2024.03.19, Tuesday
spot_img
НҮҮР1Эксүүдийн ЭРГЭН ИРЭЛТ

Эксүүдийн ЭРГЭН ИРЭЛТ

Долоохон хоногийн дараа Х.Баттулга экс Ерөнхийлөгч болно. Түүний орыг У.Хүрэлсүх залгамжилна. Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй болсон эксүүд Монголын улс төрийн бичилцсэн, тодорхойлолцсон хэвээр байна.

Н.Энхбаяр

Тэрбээр МАХН-ын тамгыг МАН-ын 30 хувьтай тулсан. Тавин мянган гишүүд дэмжигчдээ дагуулан МАН-ын өвөрт орсон түүний чинхүү хүслийн нэг нь ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга болох. Эсвэл Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилохыг МАН-аас нэхэж суугаа гэх. Хэрэвзээ, Н.Энхбаяр Үндсэн хуулийн цэцийн гишүүн болбол Монголын улс төрийн түйвээж мэднэ гэдгийг МАН-ынхан тооцсон байлгүй. Тэрбээр хүүгээ гишүүн төдийгүй сайд болгох амбицтай яваа гэх. Мөн Засгаас дөрвөн сайдын суудлаар наймаалцсан гэх хов жив сонсогдох болсон.

 МАН-ын Удирдах зөвлөлд 110 хүн оруулах тохироотойгоор эргэн ирсэн Н.Энхбаярын энэ шунал хүслийг Ц.Нямдоржоос эхлээд эсэргүүцэж дургүйцэж байгаа гэх. Эртний өстэй танилууд ийнхүү Тусгаар тогтнолын ордонд төвхнөж, эсрэгээрээ С.Баяр шоронд сууж байна.

Ц.Элбэгдорж

Түүнийг АН-ыг авч, өөд татах ганц хүн гэж улс төр судлаачид дүгнэж буй. Харин АН-ынхан ах нараасаа салахын түүс байгаа юм.  Хэдийгээр Ерөнхийлөгчийн нэр дэвших эрх нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хязгаарлагдсан ч бусад улс төрийн эрхүүд нь нээлттэй. Ирэх намрын нөхөн сонгуульд түүнийг хүч үзэх болов уу гэсэн хүлээлт ч байгаа. Ц.Элбэгдорж Монголын улс төрд эргэн ирвэл илүү сонирхолтой дүр зураг харагдаж магадгүй юм.

Х.Баттулга

АН-ыг самарч, самарч ханаагүй яваа тэрбээр Монголын улс төрд эргэн ирэхийн тулд нохойд барьдаг модоо болгохоор шийджээ. Өнгөрсөн 4 жил АН-ын эсрэг ажилласан тэрбээр алхаж орох нэр нүүргүй үлдсэн баймаар. Х.Баттулга АН-ын авбал ердөө хувийн ашиг сонирхолдоо ашиглана. Яг Жүдогийн холбоо эсвэл МоАХ шиг болгох аюултай. Тиймээс С.Эрдэнийгээ элдвээр гоочилж  суугаа АН-ынхан чонын амнаас барын аманд орохгүй гэх газаргүй юм.

Б.НИРУН

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!