Улсын хэмжээнд 18-аас дээш насны 2 сая 67 мянган иргэнийг бүрэн вакцинд хамруулах зорилтыг тавин, 2021 оны хоёрдугаар сарын 23-аас хойш дархлаажуулалтыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар насанд хүрсэн хүн амынхаа олонхыг дархлаажуулад байна. Гэхдээ дархлаажуулалтынхаа 2-р тунд зайлшгүй хамрагдах шаардлагатай буюу 1-р тунгаа аваад 21-ээс дээш хоносон 200 мянга гаруй хүн байна.
Сүүлийн 24 цагт Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт 19.512 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна. Үүнээс Улаанбаатарт хотод 7159, хөдөө орон нутагт 12361 хүн дархлаажуулалтад хамрагджээ.
Вакцинжуулалтын өссөн дүнгээр нь авч үзвэл,
Улсын хэмжээнд
- 1-р тунд – 1.887.425 хүн (91.3%)
- 2-р тунд – 1.621.046 хүн (78.%)
Улаанбаатар хотод
- 1-р тунд – 959.984 хүн
- 2-р тунд – 827.433 хүн
Орон нутагт нийтдээ 1.1 сая хүн вакцинд хамрагдах ёстой. Үүнээс,
- 1-р тунд – 927.441 хүн
- 2-р тунд – 793.613 хүн
Вакцины бүрэн тун авсны дараа танд хоёр том хамгаалалт үүснэ. Нэгдүгээрт халдвар авахаас урьдчилан сэргийлэх боломжтой. Хэрвээ халдвар авсан тохолдолд үгдрэл хүндрэлээс хамгаалах боломжтой гэдгийг эрдэмтэн судлаачид баталж байгаа.