймаа эрхэлсэн залуусыг дамын наймаа эрхэлсэн гэж цаазалсан түүх бий. Тухайн үед дамын наймаа эрхэлбэл дээд тал нь найман жил хорих ял өгдөг байсан юм. Гэтэл Зөвлөлтийн эрх баригчид Эрүүгийн хуулийг хоёр ч удаа буцаан хэрэглэж, шоронд байхад нь хуулиа өөрчилж 15 жил болгож нэмээд хэсэг хугацааны дараа цаазаар авах ялтай болгож буудан хороосон хууль баталж байсан. Энэ кейс одоо ч дэлхий нийтэд гашуун сургамж болж яригддаг. Харамсалтайнь ардчилсан Монгол Улс Эрүүгийн хуулийг эрх зүйн байдлыг дордуулах замаар буцаан хэрэглэх хуулийг 2020 онд баталсан нь сая Үндсэн хуулийн цэцийн их суудлын хурлын эцсийн шийдвэрээр хүчингүйболлоо.

Цэцээр хүчингүй болсон хуулийн гол агуулгыг тодотгож хэлэхгүй юү?

-УИХ-ын зүгээс албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх нэрийдлээр 2017-2020 онд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон албан тушаалын хэргүүдийг архиваас сэргээн шалгаж, нэхэн ял шийтгэхийг даалгасан хууль баталсан.

Зөвхөн албан тушаалын хэрэгт төдийгүй бусад бүх төрлийн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан ч заавал шүүхээр оруулан ял шийтгэхийн тулд хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоосон. Энэ бол иргэнийхээ эсрэг Үндсэн хуулийн бус аргаар төрийн хүчирхийлэл үйлдэж байна гэж үзэхээс өөр аргагүй үйлдэл. Зөвхөн Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн төдийгүй НҮБ-ын гишүүн орны хувиар олон улсын хэд хэдэн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Энэ хуулийн тухайд эрүүгийн эрх зүйн хамгийн муу жишээ болж сурах бичгийн судлагдахуун болох байх гэж бодож байна.

Улстөрчдийн тайлбараас үзэхэд албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх гэхээр хөөн хэлэлцэх хугацаа дуусчихаад хэрэгсэхгүй болоод байна гэх тайлбарыг тавьдагЭнэ талаар таны байр суурийг сонирхмоор байна…?

-Цэцэд мэдээлэл гаргасан иргэдийн хувьд албан тушаалын болон бусад гэмт хэрэгтэй тэмцэх нь зөв гэдэгтэй огт маргадаггүй юм. Ер нь сайхан гэмт хэрэг гэж юу байхав, гэмт хэрэгтэй тэмцэхийг хэн ч буруутгах боломжгүй. Гэхдээ хуулийн дагуу тэмцэх ёстой. УИХ албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх хүсэл зоригтой бол эрүүгийн ял шийтгэлийг чангатгах замаар хөөн хэлэлцэх хугацааг уртасгах, мөн төрийн өндөр албан тушаалтан халдашгүй бүрэн эрхтэй байх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг түр тасалдуулах зэрэг олон улсад өргөн хэрэглэгддэг үр нөлөөтэй аргуудыг хэрэглэх нь зүйтэй.

Гэтэл үүнээс хамгийн муу хувилбар болох Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх замаар тэмцэнэ гэдэг нь Үндсэн хууль, олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг, иргэний үндсэн эрх, эрх чөлөөг шууд зөрчсөн хууль бус үйлдэл юм. Нэг үгээр бол хууль зөрчих замаар тэр дундаа Үндсэн хууль зөрчиж гэмт хэрэгтэй тэмцэх боломжгүй. Тухайн гэмт хэрэг шалгагдах үеийн хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол шүүх, прокурорын байгууллага хуулиа дээдлэн хэрэгсэхгүй болгох нь зүйн хэрэг. Гэтэл УИХ нь нэгэнт хуулийн дагуу шийдэгдсэн хэргийг дахиад сэргээн шалгаад нэхэн ял шийтгэхийг шүүх, прокурорт шинээр даалгах нь шүүх эрх мэдэлд хууль тогтоох эрх байгууллагаас нөлөөлж байгаагаас өөрцгүй хэрэг юм. Хууль тогтоогч өөрийнх нь баталсан хүчин төгөлдөр хуулийг хэрэглэж хэрэг маргаан шийдвэрлэсэн шүүхийг буруутгах нь утгагүй. Үндсэн хуульд “шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, “шүүхийн эцсийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлнэ”, “шүүн таслах ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэсэн зохицуулалт байгаа. Шүүх нэг хэргийг хоёр удаа хоёрөөр хуулиар шийдвэрлэх үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн суурь зарчим нь шалгагдаж байгаа этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүйгээс гадна хэрэг шийдвэрлэхэд эргэлзээ төрвөл сэжигтэняллагдагчид ашигтай шийдвэрлэдэг байтал яагаад үүний эсрэг хууль гаргасан юм бол?

-Зөвхөн Эрүүгийн хууль төдийгүй аль ч хууль, тэр бүү хэл гэрээний харилцаанд ч оролцогч талын эрх, үүрэг дордуулахаар бол хуулийг буцаан хэрэглэдэггүй. Энэ бол хуулийн суурь зарчим. Эрүүгийн хуульд заасан үндсэн зарчмыг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийг дагаж мөрдөх журмын тухай буюу хуулийн бэлтгэл ажил хангах хуулиар шууд үгүйсгэж зөрчиж болохгүй.

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр олон эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болдогЭрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацаа байх нь гэмт хэрэгтэй тэмцэхэд саад болж байна уу?

-Хөөн хэлэлцэх хугацаа нь дэлхий нийтэд түгээмэл хэрэглэгддэг хуулиар олгосон боломж юм. Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж тодорхой хугацаанд үгүйсгэгдэж байдагтай холбогдуулан гэмт хэргийн ангиллаас шалтгаалан харилцан адилгүй хөөн хэлэлцэх хугацаа тоолдог. Тухайлбал, хөнгөн гэмт хэрэгт бага хугацаа тоолдог бол хэрэг хүндрээд ирэхээд хугацааг уртасгадаг зохицуулалттай. Хууль, шүүхийн байгууллагаас иргэдийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах тохиолдолд тодорхой хуулийн хугацаа заавал байдаг. Тэгэхгүй бол хэдэн сар жилээр улсын хилээр гаргахгүйн зэрэгцээ цагдаа, хүчний байгууллагад цаг наргүй шалгуулж,өдөр бүр цагаа бүртгүүлж, нэг ёсондоо хэрэгт шалгагдахаас илүүтэй хэт сунжирсан урт хугацааны залхаан цээрлүүлэлт болох аюултай. Шүүхээр гэмт буруутай нь тогтоогдоогүй хэнийг ч гэмт хэрэгтэн гэж үздэггүй. Чухам хуулийн байгууллагыг хугацаагүйгээр хэрэг шалгаж иргэний эрхийг зөрчүүлэхгүй байх үүднээс хөөн хэлэлцэх хугацаа тоолдог. Нөгөө талаар хуулийн байгууллагыг хэргээ хурдан шалгах үүрэг хүлээлгэн хариуцлагажуулж байна гэсэн үг. Иймд хөөн хэлэлцэх хугацаа нь хүний эрхийн чухал ач холбогдолтой хуульд заавал байдаг зохицуулалт юм.

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар УИХын 2021 оны 02 дугаар тогтоолыг хүчингүй болгочихлооОдоо практикт гарах үр дагаврыг ярилцъяШалгагдаж байгаа эрүүгийн хэргүүд хэрэгсэхгүй болох уу?

-Хэрэг бүртгэлтийн шатанд байгаа хэрэг, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар татагдсан эрүүгийн хэрэг, шүүхийн шатанд шүүгдэгчээр шийдвэрлүүлж байгаа эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон бол эрүүгийн хэрэг шууд хэрэгсэхгүй болох үндэслэл болно. Одоогийн хуулиар яллагдагчаар татагдсанаар хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоож байгаа. Харин Цэцийн шийдвэр гарсанаар гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн буюу өмнөх хуулийн дагуу анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолуулах эрхээ эдэлнэ гэсэн үг.

Шүүхээр нэгэнт эцэслэн шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийг яах вэ?

-Бүх шатны шүүхээр нэгэнт эцэслэн шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн тухайд ял оногдуулах үндэслэл болсон хуулийн нөхцөл өөрчлөгдөх тул шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах хуулийн үндэслэл болно. Үндсэн хууль, бусад хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн бол шинээр илэрсэн нөхцөл байдалд хамаардаг. Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд ч Үндсэн хууль зөрчсөн хуулийн үр дагаврын талаар зохицуулахдаа “Гагцхүү Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдсон бол Цэцийн шийдвэрийг баримтлан хэргийг зохих хууль тогтоомжийн дагуу дахин хянаж болно” гэсэн нь энэ тохиолдолд шууд хамаарах юм.

Өөрөөр хэлбэл, шүүхээр шийдвэрлэгдээгүй хэргийн хувьд хуулийн боломжоо эдэлж хожоотой үлдэх, харин шүүхээр шийдвэрлэгдсэн нь хохирч ял эдлэх замаар иргэдээ үндэслэлгүйгээр ялгаварлах хуулийн үндэслэлгүй. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэг шүүхээр орсон эсэхээс үл шалтгаалан хэрэгсэхгүй болох нь Үндсэн хуулийн хууль дээдлэх, шударга ёс, тэгш байдлын зарчимд бүрэн нийцнэ. Шударга шүүхээр шүүлгэх иргэний үндсэн эрхийг алагчилж, ялгаварлаж эдлүүлэх нь зохисгүй. Ер нь Үндсэн хууль зөрчсөн хуулиар иргэн хүнд ял өгөх үндэслэл байхгүй.Эцэст нь хэлэхэд, иргэдийн дунд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр ял завшиж байна гэсэн буруу ойлголт байдаг. Энэ бол ял завших биш хуульд заасан боломжоо эдэлж байгаа явдал юм. Мөн эрүүгийн хэрэг цагаатгагдахаас өөр үр дагавартай.

Тухайлбал, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон ч гэм буруутай гэсэн хуулийн үр дагавар үлдэх тул цаашлаад нийтийн албан хаших болон бусад эрхийг хязгаарлана, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бусаар олсон орлогыг хураах зэрэг хуулийн үр дагаврууд үлддэг. Иймд зарим иргэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдээ сэргээлгэж шүүхээр гэм буруугүй болохоо тогтоолгож цагаатгахыг илүүд үздэг, энэ нь зөвддөг тохиолдол олон бий.

Бүр тодруулж асууяӨдгөө шоронд байгаа С.БаярМ.Энхсайхан гэх мэт улстөрчдийг суллах үндэслэл бүрдчихлээ гэж харлаазөв үү?

-Шуудхан хэлэхэд тийм. С.Баярын тухайд Оюу толгойн 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, М.Энхсайханы хувьд 2015 оны Таван толгойн батлагдаагүй гэрээний төсөлтэй холбоотой асуудлаар буруутгагдсан. Аль алиных нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан боловч Үндсэн хууль зөрчсөн хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоосон, мөн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шууд хязгаарласан хуулиар ял оногдуулсан. Иймд Үндсэн хуулийн Цэцийн саяны гаргасан шийдвэр одоо хоригдож байгаа Ерөнхий сайд асан С.Баяр, М.Энхсайхан нарт шууд хамаарна. Үүнээс илүү чухал зүйл гэвэл зөвхөн албан тушаалын гэхгүй бусад бүх төрлийн эрүүгийн хэрэгт хөөн хэлэлцэх хугацаагүйгээр шалгагдаж заавал шүүхээр ял шийтгүүлэхээс аргагүй болоод байгаа хэдэн зуун иргэдийн хуульд заасан боломж, шударгаа шүүхээр тэгш шүүлгэх эрх сэргээгдэх ач холбогдолтой юм.

Шар тосны гайхамшгийг мэдэх үү

0
Цар тахлын эрсдэл өндөр буй энэ үед бие махбодийг тэгшитгэх, дархлааг дэмжих, өвчин нянг үүсэх юмуу биед нэвтрэх үед нь газар авахуулалгүй дарж арилгах үүднээс Мана 4 танг цайндаа хийж буцалгаж ууваас машид сайн.
Өглөө цайгаа ууж өллөгөө тайлах нь нэн чухал бөгөөд цайныхаа дараа шагайн чинээхэн шар тос хүлхчих.
Өдөрт шагайн чинээ шар тос идэж сурвал зөнөглөх өвчнөөс бүрэн ангижирна.
Монголын уламжлалт анагаах ухаанд “охь манлай” гэгдэх түүнийг тогтмол хэрэглэвэл:
Зүрхний тамирыг сайжруулна
Уушигны хатингарлыг арилгана
Үс гэзэгний өнгийг сэргээж тэжээллэг болгоно
Зүс царайд өнгө нэмж, нүдийг гэрэлтүүлнэ
Хүйтэнд өлчир, халуунд халууцуулахгүй байлгана
Дотор эрхтэнүүдийг цохилт, доргилт хөдөлгөөнөөс хамгаална
Судасны хананд илүүдэл тос хуримтлагдаж судас хатуурахаас сэргийлнэ
Ясны сийрэгжилтээс хамгаална
Бэлгийн болон бөөрний булчирхайн гормоны алдагдлаас сэргийлнэ
Элэг өөхлөхөөс сэргийлнэ
Гэдэсний өөхийг арилгаж, биеийн жинг багасгахад сайнаар нөлөөлнө
Нүдний эмгэг, нүдний даралт, цус харвалтаас сэргийлнэ
Архи, тамхины хорыг гадагшлуулах, биеийг эрүүлжүүлэх…
Эрдэмтэд шар тосыг шинжлэх ухааны түвшинд судалж, ялангуяа сарлагийн сүүний шар тосонд олейны хүчил хамгийн их буюу 41.8%, хүний биед үл орлогдох тосны хүчил болох линол, линолейн, стеарины хүчил 15.5%, ханасан хүчил 48.9%, ханаагүй хүчил 51% агуулагдаж байгааг тогтоож, онцгой ач холбогдолтой хэмээн онцолжээ.
Шар тосонд агуулагдах фенолт антиоксидант нь дархлааг сайжруулдаг бол А, Е, D, K аминдэмүүд нь нүдний харааг сайжруулж, судасны уян хатан чанарыг дээшлүүлдэг, даралтыг тогтворжуулж, биенд хуримтлагдсан хортой нэгдлийг саармагжуулдаг.
Шар тосны найрлагад Омега-3, Омега-9 байдаг тул холбогч эд эс, булчингийн үйл ажиллагааг дэмжихээс гадна тархи, ой санамжинд эерэгээр нөлөөлнө. Өдөрт нэг халбага шар тос идэж сурвал зөнөглөх, мартамхай болох зэрэг өвчнөөс бүрэн ангижирна.
Өглөө бүр буцалсан халуун бүлээн усанд нэг халбага шар тосыг хийж уусгаад уухад нэн сайн аж.
Шар тос 160-190 хэмд тэсвэрлэх чадвартай тул мууддаггүй, удаан хадгалах боломжтой, исэлдлийн түвшин бага, хоол цай хийхэд тохиромжтой, хурдан шингэдэг тул хоол боловсруулалтанд сайн нөлөөтэй.
Эрт үед уламжлалт анагаах ухаанд олон жил хадгалсан шар тосыг арьсны гүвдрүүг анагаахад ашигладаг байжээ.
Шар тостой цай, шар тосоор зуурсан арвайн гурил идэх, шар тосон бариа засал хийлгэснээр гэдэс гүйлгэх байдлаар бие дэх хорыг хөөж, хий хуйг арилгадаг байна.
Ковид-19 вирусээс сэргийлэх, биеийн эсэргүүцэл дархлааг сайжруулах, бие махбодийг эрүүлжүүлэхэд тун их нэмэртэй.
Хүн төрөлхтнийг зовоож буй өвчин тахал амарлих болтугай.
УМ ДАРИ ДҮДА РАЕЭ ДҮРИ СУУХАА

Л.Баттөр: Сонгууль, шагнал урамшуулал нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй

0

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр вакцинжуулалт үр дүнтэй байгаа эсэх талаар “Вакцин нь цар тахлын үед хоёр үүрэг гүйцэтгэж байгаа. Вакцин хийлгэснээр халдвараас хамгаална. Хүндрэл, нас баралтаас хамгаална. Вакцины үр нөлөөнд эргэлзэх хэрэггүй. Ковидоор нас барсан хүмүүс нь вакциндаа хамрагдаагүй, суурь өвчлөлтэй хүмүүс байгаа. Вакцины хоёр тунгаа хийлгэсний дараа халдвар авсан маш цөөхөн хүн бий” гэлээ.

Хоёр тундаа хамрагдаад 14-өөс дээш хоносон хүмүүст ковид хөнгөн тусна гэж байгаа ч хатгаа үүсгэхгүй, хүндрэхгүй гэж ойлгож, тайвширч болохгүй аж.

Орон нутагт халдвар ихээр гарч байгаа нь хөл хөдөлгөөн ихэссэнтэй холбоотой гэв.

Вакцины хоёр тундаа хамрагдаад 14-өөс дээш хоносон хүмүүсийн дунд ч халдвар гарсаар байгааг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр хэлээд “Вакцины үр нөлөөг бууруулж байгаа зүйл нь хөл хөдөлгөөн. Мөн сонгууль, шагнал урамшуулал нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Шагнал авсан хүмүүс түүнийгээ тэмдэглэж, баяр хийснээр битүү орчинд халдвар авсан тохиолдол байна” гэлээ.

Ковидын мутац үүсэж байгаа нь тархалт ихэссэнтэй холбоотой аж. Иймээс мутацыг судалж, эсрэг бие өндөр үүссэн хүмүүс халдвар авч байгаа нь мутацтай холбоотой эсэхийг шинжлэх хэрэгтэй байгаа гэнэ.

ЗГ: Наадмаас хэмнэсэн зардлаар иргэдээ эмчилнэ

0

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.06.16/ боллоо.

Хуралдаанаар ямар шийдвэр гарсан талаар Засгийн газрын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа. Тэрбээр “Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Улсын Онцгой комиссын хуралдааны шийдвэрийг хэлэлцлээ. Долоо хоногийн хугацаанд зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллаагаг хязгаарлахаар боллоо. Тухайлбал, хоолны газрын заалны үйлчилгээг долоо хоногоор хязгаарлах, халдварын эмчилгээний арга барилаа өөрчлөх чиглэл өглөө. Ерөнхий сайд, Шадар сайдын зүгээс аль болох хатуу хөл хорио тавихгүй байх чиглэлийг өгч байна. Үндэсний их баяр наадмыг цахим хэлбэрээр үзэгчгүй зохион байгуулна. Харин орон нутаг, аймаг сумдын баяр наадмыг зохион байгуулахгүй, хориглож байна. Харин хэмнэсэн зардлыг нь эрүүл мэндийн салбарт зориулна” гэв.

Харин Сангийн сайд Б.Жавхлан “Энэ оны төсвийн орлого тавдугаар сарын 31-ний байдлаар 98 хувийн гүйцэтгэлтэй гарсан.  Төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх чиглэлээр боломжтой бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Өнгөрсөн зургадугаар сарын хугацаанд Covid-19 халдварын улмаас хүнд нөхцөл байдалтай байсан хэдий ч урт хугацааны сунжирсан хатуу хөл хорио барилгүй байсны үр дүнд эдийн засгийн гол үзүүлэлтүүд эерэг гарсан. 2021 оны эхний таван сарын байдлаар “E-Barimt” системд бүртгэлтэй ААН-үүдийн борлуулалт өмнөх оны мөн үеэс 25.0 хувиар өссөн байна” гэв.

Монголчуудыг "хөл хорионд" оруулсан дэлхийн 78 улс

0
Монгол Улс цар тахлын өмнө өвдөг сөгдөж, тархалтаараа Энэтхэгийн ард орох болсон. Гуравхан сая хүнтэй Монголд хоногтоо 2000 мянга давсан халдвар бүртгэгдэж байгаа нь монголчуудыг төдийгүй дэлхийг айлгах болсон. Харамсалтай нь, ард иргэдийнх нь амь нас, эрүүл мэнд үхлийн ирмэг дээр байхад эрх мэдэлтнүүд нь хүний бөөгнөрөл үүсгэж, шагнал урамшуулал болоод явж байна.
Дэлхийн улс орнууд ув улаан бүс болж цар тахалд нэрвэгдэж байгааг Монголоос айж, хаалгаа барьж эхлэв. Тодруулбал, дэлхийн 78 орон Монголоос хүн авахгүй гэдгээ зарласан байна. п
Тэдгээр орнууд бол  Япон, Сингапур, Хонконг, Индонез, Макао, Малайз, Филиппин, Тайвань, Вьетнам, Афганистан, Азербайжан, Хойд Солонгос, Израиль, Казахстан, Кувейт, Лаос, Мьянмар, Непал, Катар, Тимор-Лесте, Туркменистан, Йемен, Герман, Итали, Голланд, Португали, Испани, Албани, Австри, Бельги, Хорват, Чех, Дани, Эстони, Финланд, Грек, Грийнланд, Унгар, Исланд, Латви, Литв, Люксенбург, Мальт, Норвеги, Польш, Румын, Орос, Швед,
Канад, Куракао, Синт Мартен, Тринидад Тобаго, Аргентин, Чили, Гайана, Суринам, Уругвай, Венесуэл, Алжир, Ангол, Эритрей, Лесото, Ливи, Мадагаскар, Маврикий, Марокко, Сенегал, Австрали, Шинэ Зеланд, Америкийн Самоа, Күүкийн арлууд, Фижи, Маршлын арлууд, Микронези, Ниуэ, Самоа, Соломоны арлууд, Тонга, Вануату  нар юм.  Харин 113 орон ямар нэгэн байдлаар хязгаарлалт тавьж байна. Энэ бол Монголын эдийн засаг, экспорт, импортын хувьд муу мэдээ юм.
Ийнхүү цар тахлаас болж дэлхийд хөл хорионд орсон монголчууд дотроо улстөржиж, хэрэлдээд завгүй. Тэнэгийн дотор уужуу гэж.
Д.Шоовдор

АН-ын залуус талцах биш, нэгдэх замыг сонгов

0

Сая болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа сонгогчдын дунд ийм яриа болсон.

-АН Женко гэдэг хулгайчийг 2017 онд нэр дэвшүүлсэн гайгаа намаараа амсаж байна даа.

-Женко ямар хамаатай юм. Намаа шороотой хутгасан С.Эрдэнээ хэлээч…

Хэрвээ Женко байгаагүй бол, С.Эрдэнэ сонгуульд ороогүй бол АН-ыг дэмжих гээд байсан ч юм шиг, үгүй ч юм шиг тийм яриа. Ерөөсөө энэ хаврын улс төрийн хамгийн тод зураглал. Ерөнхийдөө Женко муухай, С.Эрдэнэ “баба” гэхээсээ илүү энэ хоёрын дунд үүссэн, ерөөсөө нам дотор бий болсон сүүлийн дөрөв таван жилийн хагарал, талцлыг буруутгасан, жийрхсэн тийм яриа нийт иргэдийн дунд байсаар л байсан. Харин намын гишүүд нь Х.Тэмүүжиний хэлснээр дарга нарынхаа хашаанд орсон “хоттой хонь” шиг л явж ирсэн. Хавар болсон АН-ын даргын сонгуулиар ч гэсэн яг л тийм дүр зураг харагдсан шүү дээ. Х.Баттулга, С.Эрдэнэ хоёр өөр өөрийнхөө хашаан дахийг тоолж байгаад нэгийгээ үзэж тарсан. Х.Баттулгын хашаанд 70 мянган хүн саналаа өгсөн, С.Эрдэнийнхэд 30 мянга. Ингээд АН албан ёсоор хоёр даргатай, хоёр тамгатай болсон. Харин МАН-ын шүүх аль алийг бүртгэж авдаггүй ээ. Энэ байдал хэр удаан үргэлжлэхийг таашгүй. Ирэх 2024 оны сонгууль хүртэл энэ хэвээрээ үргэлжилж ч магадгүй.

Гэвч энэ дүр зургийг өөрчлөхөөр АН-ын хэсэг гишүүд “100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах” аяныг өчигдөр эхлүүллээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, гишүүн асан Х.Тэмүүжин, З.Нарантуяа нар. Албан ёсоор бүртгэлтэй АН-ын 180 мянган гишүүний 100 мянгынх нь буюу олонхийн гарын үсгийг цуглуулж, АН-ын Онц их хурлыг зарлая. Нам дотор нүүрлээд байгаа хагарал талцлыг дуусгая. Хоёр тамгатай, хоёр даргатай АН-ыг нэгтгэж нэгдмэл цул хүч болгоё гэв.

Аз болоход энэ аяныг эхлүүлсэн, намаа нэгтгэх санаачилга гаргасан нөхөд дээрх хоёр талын аль алинд нь багтаагүй, дундыг барьж, төвийг сахисан гишүүд байна. Х.Баттулгын ч, С.Эрдэнийн ч хашаанд багтаагүй, АН гэдэг арай том хашааны төвд нь зогсож байгаа хүмүүс. Тэд энэ ялагчгүй дайныг зогсоож, Монголын ардчилал, ардчилсан үзэл санааны тулгуур багана болсон АН-ыг нэгтгэх уриалга гаргаж, гишүүдийнхээ саналыг цуглуулж эхэллээ. Тэр нь ганц АН-ын, түүний гишүүдийн эрх ашиг биш, ерөөсөө улс орны хувь заяа, ардчилсан төр засаг оршин тогтнох эсэхтэй холбоотой асуудал юм.

Учир нь сая болсон Ерөнхийлөгчийн сонгуульд гадаадад суугаа иргэдээ оролцуулаад нийт сонгогчдын ердөө тавь гаруйхан хувь /Сонгогчийн нэрсийн жагсаалтад 2.041.982 сонгогч бүртгэгдсэнээс 1.203.238/ саналаа өгсөн. Үлдсэн 42 хувь нь сонгуульд оролцоогүй. Тэдэнд сонголт байхгүй гэж үзсэн учраас, угаасаа сонгууль зохион байгуулах нь ямар ч утгагүй, үр дүнгүй, өөрчлөлт авчирахгүй гэж үзсэн учраас тэр. Ерөнхийдөө чөлөөт сонгууль, сонгох эрх гэдэг зүйлд иргэд итгэл алдарч, ач холбогдол өгөхөө больсны бас нэг дохио. Ядаж л сонгуульд оролцож саналаа өгөхийн тулд сонголт нь байх ёстой биз дээ. Тэгвэл иргэд “сонголт алга” гэж хариулж байна. Энэ нь өнөөдрийн Монголын улс төрийн нөхцөл байдал, эрүүл бус өрсөлдөөнтэй холбоотой. Улс төрийн эрүүл өрсөлдөөн хэзээ бий болдог вэ гэвэл улс төрийн намууд нь эрүүл саруул бодлого, үйл ажиллагаатай, хариуцлагатай, улс төрийн соёл болон төлөвшилтэй байж улс төрийн эрүүл саруул өрсөлдөөн бий болдог. Хамгийн наад зах нь МАН-ын өнгөрсөн дөрөв, таван жилийн дур зорго, эрх дархыг хязгаарлах хэмжээний улстөрийн сөрөх хүч байх ёстой гэсэн үг. Тэгэхгүй нэг нь пуужинд суугаад, нөгөө нь үхэр тэрэг унаад уралдана гэвэл ямар юмных нь өрсөлдөөн болох билээ. Ийм зүйлээс болж сонгогчид сонгууль болон сонгох эрх гэдэг зүйлд итгл алдарч эхэллээ.

Үүнийг засч залруулах арга нь эрх барьж байгаа намтай өрсөлдөх хэмжээний улс төрийн нэгдмэл, цул хүч хэрэгтэй. Өнөөдөртөө түүнийг бий болгож чадах улс төрийн ганц хүчин нь АРДЧИЛСАН НАМ. Зөвхөн намын гишүүдийн суурь, бүтцээрээ ч биш. Өнгөрсөн 30 жилийн турш ардчилсан, чөлөөт нийгмийг бий болгохын төлөө зүтгэсэн, 70 жилийн түүхтэй МАН-ыг сөрсөн, тэмцсэн түүх, улс төрийн бодлого, үйл ажиллагаагаараа АН бол Монголын улс төрийн хоёр дахь том нам. Энэ нам өнгөрсөн 30 жилийн түүхэнд АН анх удаа гуравдугаар байрт зогссон нь сая болсон Ерөнхийлөгчийн сонгууль байв. Тэр нь өмнө өгүүлсэнчлэн намын хуучин лидерүүдийн хоорондын өс хонзон намаа, гишүүдээ талцуулж хуваасантай холбоотой. Засч залруулах ганц арга зам нь сөргөлдөгч хоёр тал нэг удаа алхам ухраад, нийт гишүүдийнхээ үгийг сонсох, хүчийг авах явдал. Хэн намын дарга байх, байхгүйгээс илүү АН эхлээд дотроо нэгдмэл, цул хүч болох ёстой гэдэг зарчим. Үүний төлөө АН-ын 100 мянган гишүүний гарын үсгийг цуглуулах аяныг эхлүүллээ.

Маш олон хүн “Сонгуулийн дараа АН дор хаяж хоёр, магадгүй гурав хуваагдана” гэж ярьж, бичиж байсан. Харин АН-ын залуус талцаж хуваагдах биш, нэгдэж нягтрах замыг сонгосон нь талархууштай.

Ардчилал-Адгийн муу Монголд ахдана

0

МАН,  МАХН-ын нийлбэр (МАН+МАХН=?!) бүрхэг ч бас л ялав. МАН-ын үнэмлэхүй гурван ялалт бахтай ч хэт тасархай амжилт-сонгогчдын хоцрогдол буюу яг л соц. сонгууль гэж гутрах тал бий. Бидний сэтгэхүй либериаль ардчилсан үзлийг хэрэглэж сурах өдий юм байлгүй. Бараг бүх сонгогч МАН руу ханарлаа. Адгийн муу Монголд ардчилал ахдалгүй яахав гэж тавлан жуумалзах улс ч бий дээ. 80 гарсан миний хувьд эцсийн сонгууль тул МАН-д захих үгээ хэлээд амаръя:

Юун түрүү МАХН нэрээ орхиж МАН-ын нэрийг авснаа бод. Хувьсгалт намын ленинист онолоо Ардын намын чиг баримжаагаар эргэлт буцалтгүй сольвол эх орончдын минь байгуулсан намын нэрийг өвлөх эрх нээгдэх учиртай. Бодоо Данзан нарын үзэл баримталлыг сорчлон хөгжүүлэх ёстой. ХХ зуунд туулсан эмгэнэлт зам мөрөө болъщевик орос нүдээр бус эх оронч монгол нүдээр харахыг хичээ. Ардын намыг үүсгэсэн хамаг удирдагчдыг улаан Орос толгой дараалан цаазлахад шадарлан далдганаж явсан МАХН коммунист онолоо ХХI зуунд сүйрэхэд, түүхэнд мартагдсан МАН-ын нэрийг ашиглав гэх хар төрүүлэхгүйн тулд социал демократ үзлээ ил тод баримтал гэж оюунлаг масс шаардах нь зайлшгүй.

Ардын намыг үүсгэсэн бүх жолоодогчийг хөнөөгөөд хүсэл зорилгыг гуйвуулж мушигсан галзуу улаан Хувьсгалч нам бол Ардын намын залгамж халаа-үргэлжлэл бус харин эрлэг нь. МАН өөрийгөө хөнөөсөн алуурчнаа миний үргэлжлэл гэж шүтэх тэнэглэл. Тэгээд ч МАН, МАХН хоёрын үзэл баримтлал тэс ондоо. Нэг нь Улаантныг дагаж, коммунизм байгуулахаар хүчирхийлэл-хядлага хуйлруулж, монголчуудын амьдралыг орвонгоор нь хөмөрч туйлсан бол, нөгөө нь чөлөөт арилжаа бүхий дэлхийн хөгжилтэй орнуудын жишгээр замнахыг зорьсон. Үзэл санаа үйл явдлыг чинь гүтгэж мушигсан тэс өөр санаатай дайсандаа, амиа зольж цусаа урсгасан нэрээ өвлүүлэх шиг гутамшиг ертөнцөд байхгүй. Харин үзэл санааг чинь үргэлжлүүлэн хөгжүүлье гэсэн залгамжлагч гарч ирвэл дуртай яа зөвшөөрөх нь зүй. Ардын намын анхны хэдийн мөрөөдөл мушгагдан бүдгэрснийг далимдуулж, эрхэмсэг тэднийг минь бүр коммунист болгуузай. Тэд коммунист ерөөс байгаагүй. Ар Монголыг улаан Орос тусгаар тогтнол олгох нэрээр Манж Чингээс булаасныг монголчууд түм бумаа хядуулсан ч хожил гэж залбирдаг.

“Хувьсгалт” гэсэн нэрээ хэрэггүй гээд хаясан атлаа хувьсгалын үйлдсэн бүх нүглийг өмөөрч толгойдоо арандаг хураах, шинэчлэлд чинь саад болно. Цуст мөрөө зөвтгөх байсан бол юунд “хувьсгалт” алдраасаа татгалзсан юм бэ гэнэ. Эдүгээ коммунизмыг фашизмтай ижилсүүлэх болсныг анзаар. Үйлдсэн нүглээ зөвтгөөд байвал залуу үеээ үргээнэ. Юуны төлөө “хувьсгалт” гэсэн тодотголоо хаясан билээ, юуны төлөө коммунист үзлээ орхиж буй билээ, орчин үеийн ардчилсан сэтгэхүйд яв цав нийцэж, нийгэмд таалагдах шинэ үзэл баримталлаа ягштал баримталбал олон нийт МАН-ыг толгой дээрээ зална. Ардчиллыг дэмжигч өндөр боловсрол хүмүүжилтэй иргэдийн урмыг АН хугалснаар МАН+МАХН-д том өгөөш үмхүүлэв. Хахуузай. Хуулиа мөрддөггүй, хариуцлага хүлээдэггүй, авилга, хээл хахууль, хүнд сурталд идэгдсэн нийгмээс ХХI зууныхан залхаад шударга ухаалаг Төрөөр жолоодуулахыг хүсэж буй нь МАН коммунизмээс алсрах алтан боломж. МАХН-д уруу татагдаж, Ерөнхийлөгчийн засаглал руу гулсахгүй бол.

Улаан хувьсгалаар үйлдсэн цуст түүхээ “хувьсгалт” гэх үгтэйгээ эгүрт орхиод МАН-ыг үндэслэгчдийн коммунист бус эх оронч ардын үзлийг цаашид баяжуулах зам чинь ямар ч саадгүй нээлттэй цэлийж байна. Танай намын эцэг Бодоо Данзан нар чинь бурхад байгаагүй ч коммунист онолд дургүйн улмаас болъщевик нарт буудуулсан эмгэнэл-МАН-ыг коммунист биш гэдгийг нотлох намын чинь “нэрийн хуудас” болох ёстой. Энэ “нэрийн хуудас” та нарыг коммунист-хэлмэгдүүлэгч хочноос чинь салгана. Дээдлэн хүндэлдэг Д.Сүхбаатар чинь Ху. намын аллага нугалаанд оролцоогүй. Хувьсгалт намын хүн биш байсан. Д.Сүх бол Ардын намыг үндэслэгч залуу. МАН-ын хорлогдсон жанжин. Тэдний нэрийг бариад МАН-ынхан ардчиллын төлөө нэрэлхэлгүй зүтгэ. Коммунист гэж хажиглавал болъщевикуудад буудуулсан Бодоо Данзан Шагдаржав Догсом Гэндэн Амар нарынхаа өмнөөс няцаа. Тэд коммунист байгаагүй. Данслаагүйтэйгээ 100 мянган гэмгүй иргэнээ Ардын намыг үндэслэгчид хүйс тэмтрээгүй. Анхны долоо тусгаар тогтнол, бие даасан бүрэн эрхийнхээ төлөө амиа зольсон баатрууд.

Ийм элитүүд байсаар атал гадаадаас суут багш эрэлтгүй. “Болъщевик” буюу “олонх”-ын толгойлогч Ленин, “меньшевик” буюу “цөөнх” болсон журмын нөхдөө хядсан этгээд. МАН-ын гишүүд юун түрүү Ленинээс холд. ХХ зууны Монголын түүх, эх орончдын намтрыг жинхэнэ үнэнээр нь тодруулж түгээх ёстой улс төрийн гол хүч бол МАН. Хувьсгалт намын түүх Ардын намын түүх биш учраас гишүүд-та нарын түүх бас биш. Та нар ч коммунист биш. Коммунист Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг барьж мөргөдөг чинь МАН-ыг үүсгэгч долоогийн үзэлд харш. Нийгэмчилгээг чинь Солийн Данзан лав зөвшөөрөхгүй.

МАН, МАХН-ын нийлбэр урвалд гүйцэд орж хариу нь хараахан гараагүй байна. МАН-ын шинэ замаар сажлах уу, МАХН-ын хуучин замаар буцах уу гэдгээ шийдэхийн тулд урвалаа идэвхжүүл. Та нар нэг зүгт чиглэж чадсан цагт хөгжлийн хурд аяндаа нэмэгдэнэ. Эрэлхэг эх орончдын минь үүсгэсэн МАН мандахад Монголдоо хайртай иргэн бүр уухайлан дэмжих нь гарцаагүй. МАН-ын өнөөгийн гишүүд бол коммунистууд биш. Тэр тусмаа МАН-д өдгөө элсэж буй хөвгүүд охид-коммунистууд огт биш ардчилсан-социал демократууд. Хувьсгалт яргалал, айл өрхийн сүргийг дээрэмдэж, нийгмийн өмч болгоход одоогийн МАН-ын гишүүд төрөөгүй байсан цаг. Тиймээс тэд буруугүй. МАХН-ын үйлдсэн цуст геноцитоос одоогийн МАН-ын гишүүд зай барихгүй бол бузартана шүү.

АН-ын маанийг Алтанхуяг уншив. АН дотоод хямралдаа ялзарч хазайсаар сонгуулийн дараа нурах есөн шид нь бүрджээ. “Би намын дарга болно” гэж Н.Алтанхуягийг туйлахад нөхөд нь дотроо дургүй ч түүнийг гомдоож төвдөлгүй зөвшөөрсөн түүх бий. Тэр бээр АН-ын дарга, Сангийн, Тэргүүн дэд, бүр Ерөнхий сайдын сэнтий өөд улайран довтолж, хүсэл шуналаа хангаж явсан улстөрч. Түүнд бусдаас тасархай чадвар, үлгэрлэх шударга зан байдаг бол бас яая гэхэв. Тулга тойрсон муу залиа сийлэх мохоо ухаан нь мулгуутахдаа-утгагүй тэнэгээр инээдэг бөгөөд хуурамч чанар нь хүчтэй үелзвэл нүүрний нь хувиралт жолоодлогоо алддаг. Хуруугаа дэс дараалан нэг нэгээр нь дарж байж мохоо ухаан нь өөрийнхөө ярьж буйг эмхлэхчээ аядна. “Хонгил” хичээлээ бага ангийн заах аргаар самбарт зурж тайлбарлана. Аминдаа ард олондоо номчирхож буй нь тэр. Өөрт төрөөгүй зөөлөн сэтгэл албадан дуудаж, нүдэндээ гэнэт нулимс хуруулснаа гялс хувирч хонзогносон харцаар цоргино. Царай нь янз янзаар улалзаж, бодлогогүй хэлсэн үгээ буруудвал яаж ч бухахдаа сийхгүй.

Энэ бүх жүжиглэлийн цаана эрх мэдлийн төлөө дайтах хорсол буцалдаг. Дэндүү ичгүүргүй нь-увс чанар биз. Тэр бээр өөрийгөө зөндөөн юм хийсэн гэх боловч АТГ-т түүний олон хавтас хэрэг цугларсан. Байцаалт өгөхөөр дуудагдах бүрдээ тэр АТГ-ын үүдэнд телевизээр мэдэгдэл хийдэг. Хэлдэг өчиг нь “Шударга болохоор авилгачид намайг Ерөнхийлөгч болчих вий гэж айгаад гүжирдэж байна” гэдэг. Телевизийн дэлгэцээр нийтийг уяруулахаар-гүтгэгдсэн хөөрхий нэгэн болж өрөвдөм царайлна. Хавтас хэргүүд нь устсан уу яасан. Юутай ч тэр огцорч-хамтрагч нь, хүргэн нь түүний өмнөөс ял эдлэх шиг болсон.

Сая Ерөнхийлөгч болно гэж увайгүй зуршлаараа нэр нүүргүй тэмүүлэв. Харин түүнийг хаясан намынх нь гишүүд зөвшөөрөөгүй. Сонгуулийн хороог хуулиа зөрчөөд өөрийгөө бүртэг гэж сүрдүүлээд бүтэхгүй болохоор нь өлсгөлөн зарлаж, хэдэн өдөр гадаа муухай царайлж хэвтээд ч тусыг эс олов. “Дарга болно гэвэл болдог” увс мөчлөг өнгөрчээ. Мөн дарга болох хүсэл нь нурсан элит Г.Оюунгэрэл, Р.Амаржаргал нар намаа хаяна гэж мэдэгдсэнд мэл гайхав. Намын даргын сэнтий ганц. Эрх мэдэлд шунагч АН-аар дүүрэн. Эндээс л АН-ын хагарал үүсдэг. Дон шүгэлсэн хүслээ Алтанхуяг мэт нь хумихгүй бол АН-д юун ялалт, ирээдүй ч алга. Хорхой нь язганасан олон бөгсний бохир тэмцэлд АН бузартав. АН-ынхан багаар тоглох чадварыг Монголын сагсчин залуусаас сураасай.

С.Эрдэнэ ялагдах хор төгс найрсан. Хорыг хэн хэн найруулсныг бичилтгүй. Ноёлох оргилоос нисэж буй Х.Баттулга буух суудлаа засахаар алсаас далдуур залуурдаж, галын шугамд Алтанхуягийн алтан нутаг-халхын зах зээлийн буянд сагатлаа баяжсан бөглүү хязгаарын дөрвөд жаал-О.Цогтгэрэл, Баянхонгорын бидон Гамбаа, ХХААЯ-наас Х.Баттулгын хормойд зүүгдсэн Туваан, Батсуурь Ганибал зэрэг торгуулийн сумангийнхан сохор ноход шиг уралцаж ад болов. Эрх мэдэлд шунагчид салан тусгаарлаагүй бол сонгуульд С.Эрдэнэ ялдаггүй юм гэхэд арай олон санал авах байлаа. Н.Алтанхуягийн ятгалгаар цагаан сонголт өгч С.Эрдэний авах саналаас 71 мянгыг хороож АН-аа хорлов. Самрагчдыг дэмжвэл намтайгаа хамт нурна гэж мэд.

Хамгийн харамсалтай нь АН сэхэмгүй доройтжээ. Үзэл баримтлалынхаа үнэт зүйлсээ дээдэлж, намаа авч үлдэх санаатай-гүжирдлэг гүтгэлэгт нүдүүлж доромжлогдсон муу нэрт Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, залуусаас шинжлэх ухаанаар сэтгэдэг М.Тулгат, Б.Өнөрбаяр, Ч.Отгочулуу, Ц.Оюундарь нарт горьдох л үлдлээ. Ардчиллыг хөгжүүлэх туршилга суусан гол лидерүүд хоригдож буй. Гэвч ардчиллыг мөрөөдөгч Монголоор дүүрэн байгаа. Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл хоёр дийлбэл АН увс компаний өмч болно. АН доторх хонзогногч хэдэн муу хүний увайгүй башир арганд гишүүд дэмжигч олноор хууртсаны горыг С.Эрдэнэ үүрэв. 1990 онд нүүдэлчдийн коммунд хэдэн жаалынхаа асаасан зулаа бөхөөхгүй юмсан.

Зохиолчид аль ч намд харшилтай. Би ч гэсэн тиймэрхүү. Дарга болохгүй бол гишүүн байж тэвчдэггүй нөхдөөсөө салж, боловсролтой залуусаар бүтцээ сэлбэж, намаа нягт нэгтгээд, улсаа хөгжүүлэх лидерүүд АН-д байна уу? Байвал ардчиллыг үерлэн дэмжихэд бэлэн залуус гарааныхаа зураа дээр тэмүүлж байна. Намаа самарчихаад ард олноо ялалт өгсөнгүй гэж буруутгах хуучинсаг гишүүн АН-д харш. Юун түрүү багаар ажиллах менежмент эзэмшиж, дарга болох хүслээ хойш тавьж сур. Тэвчээр-нүглийн цоож. Эцэст нь хоёр гол намдаа ухаан суухыг хоёуланд нь ерөөе. Намайг энэ үүдээр харж яваарай.

Ц.Доржготов /baabar.mn/

У.Хүрэлсүхэд хэн хэн БАЯР ХҮРГЭВ!

0

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх баярын мэндчилгээнд дарагдсаар байна. Түүнд хоёр хөршөөс эхлээд Хойд Солонгосын удирдагч хүртэл баярын цаххилгаан ирүүлжээ.

ОХУ: У.Хүрэлсүхэд найдаж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд нь У.Хүрэлсүхэд баяр хүргэжээ. Кремлийн хэвлэлийн албаны мэдээлснээр, У. Хүрэлсүхэд ОХУ-ын төрийн тэргүүн баяр хүргэсэн цахилгаан илгээсэн байна.

“Санал хураалтын дүн таны улс төрийн нэр хүнд өндөр байгааг бүрэн батлан харууллаа. Төрийн тэргүүний хувиар явуулах таны үйл ажиллагаа хоёр улсын стратегийн цогц түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлэхэд тус болно гэж найдаж байна” хэмээн В.Путин баяр хүргэсэн цахилгаандаа дурджээ.

ХЯТАД: Хятадын ард түмэнд танил болсон Монголын улстөрч

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь: Ноён У.Хүрэлсүх нь Хятадын ард түмэнд танил болсон Монголын улстөрч бөгөөд Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхээр олон жилийн турш хичээн зүтгэж, хоёр улсын харилцааны хөгжилд чухал хувь нэмэр оруулсан. Бид түүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэж байна.

ДАЛАЙ ЛАМ: Буддын сургаалийг У.Хүрэлсүх дэмжинэ гэдэгт итгэж байна

“The Hans India” сайтад Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан У.Хүрэлсүхэд баяр хүргэсэн талаар бичжээ.

Уг захидалд “Буддын сургааль энэрэнгүй сэтгэлийг чухалчилдаг, хувь хүний үзэл бодолтой зөрчилдөггүй, хүн бүрт тусаа өгдөг. Монгол болон Төвөдийн ард түмэн бол эх түүхээрээ холбогдсон, ихэр ахан дүүс шиг улс.  Энэ үнэт зүйлсийг У.Хүрэлсүх болон Монголын Засгийн газар цаашид ч хамгаалан дэмжинэ гэдэгт итгэж байна” гэжээ.

БНАСАУ: У.Хүрэлсүхэд баяр хүргэв

БНАСАУ-ын зүгээс Монгол Улстай уламжлалт найрсаг харилцаагаа тууштай хөгжүүлэх байр суурь баримталж байгааг онцолжээ. Мөн тэрбээр БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жон Унаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд илгээсэн мэндчилгээг гардуулжээ.

 

Шинэ Ерөнхийлөгчийн төрсөн өдөр

0

Шинэ Ерөнхийлөгчийн төрсөн өдөр өнөөдөр  /2021.06.14/ тохиож байна. Тэрбээр 53 нас хүрч байна. У.Хүрэлсүх 1968 оны зургадугаар сарын 14-нд Улаанбаатар хотод төржээ.

УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганаар У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийг баталсан. УИХ-ын баталсан тогтоолын дагуу түүний тангараг өргөх ёслол 2021 оны зургадугаар сарын 25-ны өдрийн 11.40 минутад эхэлнэ.

У.Хүрэлсүх нь эхнэр хоёр охинтой.Тэрбээр өдгөө Монголын улс төрийн гол тоглогч болоод байгаа юм.

Д.Шоовдор