2025.06.23, Даваа
spot_img

Н.Түвшинбаяр албандаа үлдэхийг ОУОХ-ноос гуйжээ

0

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нь 2021 оны Зургаадугаар сарын 5-ны өдөр МҮОХ-ны тамгыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатарт албан ёсоор хүлээлгэн өглөө.
Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нь 2021 оны Зургаадугаар сарын 5-ны өдөр МҮОХ-ны тамгыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатарт албан ёсоор хүлээлгэн өглөө.

Тухайн уулзалтаар МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярын санаачилгаар хэрэгжүүлж буй олимп, тивийн наадмуудад Монголын баг тамирчдаа амжилттай оролцуулах бэлтгэл ажлыг хангах, спорт холбоод, аймаг дүүргийн олимпын зөвлөлийн үйл ажиллагааг түлхүү дэмжих, МҮОХ-ны төв байранд иж бүрэн засвар хийх, олимпын музей, номын санг шинэчлэн байгуулах болон спорт-олимпизмийг түгээн дэлгэрүүлэх “Олимпизмийн шинэ эрин” төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг үргэлжлүүлэн өрнүүлэхээр санал солилцсон байна.

Дашрамд дурдахад, “Токио-2020” олимпын наадамд Монголын баг тамирчдаа зохион байгуулж оролцуулах, олимпизмийн үзэл санааг сурталчлан таниулах, байгууллагын сайн засаглалыг хэрэгжүүлэх зэрэг МҮОХ-ны өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна хэмээн мэдээллээ.

Эргэн сануулахад, Олон улсын олимпийн хорооноос МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт холбогдох асуудалд ёс зүйн арга хэмжээ авсан эсэх, мөн тодорхой шийдвэр гаргасан эсэх тухай шаардлагыг тус хороонд удаа дараа ирүүлээд байсан билээ.

Үүсээд буй нөхцөлтэй холбогдуулан МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл өнгөрөгч Тавдугаар сарын 28-нд хуралдаж, тус холбооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан. Гэвч олимпийн аварга Н.Түвшинбаяр дээрх шийдвэрийг эсэргүүцэж, олимпийн хорооны тамгыг авч зугтаасан, мөн тус хорооны албан ёсны мэйл хаягны нууц үгийг өөрчлөн Олон улсын олимпийн хороо руу дур мэдэн захидал явуулсан байсан юм.
Тухайн уулзалтаар МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярын санаачилгаар хэрэгжүүлж буй олимп, тивийн наадмуудад Монголын баг тамирчдаа амжилттай оролцуулах бэлтгэл ажлыг хангах, спорт холбоод, аймаг дүүргийн олимпын зөвлөлийн үйл ажиллагааг түлхүү дэмжих, МҮОХ-ны төв байранд иж бүрэн засвар хийх, олимпын музей, номын санг шинэчлэн байгуулах болон спорт-олимпизмийг түгээн дэлгэрүүлэх “Олимпизмийн шинэ эрин” төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг үргэлжлүүлэн өрнүүлэхээр санал солилцсон байна.

Дашрамд дурдахад, “Токио-2020” олимпын наадамд Монголын баг тамирчдаа зохион байгуулж оролцуулах, олимпизмийн үзэл санааг сурталчлан таниулах, байгууллагын сайн засаглалыг хэрэгжүүлэх зэрэг МҮОХ-ны өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна хэмээн мэдээллээ.

Эргэн сануулахад, Олон улсын олимпийн хорооноос МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт холбогдох асуудалд ёс зүйн арга хэмжээ авсан эсэх, мөн тодорхой шийдвэр гаргасан эсэх тухай шаардлагыг тус хороонд удаа дараа ирүүлээд байсан билээ.

Үүсээд буй нөхцөлтэй холбогдуулан МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл өнгөрөгч Тавдугаар сарын 28-нд хуралдаж, тус холбооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан. Гэвч олимпийн аварга Н.Түвшинбаяр дээрх шийдвэрийг эсэргүүцэж, олимпийн хорооны тамгыг авч зугтаасан, мөн тус хорооны албан ёсны мэйл хаягны нууц үгийг өөрчлөн Олон улсын олимпийн хороо руу дур мэдэн захидал явуулсан байсан юм.

Сонгууль-2021: Зөөврийн хайрцгаар санал авч байна

0

Ерөнхийлөгчийн сонгууль маргааш буюу зургаадугаар сарын 9-нд болно. Санал хураалтад МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв хүн электорат” эвслээс Д.Энхбат нар өрсөлдөж байгаа.

Тэгвэл өнөөдөр /2021.06.08/ зөөврийн хайрцгаар санал авч эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журамд заасны дагуу короновируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа болон тусгаарлагдсан сонгогчид, албан үүргээ гүйцэтгэж буй сонгогчдоос зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахаар болсон билээ.

Иймд дээр дурдсан шалтгаантай иргэд өнөөдөр эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд байх сонгогчид зөөврийн хайрцгаар санал өгөх ба энэ тухай хүсэлтээ 2021 оны зургаадугаар сарын 1-ний дотор батлагдсан маягтын дагуу тухайн тусгаарлах байр, эмнэлгийн захиргаанд гаргаж өгсөн байх ёстой юм.

Долоон удаагийн сонгуульд АН дөрөв, МАН гурван удаа ялжээ

0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт 2021 оны зургадугаар сарын 9-нд болох гэж байна. Сонгууль өнгөрсөн 2019 онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу явагдаж байна. Зургаа дахь Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь зургаан жилээр нэг удаа сонгогдоно.  Ингээд Монгол Улсын төрийн тэргүүнээр ажилласан  таван эрхмийг танилцуулъя.

1993 он

Ерөнхийлөгчийн анхны сонгууль 1993 онд болж байв. Сонгуульд МҮАН, МСДН-ын эвслээс П.Очирбат, МАХН/МАН/-аас Л.Түдэв нар өрсөлдсөн. Олонхын саналаар П.Очирбат ялалт байгуулсан юм.

1997 он

1997 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН/МАН/-аас Н.Багабанди, МҮАН, МСДН-аас П.Очирбат, МУНН-аас Ж. Гомбожав нар нэр дэвшиж байв. Уг сонгуульд Н.Багабанди ялалт байгуулсан бөгөөд “хийгүй” гэх тодотголтой үлдсэн билээ.

2001 он

МАХН/МАН/-аас Н.Багабанди, АН-аас Р.Гончигдорж , ИЗН-аас Л.Дашням нар өрсөлдөж Н.Багабанди Монголын Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдов. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон хоёр хүний нэг нь тэр билээ.

2005 он

МАХН/МАН/-аас Н.Энхбаяр, АН-аас М.Энхсайхан, Эх орон намаас Б.Эрдэнэбат, БНН-аас Б.Жаргалсайхан нар өрсөлдсөн. Энэ сонгуульд Н.Энхбаяр сонгогдож, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч боллоо.

2009 он

МАХН/МАН/-аас Н.Энхбаяр, АН-аас Ц.Элбэгдорж хоёрын дунд гал гарсан ширүүн тулаан болсон юм. Уг сонгуульд Ц.Элбэгдорж ялалт байгуулснаар  АН сүүлийн гурван удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялсан юм.

2013 он

АН-аас Ц.Элбэгдорж, МАН-аас Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас нэр дэвшсэн Н.Удвал нар нэр дэвшсэн. Энэ удаагийн сонгуульд Ц.Элбэгдорж ялж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдов.

2017 он

АН-аас Х.Баттулга, МАН-аас М.Энхболд, МАХН-аас С.Ганбаатар нар өрсөлдөж, хоёр шаттай сонгууль болж байлаа. Эхний шатанд С.Ганбаатар хамгийн бага санал авч хасагдсанаар Х.Баттулга, М.Энхболд хоёрын дунд гол тулаан өрнөсөн. Ингээд “Монгол ялна” уриатай Х.Баттулга ялалт байгуулав.

2021 он

МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нэр дэвшиж байна. Тэдний хэн нь зургаа дахь Ерөнхийлөгч болох нь маргааш тодорно.

Сонгууль 2021: Ноён бөх

0

Тээр жилийн даншиг наадамд манай нутгийн ноён зодоглохоор болов оо хөөрхий. Нэг ёсондоо ноёноо наадамд түрүүлүүлж бөхийн аварга болгох зорилгоор наадам зохион байгуулахаар боллоо.

Манай ноён барилдах дуртай ч унах дургүй хөөн. Заримдаа унахаасаа айхдаа барилдахгүй гэж халган ухарч няцаад элэг бүсээ тайлж зугтчихаад хожим хойно хариуцлага хүлээсэн хэмээн хээвнэг гөрдөх нь энүүхэнд. Манай ноён бөхийн гараа дэвээ шаваа бол галтай сайхан, даанч муу барилддаг бөх.

За ингээд нутаг хошуугаараа ноён бөхөө аварга болгох ажилдаа ард иргэд нь эрвийх дэрвийхээрээ гар бие оролцлоо.

Хамгийн түрүүнд ноёныг маань унагааж мэдэх бөхчүүдийг хэрхэн наадмаас хасах вэ гэдэг нь өдрийн бодол, шөнийн зүүд боллоо.

Юуны өмнө ид ирэн дээрээ байгаа өнгөрсөн жилийн аваргыг яаж өвдөг шороодуулахаа удаан тооцоолов. Барилдаад ямар барах биш. Яс үзвэл манай ноён давахгүйгээр үл барам өмнөх аварга бөхийнхөө сүр барааг харахаар ноёны маань өвдөг нь чичирж сүнс сүлд нь зайлах шиг болдог. Ноён маань угаас нэр хүндэд дуртай ч яс барилдахаас халгаад байдаг гэмтэй бөх л дөө, ер нь эвгүй бөхтэй учраа таарвал барилдаад унахаас зугтахыг илүүд үздэг. Өмнөх аваргыг ихэд хүндэтгэн ахаа гээд дагаад гүйхээс биш түүнтэй дэвжээнд өрөх эр зориг манай ноёнд байхгүй. Ингээд нутаг нугаараа ярилцаж байгаад энэ жилийн наадмаас эхэлж нэг түрүүлсэн аварга дахин барилдахгүй байх тухай дүрмийг хүний олноор хүч түрээд зохиочихлоо. Бөхийн хөлийн Цэц ч дуун дээр дүрмийг ёсоор болгож өмнөх аварга ахин барилдахгүй гэж шийдээд бүртгэлээс хасчихлаа.

За дараа нь өмнөх наадмаар шуугиулсан “Босоо” хэмээх бөхийг барилдуулахгүй байх арга чарга хайлаа. Тэр нөхөр үгэнд орохгүй хэвтээд өгөхгүй чих хатуутай бас ч гэж барилдаан таарахгүй эвгүй. Ингээд Босоо хэмээх бөхийн нутаг хошууг өөртөө нэгтгэн ноён бөх маань өөрөө өмнөөс нь зодоглохоор болсоноор өрсөлдөгчгүй шахам наадам болох шинжтэй болоодхов. Босоо бөхийг албатаа болгосон хошууны ноён нь өөрөө хадаг яндар бариад манай хошуунд гүйгээд ирсэн учир цаашид нэг хошуу болж нэг бөхөө өмнөөсөө зодоглуулахаар боллоо. Хошуугаа худалдсан тэр ноён манай хошуунд дагаар орсоны харамжид зэрэг нэмж жинсээр шагнуулж, даашгүй их ембүү тэвэрсэн юм даг. Өнөөх Босоо хэмээх бөх зодог шуудгаа газар савчихаад өөр хошууны харьяат албат болсон гэж дуулдсан.

Эцэст нь хэн гэдэг бөхөө зодоглуулахаа шийдэж чадахгүй хөрш хошууны 2 бөхийг шинжиж шинжсэний эцэст манай ноён таалсанаар урьд жил унагаад үзчихсэн бөхөө дахин амлахаар боллоо.

Өнөөх амлуулсан бөх нь наадамд түрүүлэхээс илүүтэй ноён бөхөд тал засч хэвтээд өгөхөөр болсон нь манай хошууны ард олны сэтгэлд ихэд нийцэв. Барилдсан дүр эсгэж тахимаа өгөхөөр тохирсон хөрш хошууны бөх маань золгонгуутаа чихэнд нь “ахаа намайг бодоорой” гээд хувийн аминчхан зорилгоо шивнэж амжсаныг ноён бөх маань ёсоор болгохоор толгой дохив. Гол нь яс барилдаад ноён давсан мэт харагдах нь хэн хэндээ хал балгүйг аль аль нь ойлголцов. За тэгээд олон ч сайхан бөхийн өмнөөс өөрөө гүйж зодоглочихоод наадмын бэлтгэл муу гээд л барилдахгүй халгаад хэвтээд өгсөн дөө. Уул нь энэ хошуунаас сүүлийн 3 даншигт дараалан түрүүлсэн 2 ч аварга төрсөн сайхан түүхтэй ер нь бол бөхийн удам сайтай нутаг юм.

Тэгтэл барилдаан таарахгүй нэгэн шинэхэн бөх толгойны өвчин боллоо. Наадамчин олон ч шинэ бөхийг дэмжинэ гэж найгүй. Өсөх ирээдүйтэй шинэ бөхийг элдэв өвчтэй гэж хажиглан цуурч ард олонд халдвар тараана гэж ухуулсаар наадмын бэлтгэлийг нь тасалдуулж орхилоо. Гал гарсан барилдаан гарахгүйг гадарласан ард олны дургүйцэл сэтгэл зовоох боллоо. Зарим нь ч би энэ наадмыг үзэхгүй ээ гээд хаяад явлаа.

Ард иргэд нь харах юмтай, хариад ярих юмтай наадам үзмээр байвч ноён бөхийг унагах бөхчүүдийг толгой дараалан хасахыг хасч, үгсэхийг үгсэж, хажиглахыг хажигласнаар энэ наадам урьдаас дэглэсэн ший жүжиг болох нь баригдлаа. Эрх биш нэг барилдсан дүр үзүүлэн ноён бөхөө нэр бүтэн түрүүлүүлж аварга болгохгүй бол нутаг усны нэр хугарах гээд байдаг яалтай билээ. Бөхийн удам сайтай хошуунаас амласан бөхөө гал гартал хаясан дүр үзүүлэхгүй бол болохгүй дэг.

Манай ноён бөх халз барилдаанаас халгана гэж найгүй тул өрсөлдөгч бөхдөө элдэв өвчин тахлын нэр зүүлгээд халз барилдаанаас зугтаачихна. Угаас үе үе зугтаадаг гэмтэй хойно одоо яалтай ч билээ.

Болоогүй наадамд түрүүлэх нь тодорхой ноёноо долдой нар нь тойрч бүчиж долоох завсар зай үлдсэнгүй хөөрхий. Хөлсийг нь долоодог сайхан уламжлал хаачихав дээ.

Ноён бөх маань өөрөө нууцаар бүтэн жил бэлтгэл хийсэн юм. Даншигийн шинэ дүрмээр наадам тулгаж байгаад хошуунаас төлөөлж барилдах бөхөө сонгодог болгосон тул барилдана гэж огт тооцоогүй бөхийн галд гарч амжаагүй бөхчүүдийг баруун солгойгүй савчихаад аварга болохоор тооцсон хэрэг. Ядарсан иргэд нь битүүхэндээ харцын бөх түрүүлж болохгүй бол наадам хийгээд яадаг юм гэх зэргээр дотроо дэмий л бухимдана. Ард олон гал гарсан сайхан наадам үзэхийг хүсдэг байтал энэ удаа ноёноо яаж түрүүлүүлэх вэ гэдэг наадам хийж орхивоо хөөрхий. Ноён маань засуултайгаа, цэцтэйгээ, долдой түшмэд долоогчидтойгоо хамт зүлэг ногоонд хамт гарч барилдсанаар нөгөөдүүл нь ноёноо хазайхад нь түшсэн, тулсан, бөөнөөр хуйларсан хөгийн барилдаан болж инээдэм ханиадам болж дууссан юмдаг.

Гэснээс бөх ноёнтон маань түрүүлсэн үү гэж үү? Хэн түрүүлсэнийг наадамчин олон шийдэхээр болсоон хө.

Тээр жилийн наадмаа гэж …

Хуульч Б.Баяраа

Х.Тэмүүжин сөрөлт ба сонголт

0

УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин намаа дэмжихээ илэрхийлжээ. Тэрбээр “Би АН-ын гишүүн учираас С.Эрдэнэд саналаа өгнө. Гэхдээ У.Хүрэлсүхийн эсрэг саналаа өгсөн хүн бүрт баярлана. Тэр нь С.Эрдэнэ, Д.Энхбат, цагаан хуудас аль нь байна уу, ялгаагүй. Хоёр дахь санал хураалт явагдах нь чухал. Хоё дахь санал хураалтаар У.Хүрэлсүхтэй өрсөлдөж үлдсэн хэн ч бай тэр хүнд нүдээ аниад саналаа өгнө. Нэг намын хүч түрэлт, ардчилалд халгаатай иргэний бус хандлагын эсрэг СӨРЖ буй миний л сонголт.

Хэрсүү, бие даасан сонгогч таны сонголт мэргэн байг” гэсэн байна.

May be an image of one or more people and people standing

Цаг агаар: Долоо хоногийн сүүлээр хэт хална

0

2021 оны зургадугаар сарын 7-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

/Хугацааны эхээр ихэнх нутгаар сэрүүхэн байх боловч 8-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарч, нутгийн өмнөд хэсгээр хална/

Хур тунадас:  07-нд төвийн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас, 08-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 09-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи:  07-нд  говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, 08-нд зүүн аймгуудын нутгаар 12-14 метр хүрч шиүүснэ, бусад хугацаанд бороо өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 07-нд ихэнх нутгаар, 08-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

Мэтгэлцэх үү эс мэтгэлцэх үү!

0

Зургадугаар сар дундаа орох дөхөж байгаа ч зун болоогүй байгаа шиг Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа дуусч байхад мэтгэлцээн болох эсэх нь тодорхойгүй байна. Хэдийгээр нэр дэвшигчдийн төлөөллүүд МҮОНРТ-ийн удирдлагуудтай уулзсан ч тодорхой шийдэлд хүрээгүй, энэ нь ХҮН-ын нэр дэвшигч Д.Энхбат ковид-19-ийн халдвар авч эмнэлэгт тусгаарлагдсантай холбоотой аж.

Уг нь Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны оргил цаг нь МЭТГЭЛЦЭЭН байдаг. Гэтэл одоог хүртэл мэтгэлцэх эсэхээ шийдээгүй, тохироогүй, мэтгэлцэхгүй ч байж мэдэх дүр зураг харагдаж байна.

Саналаа хэнд өгөхөө хараахан шийдээгүй сонгогчдод мэтгэлцээнээс сонголтоо хийх нь бий. Өнгөрсөн 2017 оны сонгуулиар М.Энхболдыг намынхных нь бэлтгэсэн пялдага асуулт “алсан”. Тиймээс энэ удаад МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүх болгоомжтой хандаж байна. Учир нь, тэр хасах оноос авахаас айж буй бол С.Эрдэнэ мэтгэлцээн явуулахыг шаардах болсон. Харин Д.Энхбат онлайн хэлбэрээр мэтгэлцээнд оролцох сонирхолтой байгаа юм байна.

А.Анар

 

 

Буцаж буй Х.Баттулгын ҮГ

0

Х.Баттулга Төрийн тэргүүний хувиар хамгийн сүүлчийн ярилцлагаа өгөв.  Монголын бүхий л телевизүүдийн эфирийн худалдаж авсан түүний ярилцлагын гол зорилго нь МАН-д чиглэжээ. Ингэхдээ үгэн дотроо үг хавчуулж МАН-д битгий саналаа өгөөрэй л гээд хэлчихлээ.

Түүний ярилцлага хэдийгээр тогтуун сайхан, төлөв төвшин болсон. Нөгөө талаасаа өнгөрсөн дөрвөн жилийнхээ ажлыг дүгнэсэн маягтай өрнөсөн ч үнэндээ МАН-ыг голдуу асууж, МАН руу чиглэж аядуу зөөлнөөр сумаа тавиад яриагаа өндөрлөв. Хэдийгээр наанаа У.Хүрэлсүхтэй муудаагүй, аятай сайхан байгаа ч цаанаа түүний өсөө хорсол нь хэвээр үнэндээ МАН-ыг муулах замаар МАН-ыг нэр дэвшигчийг битгий сонгоорой гэсэн мессеж өглөө.

Ингээд түүний онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

  • Ерөнхийлөгчөөр нэр дэвшихгүй болсондоо харамсахгүй байна.
  • Ерөнхий сайдыг огцрохоо зарлах хүртэл би энэ шийдвэрийг нь мэдээгүй байсан.
  • Ерөнхий сайдыг огцролтыг МАН-ын Удирдах зөвлөл, хуучнаар улс төрийн товчоо шийдсэн.
  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх “үргээлгэнд” орсон.
  • У.Хүрэлсүхтэй муудалцсанаасаа хойш уулзаагүй.
  • У.Хүрэлсүх намайг Салхитын мөнгөний ордыг авах нь гэж бодсон.
  • Ерөнхийлөгч В.Путиныг Монголд айлчлах үед Х.Баттулга Ерөнхийлөгч газрын зураг барьж ороод хийн хоолойг Монголоор дайруулах санал тавьж, Саяны нурууг дагуулж хүнд нөхцөлд тавихын оронд төмөр замаа дагуулаад тавих тооцооллыг танилцуулсан.
  • Мөнгө өгөөд л сонгуульд оролцдог. Сонгууль хуурамч болоод байна.
  • МАН хэлсэн амлалтаа биелүүлээгүй.
  • 100 жилийн түүхтэй МАН-ын байрыг харчих. 30 жилийн түүхтэй АН-ын байрыг харчих. Нөгөө гучин гаруй намуудынхаа байрыг харчих. Ингээд ирэхээр шударга өрсөлдөөн байхгүй. Шударга өрсөлдөөн байхгүй учраас шударга сонгууль байхгүй.
  • Оюутолгой, Эрдэнэт, Таван толгой гэсэн гурван том ордыг Ардын намынхан л барьлаа.
  • Бүх намууд нэг гараанаас дахин эхлэх хэрэгтэй гэсэн үндсээр Ардын намыг тараах асуудлыг хөндөж, Улсын дээд шүүхэд хандсан.
  • Сонгуулиар хэний ч танихгүй хүн УИХ-д сонгогдож гарч ирээд байгаа биз. Тэр хүн яаж гарч ирж байна гэхээр мөнгөөр л гарч ирж байгаа юм.
  • Би УИХ-ын индэр дээрээс энэ Их Хуралд байгаа гишүүдийн 50-иас илүү хувь нь гэмт хэрэгтнүүд байна аа гэхэд нэг гишүүн над дээр гомдол гаргаагүй.
  • Оффшор бүсэд хууль бусаар гарчихсан 4 их наяд төгрөг байгаа. Үүнийг оруулж ирэх төрийн данс байхгүй. Энэ дансыг УИХ-аар хэлэлцүүлж нээдэг. Энэ дансыг нээж өгөхгүй өнөөдрийг хүрсэн.
  • Рио Тинтой Монголын Засгийн газрыг унагасан.
  • Та нар төрөө сонгож чадахаа байсан. Та нар төрөө удирдаж чадахаа байсан гэдгийг би ард түмэндээ хэлчихмээр байна.

АН-ын гишүүдийн хүсэх ёстой зүйл

0

“Нөхөр Плеханов өөрөө гонгинов

“Нөхөд та нар өөрсдөө буруутай…” гэв

“Бүдүүн торхноос цус гоожуулчхаад

Буу руугаа ухас хийх чинь шал утгагүй” гэв…

Сая гудамжаар алхаж явтал, АН-ын нэр дэвшигчийн зураг бүхий самбар замын хажууд түрүүлгээ харан хэвтээ нь нүдэнд туслаа. Яг тэр мөчид, “энэ хүн яав ч ялахгүй…” гэх бодол толгойд зурс хийв. Тэгээд би самбарыг босгоод, байх ёстой байдалд нь оруулах аядав. Тэгсэн ч миний дээрх бодол төдийлөн өөрчлөгдсөнгүй… Тэгэхдээ л би зөв зүйл хийсэн.

Би Ардчилсан намын гишүүн биш, ер аль ч намын. С.Эрдэнэ гэдэг хүнийг бүүр мэдэх ч үгүй. Зүгээр л… ардчилал, эрх чөлөөг бидний үнэт зүйл, тусгаар тогтнолын баталгаа гэдэгт итгэж явдаг хүний л нэг. Ардын нам, Ардчилсан намыг нэг зоосны хоёр тал гэж боддог хүмүүсийн л төлөөлөл. Энэ “зоос”-ыг л ээлжит сонгууль болгоноор Монголын ард түмэн нийтээрээ шидэж иржээ. Гэвч тэр “шидэт” зоос зөвхөн нэг л талаараа буух тун дуртай, МАН гэх талаараа. Яг одоо болж буй “шидэлт” ч тэр талаараа буух нь гарцаагүй бололтой. Энэ нь яван явсаар МАН-СҮЛД, АН-ТОО гэж тэр чигт нь эрэмбэлэн нэрлэж ч болохуйц, улс төрийн тэнцвэргүй байдлыг бий болголоо. Зоос шидэх боломжоо, найдвараа л алдчихгүй юмсан…. Тэгээгүй цагт юуг ч засаж болно.

Гэвч дээрх тэнцвэргүй байдал Ардын намд үнэмлэхүй эрх мэдлийг өглөө. “Эрх мэдэл хүнийг эвддэг, үнэмлэхүй эрх мэдэл үнэмлэхүй эвддэг” гэж үг бий. Энэ ёсоор, Ардын нам ч үнэхээр задарч байгааг нийтээрээ харлаа, сүүлийн хэдэн жил. “Би ядарсныг тэтгэдэг, задарсныг засагладаг хүн” хэмээн Ардын намын дарга ярих дуртай. Өөрийгөө “энэ намын дарга нь би шүү” гэдгээ л хэлээд байж. Харин ядарсан гэж, Ардчилсан намыг хэлсэн болж таарлаа… тэр нь ч үнэн. Ямар сайндаа л, эрх баригч намаасаа “та бидний дотоод маргааныг тастаж өгөөч дээ, тэгэхгүй бол бид яг өлсөж үхэх нь…” хэмээн сөрөг хүчний хэдэн гишүүд нь гуйж гувшиж байхав. Үнэхээр л ядарч яваа намыг, задарч яваа нам нь тэтгээд байгаа юм чинь… Суут үг байж дээ, одоо бодоход.

Ийм ч нам байгаагүй юм… ийм болгосон нь харин хэн юм бол? Женко юу? Хүүк үү? Мэдээж Ардчилсан нам өөрөө л буруутай. “Аливаа сүйрэл гэдэг дотоод ялзралын гадаад илрэл мөн” гэх үг байдаг. Алим дотроосоо өтдөг ч гэдэг. Ардын намын задралд ч, бас л Ардчилсан нам буруутай. Тэд хүчтэй сөрөг хүчингүй учир… намайг хэн хэлж, нохойг хэн саахав гэгчээр дураараа авирлаж буй нь, зүй ёсны л үзэгдэл. Учир нь, энэ хоёр нам бол бие биеэ нөхцөлдүүлдэг. Нэг үгээр, шүтэн барилдлагатай. Үүнийг ч аль аль талдаа хүлээн зөвшөөрдөг бололтой юм билээ. Ардын намын томчууд “би Ардчилсан намыг хурдан хүчжээсэй гэж боддог” хэмээн хэлээд байдаг нь, өрсөлдөгчөө тавласан үг огт биш. Яагаад гэвэл, Ардчилсан нам хүчирхэг байх нь өөрсдийгөө эрүүл байлгах үндэс нь учраас. Ийм Бурханы өгөгдөлтэй тул, бид Үндсэн хуульдаа “Монгол Улс бол нэгдмэл төрийн байгуулалтай” гэж зааж өгчээ.

Тэгвэл Ардчилсан нам хурдан хүчжихийн тулд, яах ёстой вэ? Мэдээж өрсөлдөгчийнхөө “ядарсаныг тэтгэнэ…” гэх амлалтад ганц найдаад явах нь утгагүй. Одоогийн дарга нараасаа юм хараад ч хэрэггүй. Энэ сонгуулиас ялалт горьдоод ч нэмэргүй. Яаж хүчжих ёстойг нь би хэлж мэдэхгүй. Тэгэхдээ тэр цагийг наашлуулахад тус нэмэр болж мэдэх санаагаа, та бүхэнд энэ бичвэрээрээ хуваалцахыг оролдьё гэж л бодсон ухаантай.

Хамгийн муугаар төсөөлж үзье… энэ сонгуульд Ардчилсан нам сүүл мушгина. Мушгих мушгихдаа… нийт сонгогчдын өчүүхэн бага хувийн санал авна. Энэ бол үндэстний хэмжээний том намын хувьд доромжлол. Тэгээд буруутныг хайна. М.Тулгат нь О.Цогтгэрэл ээ, ЖАН нь ЭАН аа буруутгана. Хоорондоо дахиад л эцэс төгсгөлгүй зодолдоно. Зүгээр нэг ялагдал биш, доромжлогдон гутаагдсан ялагдал тул нэгийгээ “алж” байж л… нэг юм дуусвал дуусна. Тэр хооронд гишүүд дэмжигчид нь үргэнэ, урам нь хугарна, урваж шарвана. Тэгээд дараа дараагийн сонгуулиар зайлшгүй ялагдана. Ардчилсан нам түүхийн хог дээр хаягдана. Зоосны нэг тал байхгүй болно. Тиймээс зоос шидэх ч шаардлагагүй. Ардчилал, эрх чөлөө гэх үгийн утга ч сарнина. Дагаад тусгаар тогтнол, бие даасан байдал ч устах аюул учирна. Тэр үед хоёр Ардын нам, хэдэн арван нярай гартаа нөж атган төрөөд ч Монголыг аварч чадахгүй…

Ардчилсан нам сүйрээд л зогсчихдог сон бол хэчнээн сайхан. Харамсалтай нь тийм биш. Учир нь энэ нам л одоохондоо улс төрийг тэнцвэржүүлэх, эрх баригч намд хяналт тавих боломж бололцоотой, туршлагатай, нийгэмд нөлөө бүхий улс төрийн хүчин хэвээрээ. Ардын нам улс төрийн талбайгаас гарлаа гэхэд “алтан замена”, тайзнаас буулаа гэхэд “дублёр дүр” хийх үндэстний хэмжээний цор ганц нам.

Тиймээс Ардчилсан нам энэ сонгуулиар доромжлол амсахгүй байх нь л, гишүүдийнх нь хүсэх ёстой зүйл. Монгол хүн бүрийн гэж хэлсэн ч болох байх, ер нь. Ялалт ялагдал бол байдаг л зүйл. Харин доромжлогдож гутаагдсан ялагдал гэдэг, цусан өшөө заавал авах сэдлийг үргэлж өөртөө тээж явдаг. Дэлхийн хоёрдугаар дайн гарах болсон үндсэн шалтгааны нэг нь Версалийн гэрээ байсан гэдэг. Тэр гэрээ Герман улсыг дэндүү их доромжилсон, яахаас ч буцахгүй байдалд түлхсэн. Тэгээд тэд өөрсдийн хорсол зэвүүцлийнхээ хариуг хүн төрөлхтнөөс далан сая гаруй хүний амиар авсан юм.

Гэвч Ардчилсан намын нэг хэсэг үүнийг л хүсээд байх шиг. Цагаан сонголтод уриалж ч байх шиг. Баатрынхаа цагаан толгойг зулгааж ч байх шиг. Өөрсдийн “мах цусны тасархайг” адлан хорсож ч байх шиг. Эргэж уулзах нүүргүй болтлоо л хэмлэлдэх юм. Гээд энэ нь зөвхөн хэдхэн гаруудын л увайгүй үйлдэл биз ээ. Ардчилсан нам эргэн нэгдэх нь цаг хугацааны л асуудал. Харин хэдий хэр хугацаа орох бол? Шуудхан хэлэхэд, Ардчилсан нам эргэн нэгдэх хугацаа нь, нэр дэвшигчийнх нь энэ сонгуулиас авах саналын хувьтай урвуу хамааралтай байх болно гэж л хэлэх гэсэн санаа. Өөрөөр хэлбэл хэдий их санал авна, төдий чинээ бага хугацаанд эвлэж чадна гэсэн үг. Харин тэр үед хэн нь Ардчилсан намыг авах бол? Надад л лав ямар ч хамаагүй. “Муур цагаан байна уу, хар байна уу? Хамаагүй. Хулгана барьж л байвал болоо” гэдэг биз. Ардчилсан нам хурдан хүчжээсэй. МАН-д ч, Монголд ч хэрэгтэй.

Эцэст нь, “Готов нь авна уу, Шадав нь авна уу… Би лав аавыгаа асрах минь” гэж нэгэн кинон дээр хэлдэг шиг. Ардчилсан намын эгэл жирийн гишүүд, дэмжигчид юу ч гэсэн өөрсдийн намын нэр дэвшигчийг сонгож дугуйлан, намынхаа эв нэгдлийн төлөө байгаа гэдгээ “хуурамч Дамбийжаа” нартаа илэрхийлэх байх аа. Учир нь энэ нам дарга нэртэй, өөр өөрийн нүхээ малтсан “дорго” нарын нуруун дээр биш… ардчилал, эрх чөлөөнд итгэдэг хэдэн зуун мянган хүний сэтгэл зүрх, оюун бодолд ойр байдаг учраас л өдийг хүртэл булшлагдчихгүй, газрын хөрснөөс арчигдчихгүй амьтай голтой явсаар ирсэн гэдэгт би итгэдэг.

Аан, нээрээ дээрх киноны нэр нь Ирж яваа цаг. Ирж яваа цаг аа гэж…

…Харин Ленин хашхиран босов

Хангинасан дуугаар ингэж уриалав.

“Үгүй шүү, нөхөд өө. Буугаа онилцгоо

Үнэний төлөө зоригтой тэмцэцгээ!”1

Жамъян /baabar.mn/

ЭМЯ: Найман настай охин амиа алджээ

0

Сүүлийн 24 цагт 7500 хүн шинжилгээ хийхэд 1288 хүнээс Covid-19 илэрчээ. Үүнийг задалбал, Улаанбаатарт 1027, орон нутагт 258, эмнэлгээс шалтгаалах халдварын 4 тохиолдол тус тус бүртгэгджээ. Мөн өчигдөр 8-62 насны дөрвөн хүн нас барснаар нийт нас баралтын тохиолдол 312 болж байна.

Тавдугаар сарын 13-нд онош батлагдсан, 62 настай эрэгтэй
Тавдугаар сарын сарын 29-нд онош батлагдсан, 37 настай эрэгтэй
Зургадугаар сарын 1-нд онош батлагдсан, 8 настай эмэгтэй
Зургадугаар 3-нд онош батлагдсан, 62 настай эмэгтэй нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байв.

Covid-19-ийн тохиолдол долоо хоногт нийслэлд 6600, орон нутагт 1100 гаруй тохиолдол тус тус бүртгэгдэв. Мөн халдварын улмаас 39 хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт 185 хүн эдгэж эмнэлгээс гарсан байна. Өнөөдрийн байдлаар 5802 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлзүйн шинж тэмдэг нь хөнгөн 3430, хүндэвтэр 1765, хүнд 475, маш хүнд 132 хүн байна. Гэрт 5000 орчим хүн ажиглалтад байна. Энэ долоо хоногт дунджаар Covid-19-ийн 7700 тохиолдол бүртгэгджээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн дийлэнх нь долоо хоногт батлагдсан тохиолдлууд хэмээн ЭМЯ-наас мэдээлэв.

А.Анар