2025.06.20, Баасан
spot_img

Сайжруулсан шахмал түлш тээвэрлэх гэрээний тарифт өөрчлөлт оруулах хүсэлтийг тээврийн 35 компаниас ирүүлжээ

0

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын талаар Нийслэлийн Агаар, орчны асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө танилцууллаа.

Сайжруулсан түлшний 62 мянган тонны нөөц байгаа аж. Мөн 35 тээврийн компанитай сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлтийн гэрээ байгуулан 200 мянга гаруй өрхийн түлшийг түгээн тээвэрлэж, хомсдол үүсэхээс сэргийлэн ажиллаж байна.

Коронавируст халдварт өвчний улмаас 2019 оныхоос дизель түлшний үнэ литр тутамдаа 700-1,000 төгрөгөөр өсөж, хил гааль хаасантай холбоотойгоор сэлбэг хэрэгсэл, тос, тослох материалын үнэ хоёр дахин нэмэгдсэн тул “Сайжруулсан шахмал түлш тээвэрлэх гэрээ”-ний тарифт өөрчлөлт оруулах хүсэлтийг Монголын сайжруулсан шахмал түлш тээвэрлэгчдийн холбооны 35 тээврийн компаниас албан бичиг ирүүлжээ. Энэ тээвэрлэлтийн тарифыг 2022 оны төсөвт тусгах шаардлагатай байгааг Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө хэлж байв.

Сайжруулсан түлшний борлуулалт аравдугаар сарын 1-нээс  эхэлсэн бөгөөд тухайн үед 128 цэг ажиллаж байсан бол өнөөдөр 511 цэг ажиллаж байна. Цаашид 600 болгон нэмэгдүүлэх юм.

Дархлаажуулалтын 3-р тунгийн дараа “Эрдэнэт үйлдвэр”-т халдварын тохиолдол 10 дахин буурчээ

0

Коронавирусын халдвараас хамгаалах, тархалтыг бууруулах зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, дархлаажуулалтын ажлын хэсэг байгуулан, нийт ажилтнуудаа гурван удаагийн вакцинжуулалтад хамруулжээ.
Коронавирусын халдвараас хамгаалах, тархалтыг бууруулах зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, дархлаажуулалтын ажлын хэсэг байгуулан, нийт ажилтнуудаа гурван удаагийн вакцинжуулалтад хамруулжээ.

БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Синофарм үйлдвэрийн Вероцелл вакцины эхний тунд нийт ажилтны 100 хувь, хоёр дахь тунд 98 хувь нь хамрагдсан бол гуравдугаар тунд 3919 ажилтан буюу 82.4 хувь нь хамрагдаж, Пфайзер вакцин хийлгэжээ.

Ингэснээр дархлаа сэргээх нэмэлт тунгийн дараа 14 хоногоос хойшхи өдөр бүрийн тохиолдлын тоо эрс буурчээ. Тухайлбал, өдөрт дунджаар халдварын 27 тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ тоо байдлаар 1-4 болжээ.

“Энэ нь дархлаа сэргээх нэмэлт тунгийн үр нөлөө” гэж тус үйлдвэрийн “Эрдэнэт” сувиллын цогцолборын Ерөнхий эмч Ж.Ганчимэг ярилаа.

Тасралтгүй найдвартай үйл ажиллагаатай, улс орны нийгэм эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж буй үйлдвэрийн хувьд ажилтнуудынхаа аюулгүй байдал, халдвараас хамгаалах зэрэгт онцгой анхаарал хандуулж, цар тахлын эсрэг авах арга хэмжээний цогц хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд ажилтан бүр халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж цар тахлыг хамтын хүчээр даван туулахаар хичээж буйг Шуурхай штаб онцоллоо.
БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Синофарм үйлдвэрийн Вероцелл вакцины эхний тунд нийт ажилтны 100 хувь, хоёр дахь тунд 98 хувь нь хамрагдсан бол гуравдугаар тунд 3919 ажилтан буюу 82.4 хувь нь хамрагдаж, Пфайзер вакцин хийлгэжээ.

Ингэснээр дархлаа сэргээх нэмэлт тунгийн дараа 14 хоногоос хойшхи өдөр бүрийн тохиолдлын тоо эрс буурчээ. Тухайлбал, өдөрт дунджаар халдварын 27 тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ тоо байдлаар 1-4 болжээ.

“Энэ нь дархлаа сэргээх нэмэлт тунгийн үр нөлөө” гэж тус үйлдвэрийн “Эрдэнэт” сувиллын цогцолборын Ерөнхий эмч Ж.Ганчимэг ярилаа.

Тасралтгүй найдвартай үйл ажиллагаатай, улс орны нийгэм эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж буй үйлдвэрийн хувьд ажилтнуудынхаа аюулгүй байдал, халдвараас хамгаалах зэрэгт онцгой анхаарал хандуулж, цар тахлын эсрэг авах арга хэмжээний цогц хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд ажилтан бүр халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж цар тахлыг хамтын хүчээр даван туулахаар хичээж буйг Шуурхай штаб онцоллоо.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэгдлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, “Түгээмэл хөгжил” төв, Монголын Эпилепсийн холбоо хамтран Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй хайлаас мод тарилаа.

“Бид хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч, энэ нь аливаа зүйлийг чадахгүй гэсэн үг биш. Үндэсний хөдөлгөөнд бусдын адил идэвхтэй оролцохоо илэрхийлж байгаагийн хэлбэр” гэж тэд ярилаа.

Ирэх жилээс СХД дэх “Бумбатын рашаан” цэцэрлэгт хүрээлэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэрэмжит төгөл байгуулахаар төлөвлөсөн байна. Иргэдийг мод үржүүлж, худалдан борлуулах зэрэгт нь дэмжлэг үзүүлнэ гэдгийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын төлөөлөл хэллээ.

Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 108 мянга гаруй иргэн байдаг юм.

Түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, хэрэглүүлэхгүй байх чиглэлээр хяналт, шалгалтыг сайжруулна

0

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Гэр хорооллын иргэдийг ая тухтай өвөлжүүлэх, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад онцгой үүрэгтэй сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаарх мэдээллийг шуурхай зөвлөгөөний эхэнд сонсов.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлшний нийт 500 борлуулалтын цэг ажиллаж байна.

  1. Сонгинохайрхан дүүрэгт 170
  2. Баянзүрх дүүрэгт 127
  3. Чингэлтэй дүүрэгт 102
  4. Сүхбаатар дүүрэгт 38
  5. Хан-Уул дүүрэгт 39
  6. Баянгол дүүрэгт 24 борлуулалтын цэг ажиллаж байна.

Сайжруулсан шахмал түлшний нөөцөд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулжээ. Цаашид борлуулалтын цэгт түгээж буй түлшний нөөцийг нэмэгдүүлэх, борлуулалтын цэгийн тоог 600-д хүргэх, ялангуяа алслагдсан байршилтай борлуулалтын цэгт түлш хүргэлтийг хүртээмжтэй зохион байгуулах нь зүйтэй байгааг онцоллоо.

Төрийн байгууллагуудын зөвлөгөөн, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэхийг үүрэг болгов

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж ажиллах,
  • Цар тархалтыг бууруулах эрчимжүүлсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, иргэдийг дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг уриалж ажиллах,
  • Гамшгаас хамгаалах алба болон бүх шатны нутгийн захиргааны байгууллагууд нэгдсэн шуурхай штабын  үйл ажиллагааг дэмжиж, үүрэг чиглэлийг хэрэгжүүлж ажиллах.
  • Төрийн байгууллагуудын сургалт, цуглаан, зөвлөгөөнийг цахим хэлбэрт шилжүүлэх, хувийн хэвшлийнхнийг манлайлж ажиллах, ёс зүйн хэм хэмжээг нягт баримтлах,
  • Нийслэлийн хэмжээнд 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах шуурхай бригад, машин механизм, техник, тоног төхөөрөмж бэлэн байдлыг хангаж ажиллах,
  • Өвөлжилтийн үед хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлын үлдсэнийг шуурхай дуусгах, ухсан нүх, сэндийлсэн газрыг хэвийн байдалд оруулах,
  • Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, алслагдмал, өндөрлөг газруудад байрладаг айл, өрхүүдийг сайжруулсан түлшээр хангах ажлыг зохион байгуулах,
  • Түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, хэрэглүүлэхгүй байх чиглэлээр хяналтыг сайжруулах, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар стандартад тогтмол хяналт тавьж ажиллах,
  • Нийтийн тээврийн тоо хүртээмжийг нэмэгдүүлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэж, нийтийн тээврийн үйл ажиллагаа, техникийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд даалгалаа.

Дундаж монгол Долгор ба Комиссын хувцас!

0

Долгор нь шувууны сүүдэр дайрч өнгөрдөг шунхан улаан насан дээрээ гунхаж явна.

Хоёр жилийн өмнө мөнгөтэй болоод илүү гоё хувцаслаад “урж тасдах юмсан” гэж боддог байсан бол одоо ёстой л нөгөө “урж тасддаг” дээрээ ирчихлээ. Мөнгөтэй болсон гэсэн үг биш ганган болсноо л гайхуулж байгаа юм. Унгар ард түмний буянаар хорин онд хорио цээрийн үе ч гэлээ төв Европд суралцахаар ирэв. Хээрийн галуу нисэн үл хүрэх газарт Хүннү Эйрийн Улаанбаатар-Будапешт анхны нислэгээр ирсэн гэж байгаа, тун догь.

За тэгээд эхний догол мөрд байсан санаагаа буцаж сануулахад, оюутан учраас мөнгөгүй хэвээрээ гэхдээ европд ирсэн учраас ганган болов. Энд vintage буюу үйлдвэрээс гараад хаа нэг анхдагч газраа оччихоод буцаж дахиад дэлгүүрийн өлгүүрт өлгөгдсөн, бидний хэлдгээр комиссын дэлгүүрүүд булан бүрт.

Манай монголчуудад нэг ийм хэллэг сэтгэхүй бий, хуучин хувцас өмсөхгүй, хуучин энерги дагана. Яг үнэндээ хувцасны хуучин шинийг хэлэлцэх дээрээ тулбал хүний хуучин хорвоо дээр амьдарч байгаа шүү бид. Хүн амьдраад мөнх бусыг үзүүлээд дахиж төрөөд хоёр мянга хорин нэгэн жилийг үдчихсэн, хүний хуучин хорвоо. Хуучин машин, хуучин байр, хүний хуучин найз охин…

Магадгүй хэдэн жилийн өмнө бид ариун цэвэр сахидаггүй байгаад хувцсаар бөөс мэтийн халдварт өвчнүүд дамжих эрсдэлтэй байсан байх. Гэхдээ одоо үед энэ мэт эрсдлийг тооцоод ариутгаж угааж хэрэглэвэл комиссын хувцсаар ч гангарч болно. Гангараад зогсохгүй дэлхий нэгэнт даахаа больсон даавуунаас чи давхар үүрэлцээд харин ч эх дэлхийн дулаарлын эсрэг бодит хувь нэмэр оруулж буй сайшаалтай.

Бараг жил шахуу амьдралынхаа хамгийн ганган дээрээ тавьсан эгэл монгол Долгор нь та нартаа хуучин хувцас авахад анхаарууштай, мэдүүштэй хэд хэдэн зүйл захъя.

Нэгдүгээрт, бүрэн бүтэн бүр айхтар элээгдчихээгүй хувцас сонгоно /за энэ бараг мэдээжийн зүйл байх хэхэ/. Хоёрдугаарт, материалын чанар болон оёдолт нь анхаарал хандуулна. Хувцасны чанарыг үзэхдээ наад зах нь илж үзээд, дараа нь атгаж үздэг. Давуу нь илэхэд зөөлөн, базахад бага үрчийлттэй бол болоод явчих нь тэр. Дараагийн дугаарт санах нь, хувцас гэдэг бол чиний уран сэтгэмж. Заавал цамц өмд гээд эсвэл ойрд хүмүүс гадуур юу өмсөж байгааг л өмсөх албагүй шүү дээ. Би бол авсан хуучин хувцсаа тайрна, оёдлыг нь ханзлана, баруун зүүн талаас нь танаж орооно, тэгээд ямар ч дизайнар урлаж амжаагүй өөрийн хувцсаа гаргаж өмсөнө.

2022 оны хаврын хувцас загварын шоунд мэргэжлийн дизайнар Францын загварын тайзнаа эрэгтэй моделуудаа цэцэгтэй плаж, пөмбгөр мөртэй нэвсгэр хувцсаар гоёод алхуулсан байна билээ. Хувцас загвар хэзээний хүйсийн тэгш эрхийг манлайлж ирсэн. Өнгөрсөн хэдэн жилийн топ трэндэд аавынх юм шиг томдсон блазер, найз залуугийнх нь юм шиг юүдэнтэй юүдэнгүй том цамцнууд моодонд байв. Бид хүйсийн тэгш эрх гэхээр эмэгтэй хүн эрэгтэйчүүдтэй адилхан байх, тэдний манлайлдаг салбар ялангуяа улс төр, нийгмийн оролцоонд эмэгтэйчүүдэд илүү олон суудал сандал олгох тухай одоо ч ярьж тэмцсээр байгаа. Харин загвар, урлаг нэг алхам үргэлж урд алхдагийн жишээг хувцас бидэнд тэгш эрхийг тунхагласаар нь баталсаар байна.

Дундаж монгол Долгор

О.Чулуунбилэг: МАН-ын том зовлон одоо л эхлэж байна!

0

Ардчилсан намын дэд дарга, улс төр судлаач О.Чулуунбилэгтэй ярилцлаа.

-УИХ-ын нөхөн сонгуулийн талаар ямар дүгнэлттэй байна вэ? Энэ сонгууль улс төрийн хувьд ямар ач холбогдолтой болов?

-УИХ-ын нөхөн сонгууль ирц хүрээгүйн улмаас дахин санал хураалт ирэх амралтын өдрүүдэд болно. Нэгэнт дуусаагүй сонгуулийг одоо дүгнэх нь жаахан эртдэх болов уу. Эрх баригчдын үйл ажиллагаанд иргэд сэтгэл дундуур байгаа учраас ирж санал өгөхгүй далд эсэргүүцэж байгаа нотлогдсон нь л ач холбогдолтой юмдаа. Улс төрийн абсэнтизм гэж иргэд төрийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаас улс төр, сонгуулиас зугтах үзэгдлийг хэлдэг. Сая тэр л болж өнгөрлөө. Иргэдэд сонголт харагдахгүй байна гэсэн үг. Тэгэхээр стратегийн хувьд бүх намууд ялагдлаа.

-Та сонгуулийн өмнө МАН ялах тактикиг ярьж байсан шүү дээ. Энэ тухайгаа дэлгэрүүлэхгүй юу?

-С.Батзаяа сэтгүүлч нэг өдөр над уруу залгаад хэсэг сэтгүүлчид хамтдаа Өглөөний шуурхай гэдэг контэнт хийж байгаа. Ирж нөхөн сонгууль дах МАН-ын стратеги тактикийг ярь гэсэн юм. Тэр л сая сошлоор яваад байна лээ. Товчхондоо сонгуулийн орос технологийг манай эрх баригчид сүүлийн сонгуулиудад маш сайн нутагшуулаад  ялаад байна. Өөрсдийг нь дэмжихгүй сонгогчдын олонхын эсрэг маш олон жижиг намууд, нийгмийн сэгмэнтүүдийн төлөөлөл болсон бие даагчдийг нэр дэвшүүлж саналыг нь задлаад хариуд нь өөрсдийн бэлэн сүлжээгээрээ өндөр хувьтай ялчихдаг технологи. Иргэдийн олонх нь эрх баригчдыг дэмждэггүй, шүүмжлээд байдаг хэрнээ сонгууль болгоноор эрх баригч нам нь байнга ялчихдаг. Иргэд нь шоконд ороод луйвардлаа гэж бухимддаг ийм цикл олон оронд байна.

-МАН-ын сонгуулийн стратегийг ингэж сайн мэдэж байсан хэрнээ яагаад танай нам ялагдчихав аа?

-Одоогоор яагаад манай нэр дэвшигч хамгийн олон санал аваагүй вэ, яагаад гуравт явж байна вэ гээд манай намын дотоодод халуухан хэлэлцүүлэг болж байна. Сонгуулийн үр дүн маш олон зүйлээс шалтгаалдаг. Гэвч гол шалтгаан заавал байх ёстой. Бид ч олох ёстой. Яг өнөөдөо сонгууль дуусаагүй байгаа учраас бүрэн зураглал гаргах төвөгтэй. Сонгууль дуусаж, сэтгэл хөдлөл намжихаар заавал гол шалтгааныг олох ёстой. Би ч хувийн бодлоо нээлттэй илэрхийлнээ. Тэр үед намайг тоож асуувал би чамд хариулахад бэлэн.

-Хоёр тойрогт нэмэлт санал хураалт явуулахаар боллоо. Үр дүн нь ямар байх бол?

-Уралдаанд нэгт явж байгаа хүнийг гүйцэх хэцүү. Үр дүнгийн хувьд иргэд сонгогчид дэмжихгүй байгаа гэдэгээ эрх баригчдад харуулчихлаа. Бүр МАН-ын дарга, ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн тойрогтоо биеэр очиж ажиллаад ч сонгогчдын ирцийг бүрдүүлж чадахгүй байна ш дээ. Монголд улсын төсөв, Хэнтийн төсөв гэж хоёр төсөв байдаг юм шиг л Хэнтийд хөрөнгө мөнгө сүүлийн жилүүдэд гаргасан ч сонгогчдын талын ч саналыг цуглуулж чадсангүй. 2024 онд МАН ялагдах нь тодорхой болчихлоо.

-Сая санал хураалтанд нийгмийн аль бүлэг оролцов?  МАН саналыг багцалж худалдаж авсан гэх мэдээлэл яваад эхэллээ.

-Ярилцлагын эхэнд хоюулаа хөндсөн. Иргэд улс төрөөс залхах зугтах үзэгдэл газар авчихлаа гэж. Хоёр тойргийн нөхөн сонгуульд 18-30 насны залуучууд бараг оролцсонгүй..  Тэднийг оролцуулах, өдөөх тал дээр Сонгуулийн Ерөнхий Хороо маш муу ажиллаа. МАН өөрийн тэжээвэр сүлжээгээ л зөөлөө. Ардчилсан сонгуулийн гол зарчим нь иргэдийн олонхын саналыг авсан нэр дэвшигчийг парламэнтэд төлөөлөл болж илгээх. Сонгуулийн ирц муу байгаагаас энэ зарчим алдагдаж тухайн тойргийн сонгогчдынхоо хорь гаруйхан хувийн саналыг авсан улс төрч парламэнтэд орох болж байна. Нөгөө наян хувийн төлөөлөл байхгүй. Тэр хэрээрээ хүлээн зөвшөөрөгдөх лэжитим байхгүй. Энэ бол маш аюултай үзэгдэл. Ингээд яваад байвал хувьсгал үймээн уруу ч түлхэж мэднэ.

-АН-ын хувьд ялагдал хүлээсэн шалтгааныг нийгэм олон талаас нь харж байна л даа. Дотроо олон фракцтай, учраа олдоггүй, нэгдэж чаддаггүй гээд. Эсвэл нэр дэвшигчидээ байв уу?

-Мөөгий энэ талаар хоюулаа сонгууль албан ёсоор дуусаад юм тодорхой болсоны дараа дахин ярих боломж гарчч ирэх байх.

-Нөхөн сонгуульд МАН ялалт байгуулж, парламэнт дахь хоёр суудлаа хадгалж чадлаа. МАН-аас сонгогдсон хоёр нэр дэвшигчийн тухай ярихгүй юу? Э.Батшугарын тухайд Н.Энхбаяр гэж хүн харагдаж байгаа шүү дээ.

-Миний бодлоор МАН энэ нөхөн сонгуульд тактикийн хувьд ялж буй боловч стратегийн хувьд ялагдал уруу явчихлаа гэж харж байгаа.  Чиний хэлсэнээр Э.Батшугарын гишүүний албан бланкан дээрээс Н.Энхбаяр гэж том улстөрчийн шунал, хүслийг гүйцээх мэссэжүүд дуусашгүй цуврах болов уу даа. Нэмээд Ерөнхийлөгч асан Х.Баттулга МАН-ын даргад зөвлөж буй. Аливаа нэгдлийг задлах, хагалахдаа мэргэшсэн ийм том хоёр улс төрчийн гараас МАН бүтэн гарахгүй биз дээ. МАН-ын том зовлон одоо л эхлэж байна.

-Цаашид улс төр хэрхэн өрнөнө гэж судлаачын хувьд харж байгаа вэ?

-Мэдээж таашгүй. Гэхдээ судлаачийн хувьд харахад оны төгсгөлөөр МАН-ын их хурлаар намынхаа даргын асуудлыг ярина. Ялсан ч юм шиг ялаагүй ч юм шиг сонин сонгуулийн дүнтэй Л.Оюун-Эрдэнэ намынхаа нөхдийн өмнө очих нь. Хэрвээ 2024 оны өнгө гэж харвал МАН ялалтууд үүгээр зогсох нь. Сүүлийн гучин жилийн түүхэнд хамгийн муу ажилласан Засгийн Газар одоо байна. Үүнийгээ огцруулмаар байдаг ч дараагийн Богд тодрохгүй болохоо дургүй хэсэг нь нэгдэж чадахгүй байх шиг. 100 жилийн ой нь дуусаад ирэх хавар иргэдийн амьдрал ёроолдоо хүрэхээр солих болов уу. Бүгдийг пр аар байнга аргалж чадахгүй шүү дээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хуруу ч он гараад хэн нэгнийг шинэ ерөнхий сайдаар заах болов уу. Үгүй бол түүний нэр хүндэд ч сөргөөр нөлөөлөөд эхэллээ.

-АН хүчтэй сөрөг хүчин болохын тулд ямар алхамуудыг хийх вэ?

-Би МАН-ыг би баахан шүүмжилчихэв үү. Манай АН-ын асуудал бүр хүнд байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Эрх барихгүй болохоор иргэдэд шууд сайн муугаар нөлөөлөхгүй юм даа. Нэг үзэл санаа, үнэт зүйлтэй нэг намын хүмүүс маш хурдан ойлголцох ёстой. Миний саналаар болдог бол олон намын даргатай байж болдог гадаадын намуудын дүрмийг шинээр авчихмаар байна. Нам дүрмийн шинэчлэлээ хийгээд парламент хариуцсан намын дарга нь О.Цогтгэрэл гишүүн, намын үйл ажиллагаа нь хариуцсан нь Э.Тулгат хийгээд явахад болохгүй гэх зүйлгүй. АН-ын бүлгийн дарга Ганбат гишүүн дэмжээд гурвуулаа явахад дороо л босно. Бүр болохгүй бол улс төрийн намын тухай хуулийг дэмжээд намуудыг шинээр бүртгэхэд нь бүх бүртгэл, намын дотоод хурлуудаа шинээр хийгээд явахаас өөр аргагүй.

АН-ын бүлгийнхэн бие биеэ намнав!

0

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат: “АН-ын бүлгийн өнгөрөгч долоо хоногийн хурлаар УИХ-ын гишүүн Н.Ганибал бүлгийн дотоод зохион байгуулалтын талаар хэлэлцэх санал гаргасан.

Энэ оны Долдугаар сарын 5-нд АН-ын бүлэг Засгийн газартай хариуцлага тооцох шийдвэр гаргаж, үүнийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Засгийн газарт хариуцлага тооцохын тулд УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зурдаг. Манай бүлэг 11 гишүүнтэй. Бидэнтэй хоёр гишүүн нэгдээд явж байсан. Гэвч бүлгийн гишүүдээс нэлээн хэд нь Засгийн газарт хариуцлага тооцох тухай албан бичигт гарын үсэг зураагүй. Гарын үсэг зурсан гишүүд маань энэ үйлдлээсээ буцаж байна. Янз бүрийн байдлаар АН-ын бүлэгт дарамт үзүүлж байна.

Өнгөрсөн долоо хоногт шат шатны шүүхээс шийдвэр гарснаар Ардчилсан нам хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа.

Намын зүгээс УИХ дахь АН-ын бүлгийн дарга надад чиглэл өгсөн. АН-ын Үндсэн дүрмийн хорооны аравдугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор Н.Ганибал, Ж.Батсуурь нар нь намын эсрэг үйл ажиллагаа явуулсан тул намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасах сахилгын шийтгэл оногдуулсан байна. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг явуулсан байгаа.

Өмнө нь УИХ-ын гишүүн Ц.Туваан намаас хасагдсан. Нийт гурван гишүүн сахилгын шийтгэл авч, намаасаа хасагдаад байна. Ингэснээр Ардчилсан намын бүлэг найман гишүүнтэй боллоо” гэв.

Тэгвэл Д.Ганбатад хөөгдөгсөд бүлгийн даргаа хөөж байгаагаа мэдэгдлээ. 

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Н.ГАНИБАЛ:

-Бүлгийн хурлаар шийдвэр гаргалаа. УИХ-ын тухай хуулийн дагуу АН-ын бүлгийн үйл ажиллагааны дагуу УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг бүлгийн даргын үүрэгт ажлаас чөлөөллөө. Бүлгийн даргын албан тушаалыг бүлгийн дэд дарга Н.Ганибалд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Манай бүлэг 13-уулаа.  Гишүүн бүлгээс гарах, шинээр орох бүх асуудлыг УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр тодорхой заасан. Бүлгийн гишүүн өөрөө хүсэлтээ өгсөн тохиолдолд бүлгээс гарна. Бусад тохиолдолд хэн нэгэн иргэн, бүлгийн дарга зарласнаар бүлгээс гарахгүй.

АН-ын бүлгийн гишүүн Ц.ТУВААН:

-Долоо хоног бүрийн Даваа гаригт бүлгийн дарга Д.Ганбат гишүүнээ хөөж, тушаал шийдвэр уншдаг боллоо. УИХ-ын гишүүд хуулиар олгогдсон бүрэн эрхтэй. Энэ нь өөрөө УИХ-ын даргад өргөдөл өгсөн тохиолдолд тухайн бүлгээс гаргадаг. АН-тай холбоотой хууль, шүүхийн асуудал олон бий. Шүүхийн шийдвэр аль ч талд гараагүй байхад өөрсдийн талд гарсан мэтээр тайлбарладаг Д.Ганбат байна. Бүлгийн гишүүдийг дураараа хөөх нь хууль бус.

СЕХ “Сонгууль хүчинтэй” гэж солиорохоо болино уу!

0

Өнгөрөгч бямба гаригт УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явуулсан нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтын дүн гарлаа. Аравдугаар сарын 10-ны өдөр явуулсан эхний санал хураалтаар хоёр тойргийн сонгогчдын ирц хуульд заасан босго буюу нийт сонгогчийн 50 хувьд хүрээгүй (Хэнтий аймаг 34 хувь, Сонгинохайрхан дүүрэг 38 хувьтай) тул СЕХ-ноос дахин санал хураалт зарласан билээ. Ингээд хоёр удаагийн санал хураалтын нийлбэр дүн Хэнтий аймагт 46,65 хувь, Сонгинохайрханд 48,89 хувь буюу дахиад л хуульд заасан босгыг давж чадсангүй. Сонгинохайрханы 28-р тойргийн 26 хорооны 14-т нь, Хэнтийн 18-р тойрогт багтдаг 18 сумын долоод нь сонгогчийн ирц 50 хувьд хүрсэнгүй.

Сонгуулийн үр дүнгийн талаар СЕХ албан ёсны мэдээлэл хийгээгүй боловч тус байгууллагаас өчигдөр хэвлэлийн албаараа дамжуулан хэвлэл мэдээллийн байгууллагуудад өгсөн урьдчилсан дүн мэдээндээ “Нэмэлт санал хураалтанд ирц хамаарахгүй” гэсэн тайлбар, зүүлтийг дагуулсан нь анхаарал татав. Ингэхдээ, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 78.5 буюу “Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно” гэснийг үндэслэл болгож, “сонгогчийн ирц хүрээгүй нь сонгуулийн үр дүнд нөлөөлөхгүй” хэмээн тайлбарлаж байгаа юм  байна. Хэрэв тийм бол СЕХ анхнаасаа ямар шалтгаанаар нэмэлт санал хураалт явуулсан байж таарах вэ? Нэг зүйлийг тодруулахад УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 78-р хэсэгт (Нэмэлт санал хураалт явуулах) хоёр асуудлыг зохицуулсан байдаг. 78.1-д “Нэр дэвшигчдийн авсан санал тэнцсэн тохиолдолд тухайн нэр дэвшигчид дээр нэмэлт санал хураалт явуулах”, 78.2-т “санал өгсөн сонгогчийн ирц нийт сонгогчийн 50 болон түүнээс дээш хувьд хүрээгүй тохиолдолд” гэсэн ийм хоёр үндэслэлээр нэмэлт санал хураалт явуулахаар зохицуулсан байна. Саяны тохиолдолд хоёр тойргийн аль алинд санал тэнцсэн тохиолдол гараагүй. Сонгогчийн ирц хүрээгүй гэдэг үндэслэлээр СЕХ-ноос дахин санал хураалт явуулсан билээ.

Дээр хэлсэн 78.5-р зүйл бол сонгогчийн ирц бүрдсэн боловч нэр дэвшигчийн санал тэнцсэн тохиолдолд ялагчийг яаж тодруулах вэ гэдэг зохицуулалт. Угаасаа өмнөх санал санал тэнцсэн учраас нэмэлт санал хураалтын үр дүнгээр ялагчийг тодруулах нь зүй. Тэгэхээр хуулийн энэ зохицуулалт нь энэ удаагийн нөхөн сонгуулийн үр дүнтэй огт хамааралгүй заалт. Харин 78.4-д “Нэмэлт санал хураалтанд оролцсон сонгогчийн ирц, саналыг тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчийн ирц, саналын тоо дээр нэмц тооцно” гэсэн нь сая явуулсан дахин санал хураалттай, сонгуулийг хүчинтэй болгохын тулд сонгогчийн ирцийг яаж бүрдүүлэх вэ гэдгийг зохицуулсан заалт. Гэвч харамсалтай нь хоёр удаагийн санал хураалтаар сонгогчийн ирц бүрдсэнгүй. СЕХ энэ тохиолдолд ямар шийдвэр гаргах ёстой вэ, түүнийгээ л хийх ёстой. Түүнээс биш эрх баригчдын ташаалд нийцүүлсэн элдэв тайлбар хийгээд байх шаардлагагүй. Сонгууль чинь угаасаа хүчингүй болчихлоо.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн Өмнөговь аймагт өрнөж эхэллээ

0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт Өмнөговь аймагт болж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар тэргүүтэй төлөөлөл оролцлоо.

Цөлжилтөд хамгийн их нэрвэгдсэн, хуурай цаг агаартай аймгийн хувьд үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцохоо аймгийн Засаг дарга Р.Сэддорж хэллээ.

Өмнөговь аймаг мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулах журмыг улсад анх удаа хэрэгжүүлж байна. Цаашид байгууллага бүр ойжуулалт хариуцсан орон тооны ажилтантай болох, иргэдийн тарьц, суулгацыг худалдаж авах, “Усжуулалтын II аян” хүрээнд тал, хээрийн сумдад 15-20 худаг гаргах зэргийг цогцоор нь хийхээр төлөвлөжээ. Мөн аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд 90 мянган мод тарьсан нь 80 гаруй хувийн ургалттай байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нар Даланзадгад дахь Хүлэмжийн цогцолборын ажилтай танилцлаа.

2017 оноос говийн бүсийн үр үржүүлгийн талбай байгуулсан нь улсдаа жишиг болохуйц Агро парк болсон байна. Өвөл зуны хүлэмж бүхий талбайд 13 нэр төрлийн 50 гаруй сорт тарьж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэхээс гадна туршилт, судалгаа хийдэг тухай аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга Ш.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Говьд мод тарьж, ургуулж болдог гэдгийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Бараадууз сүүлийн 30 орчим жилийн хөдөлмөрөөрөө харуулж байна.

Тэрбээр Багабулаг гэдэг газарт 16 га талбайд 10 гаруй төрлийн мод тарьж ургуулан, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хямд үнээр тарьц, суулгац нийлүүлдэг. Мөн чацаргана, улаан лооль, үхрийн нүд, алим тарьж  худалдан борлуулдаг байна.

“Монгол хүн  мод тарьж чадахгүй гэж ярьдаг нь хий хоосон үг. Сэтгэл байхад болно. Мод ургадаггүй газар гэж байхгүй. Говьд хайлаас, улиас, сухай, бургас хамгийн тохиромжтой. Гол нь усалгаа, арчилгаа, тордлогоо” гэж Д.Бараадууз хэллээ.  Тэрбээр үндэсний хөдөлгөөнд хүн бүр идэвхтэй оролцохыг уриалж, өөрөө ирэх оноос нэг сая тарьц, суулгац нийлүүлэхээ амаллаа.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймаг бүрт судалгааны төв байгуулж, иргэд, аж ахуйн нэгжүүд эндээс мэдлэг, мэдээлэл, зөвлөмж авдаг байх нь зүйтэй. Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, судалгааны үр дүн, туршлагыг нэвтрүүлэх хэрэгтэй гэж үздэгээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэллээ.

“Байгаль орчноо хайрлан хамгаалах, мод тарьж ургуулахын ач холбогдлыг иргэдэд сурталчилан таниулна. Цаашид татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгох, усан хангамж, техник, тоног төхөөрөмжөөр хангах зэргийг цогцоор нь шийдвэрлэнэ. Тэрбум модыг дагаад ойн болон жимс, жимсгэнэ, бордоо, хашаа, саравч, хүнсний нарийн ногоо, эмийн ургамлын зэрэг аж ахуйн нэгж, ажлын байр  бий болох гээд олон давуу талтай” гэлээ.

Цаашид хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Ойн агентлаг байгуулах, ойн аж ахуйн нэгжүүдийг чадавхжуулах, ойжуулалтын төсөв, тооцооллыг зөв гаргах,  арчилгаа, тордлогооны менежментийг шийдэх зэрэг нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг үр дүнд хүргэхэд чухал гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан хэллээ.

Манай улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд өртсөн. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он гэхэд цөлжилтийг дөрвөн хувиар бууруулж, 7.9 хувь байгаа ойгоор бүрхэгдсэн талбайг есөн хувьд хүргэн, хүлэмжийн хийн ялгарлыг 600 мянган тонноор бууруулах урьдчилсан тооцоо гарчээ.

М.ГАНБААТАР: ТҮЛШНИЙ ҮНИЙГ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ

0

Сайжруулсан шахмал түлшний хомсдолын асуудлаар албаныхан өнөөдөр /2021.10.05/ түлш борлуулалтын цэгүүдэд ажиллажээ. Энэ ажилд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, “Тавантолгой түлш” компанийн захирал М.Ганбаатар, нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлыг асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, “Тавантолгой түлш” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан нар оролцож, нөхцөл байдалтай танилцсан байна.

Энэ үеэр “Тавантолгой түлш” компанийн захирал М.Ганбаатар хэлэхдээ “Энэ хямдралыг тодорхой хугацаанд зогсоохоос өөр аргагүй. Хямдрал байгаа цагт сайжруулсан түлшний оочер дугаар тасрахгүй. Түлшний цэгийн тоог 1000, 2000, 3000 цэг нэмээд ч тасрахгүй. Энэ бүхэн хямдралаас л болж байна. Түлшний үнийг нэмэх хэрэгтэй. Картын хяналтыг хэн, хаана, хэзээ, яаж хянаж байгаа юм бэ” гэв.

Хүйтний ам наашилж, хөрсөн дээрээ цочир хүйтрэхдээ зэрэгцээд гэр хорооллынхон гал алдаж эхэллээ. “Тавантолгой түлш” компани есдүгээр сарын 27-ноос борлуулалтын 40 цэгээр шахмал түлш борлуулж эхэлсэн нь иргэдийг бухимдлыг төрүүлсэн юм.