2025.06.20, Баасан
spot_img

Маш том АЛБАН ТАТВАР

0

Нэг.

Манайд сүүлийн хэдэн жил болж бүтэж байгаа хэдэн юмны нэг нь Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар (НӨАТ) гэнэ. Үүний ачаар далд эдийн засгийг орвонгоор нь эргүүлэн ил гаргаж эхлэв. Сугалаатай болгосноор иргэд худалдан авалт болгондоо и-баримт шаардаж нэхэл хатуутай татварын байцаагчид болж хувирлаа. Орой бүр айлуудад “баримтаа оруулах” нэртэй ажил ундардаг болов. Улсаараа хөдөлж байна.

Ер нь НӨАТ гэж яг юу вэ? Энд тэндээс уншаад ерөнхийд нь ойлгосон. Гэхдээ олон улсад ч маргаан дэгдээдэг татвар юм байна. Харин манай эдийн засгийн хүмүүсийн яриагаар бөөн будлиан. Зарим нь НӨАТ бол жинхэнэ татвар биш, зөвхөн бүртгэлийн зорилготой дамжлага учраас бүрэн буцааж олгох ёстойг нотолжээ. Манайд ямар ч байсан хоёр хувийг буцааж олгохоос гадна сугалаа явуулж урамшуулдаг. Гэсэн ч иргэд буцаадаг хувийг нэмэхийг байнга шаарддаг ажээ. Харин тун саяхан Сангийн сайд Б.Жавхлан тэр хоёр хувийг хэзээ ч нэмэхгүй, ер нь НӨАТ-ын 10 хувийг нэмэгдүүлж ч магадгүй гэж хатуурхаад зогсохгүй энэ асуудалд бүдүүн гэгчийн цэг тавилаа. Тэрбээр НӨАТ-ыг бүрэн буцааж олгохгүй юм бол цуцалбал ямар вэ гэсэн сэтгүүлчийн асуултанд,

-Энэ бол төсвийн орлогын гуравдах (дөрөвдэх гэсэн байж ч магадгүй, яг санадаггүй ээ) том эх үүсвэр учраас цуцлахгүй.

Гүйцээ. Төр асуудлыг ингэж “зангарагтай” шийддэг юм байна. Элдэв маргаан мэтгэлцээнээ зогсоо гэж байна.

Хоёр.

Сар бүрийн хорьдоор НӨАТ-ын баримтын сугалааны тохирол зурагтаар явагдаж байна. Өнгөрсөн Ням гаригт ээлжит тохирол “Боловсрол” суваг телевизээр гарахыг үзлээ. Гучаад мянган азтанг аравхан минутын дотор гялс шалгаруулж чаддаг нь гайхалтай. Хэд хэдэн сонин тоог мэдэж авлаа. Нэг сарын 56 сая баримт гэсэн тоог үржүүлэхэд жилдээ 700 сая шахам баримт хэвлэгдэн гардаг. Үүнээс 60 гаруй хувийг л бүртгүүлж сугалаанд оролцуулдаг. Үлдсэнийг бүртгүүлдэггүй, хаядаг, мартдаг, бас бус шалтгаантай байх.

Аравдугаар сарын 34 сая 956 мянга 869 баримт энэ удаагийн тохиролд оролцлоо. Үндсэн сугалаагаар 31555 хүн тус бүр 30 мянга, 3181 хүн 100 мянга гэх мэтээр өссөөр гурван сая төгрөгийг гурван хүн хожив. Хамгийн том 20 сая төгрөгийн азтан тодроогүй. Дараа нь Супер сугалаа явуулахад 30 саяыг хэн ч хожсонгүй. Хэдэн жилийн өмнө НӨАТ-ын сугалаа эхлэхэд анхны супер шагнал 500 сая байсан төдийгүй түүнийг хэн нэгэн хожсон бол одоо хэд дахин багассан энэ шагнал эзнээ олохоо больсон гэлцэнэ.

Яагаад юм бол? Найман шилэн хорго тус бүр 10 бөмбөлөгтэй, тэндээс нэг нэг тоо тохиолдлоор үсэрч гардаг. Тэгэхээр нийт 99.999.999 баримтын дугаар таарах магадлалтай гэсэн үг. Харин оролцсон баримтын тоо 34.956.869 гэхлээр тохирлын гуравны хоёр нь тэртээ тэргүй огт байхгүй баримтын дугаарууд дээр таарч байна. Ийм учраас супер сугалаанд хожих магадлал өчүүхэн. Арай шударга бус уу? Нэгэнт бүртгүүлсэн 34 сая баримтын дундаас заавал нэг нь хожихоор тохирлоо явуулж болох уу? Иргэд тэртээ тэргүй худалдан авалтаа хийсэн, НӨАТ-аа төлсөн, сайн дурын байцаагчийн ажлаа хийсэн ч Б.Жавхлан сайдын үед найдваргүй биз.

Харин сугалааны тохирлын үйл явцын шударга нь дэндүү. Стандартчилал, хэмжил зүйн газрын мэргэжилтэн, ЦЕГ-ын ахлах байцаагч, Татварын ерөнхий газрын байцаагч гурвын хурц хараан дор, тэгээд орон даяар шууд явагдлаа. Хөтлөгчийн амнаас өөр юу ч оролцоогүй.

Гурав.

Улс төрийн сонгууль бас төстэй санагдав. Санал хураалт өө сэвгүй, төгс явагддаг болжээ. Хар машин өчүүхэн ч алдаа мадаг гаргадаггүйг бүгд хүлээн зөвшөөрч хоёр гараа өргөлөө. “Сонгуулиар хэнд хэдэн санал өгсөн нь бус, яаж тоолох нь чухал” гэх 90-ээд оны хардлага хүчингүй боллоо. Бидэнд таалагдсан, таалагдаагүй сонголтын дүн санал хураалтаар биш, түүнээс өмнө шийдэгдсэн байдаг.

Д.Цэрэнжав /baabar.mn/

Монголын төмөр замын тээвэр тэг зогсов

0

Хятадын тал Эрээний боомтын төмөр замын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа.

Өмнөд Африкаас гаралтай коронавирусийн шинэ хувилбар болох Омикрон вирусийн тархалтыг бууруулах, Эрээн хот орчмын тархалтыг нэмэгдүүлэхгүйн тулд Эрээн хотын хилийн боомтыг чангатгах шийдвэрийг Эрээн хотын Шинэ корона вирустэй тэмцэх ажлын албанаас гаргажээ.

Тодруулбал, арваннэгдүгээр сарын 28-ны 14:00 цагаас эхлэн Эрээн хотын төмөр замын боомтоор зориулалтын сав баглаа боодолгүй нүүрс, алт, зэс, нефть, төмөр, химийн бордоо, хувцас /хүний гараар сав баглаа, боодол хийдэг бүх бараа бүтээгдэхүүнийг/ оруулахыг зогсоолоо.

Мөн Арваннэгдүгээр сарын 28-ны 14:00 цагаас өмнө нэгэнт хилээр орж ирсэн дээр дурдсан бараа бүтээгдэхүүнийг түр хугацаагаар задлахыг зогсоожээ.

БНХАУ-ын тал Эрээний боомтын төмөр замын тээврийг чангатгах шийдвэрээ коронавирусийн шинэ хувилбарын тархалттай холбон тайлбарлаж байна. Гэхдээ Ковид-19 халдварын альфа, бетта, гамма, дельта гэх мэт олон хувилбар дэлхий даяар тархахад Хятадын тал төмөр замын тээврийг зогсоож байгаагүй бөгөөд ямар шалтгааны улмаас ийнхүү зогсоосон бэ гэдэг нь тодорхой бус байна.

Тэгвэл энэ талаар ЗТХЯ-аас тодруулахад “Эрээний боомтын төмөр замын тээврийг зогсоосонтой холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй яг одоо холбогдох албаныхан уулзаж байна. Үргэлжлүүлэн 14 цагаас Боомтын зөвлөл хуралдсаны дараагаар тус асуудалтай холбоотой албан мэдээллийг хүргэнэ” гэлээ.

"ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭР 4-Р ТУНД ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ УРИАЛЖ БАЙНА

0

-Дөрөвдүгээр тун нь дасгал хөдөлгөөн, соёл урлаг, эрүүл зөв хоололт, эмчийн зөвлөгөө, инээмсэглэл хайр юм-

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн хоёр жил дэлхий нийтээрээ уйтгар гунигтай амьдарлаа. Ам хаалттай, хөл хориотой, зайн харилцаатай, хүүхдээ ч үнсэхээс болгоомжилсон, хөндий хүйтэн уур амьсгалтай ажиллаж, амьдрах нь хүнийг сэтгэл гутралд оруулж, дархлаанд сөргөөр нөлөөлдгийг судлаачид ярих болсон.

Харин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчдын хувьд дархлаажуулалтын 1, 2-р тунд хамгийн түрүүнд хамрагдсан. Улс орныхоо эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрч яваа стратегийн чухал ач холбогдолтой үйлдвэрийн баялаг бүтээгч шүү дээ гэх ухамсар сэтгэлгээ ажилтан бүрт гүн бат төлөвшсөн учраас тэр. Одоо Ковидын эсрэг дархлаажуулалтын 3-р тунд иргэдээ хэрхэн хамруулах тухай дөнгөж яригдаж байхад зууны манлай үйлдвэрийнхэн аль хэдийнэ 98 хувьтай хамрагдаж, бүр “Дархлаажуулалтын 4-р тун” аяныг эхлүүлчихсэн явна. Өөрөөр хэлбэл хариуцлагын вакцин буюу “дархлаажуулалтын 4-р тун” гэдэг нь дасгал хөдөлгөөнөөр, соёл урлагаар, амин дэмтэй, шим тэжээлтэй хоол хүнсээр, амьдралын зөв хэмнэл, дадал хэвшлээр, бие биедээ үзүүлэх халамж, хайр хүндлэлээр бие, сэтгэлийн дархлаа сэргээх нөлөөллийн үйл ажиллагаа юм. “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ нь уул уурхайн олборлолт, үйлдвэрлэл явуулах үндсэн үйл ажиллагаанаас гадна уурхайчдын нийгмийн хамгаалал, хөгжлийн асуудлыг хариуцсан, спорт, урлаг, эрүүл мэнд, боловсрол, нийтийн хоолны чиглэлээр цогц үйлчилгээ үзүүлэх бие даасан бүтэцтэй Монголын цорын ганц үйлдвэр. Энэ нь нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч байхад том нөлөө үзүүлдэг. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх үйлдвэрийн газрынхаа энэ онцлог, давуу талд тулгуурлан, ажилчдынхаа дархлааг хамгаалах, сэргээх зорилгоор “Дархлаажуулалтын 4-р тун” аяныг эхлүүлсэн нь цаг үеэ олсон, цар тахлын үеийн уур амьсгалыг зөөллөсөн, хүн бүрийн сэтгэлд хүрсэн “сэргээш” болон түгэж байна. Энэхүү аяныг Нийгмийн харилцааны хэлтэс, түүний харьяа цехүүд, Маркетингийн хэлтсийн Олон нийттэй харилцах албаны хүчээр өрнүүлсэн нь өнөөдөр 7000 гаруй уурхайчдыг бүрэн хамарчээ. Долоон өнгөнөөс солонго бүрддэг шиг “Дархлаажуулалтын 4-р тун” аян долоо хоног бүр өөр өөр өнгө аяс, хэмнэлээр баяжигдан үргэлжилсээр… Сар гаруйн өмнө Спорт цогцолборын хамт олон аяныг “Дархлаажуулалтын 4-р тун нь дасгал хөдөлгөөн юм” уриан дор эхлүүлж, нийт ажилчдыг ажлын байрны хөгжимт дасгалд уриалсан нь өнөөдөр 10:10, 15:10 цагт тогтмолжин, үйлдвэрийн соёлын хэмжээнд хэвшлээ. Олныг хамарсан тайлангийн хурал хийж байсан ч цаг нь болоход түр завсарлан дасгалдаа нэгддэг болсон нь том үр дүн, хөгжил юм. Мөн ажилчдын нэгдсэн алхалтыг баасан гараг бүр “Эрүүл мэндийн зам” дээрээ зохион байгуулдаг нь одоо цехийн нэрэмжит болон өргөжлөө. Спорт цогцолбор секц дугуйлангуудынхаа үйл ажиллагааг сэргээж, эхний ээлжинд ажилчдадаа үйлчилж байна. Дараагийн долоо хоногоос Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчид “Дархлаажуулалтын 4-р тун нь соёл, урлаг юм” хэмээн зарлаж өөрийн үйл ажиллагаагаар өнгө нэмсэн. Мэргэжлийн урлагийнхан, ардын авьяастан ажилчидтайгаа хамтран өглөө бүр уурхайчдынхаа сэтгэлийн дархлааг сэгхийтэл өргөн дэмжиж байна. Ажилдаа ирэхэд морин хуурын чуулга “Сэрсэн тал”-ыг эгшиглүүлж угтах нь юутай сайхан. Маргааш нь төгөлдөр хуурын аяз, сэтгэл сэргээсэн дуу, бүжиг, нөгөөдөр нь ардын хөгжим, хөөмий уянгалж угтана. Үүний дараа “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын хамт олон шим тэжээлтэй хоол, дархлаа сэргээх ундааг нийтийн хоолны үйлчилгээндээ нэвтрүүлж, эрүүл зөв хооллолтын цахим зөвлөгөөний челенжээр аянд нэгдсэн юм. Харин “Эрдэнэт” сувиллын цогцолборын эмч, сувилагч нар “Дархлаажуулалтын 4-р тун нь зөв дадал, зөв хэвшил юм” сэдвийн хүрээнд ажилчдад сургалт, мэдээлэл хүргэж, инээмсэглэл бэлэглэх талархлын өдүүдийг үргэлжлүүлж байна. Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын албан ёсны фейсбүүк групп үүссэн. Тэндээ халуун ам бүлээрээ эерэг мэдээлэл, дүрс бичлэгээ хуваалцан, бие биедээ урам дэм хайрлаж байгаа нь дархлаа сэргээх бас нэгэн сонирхолтой хэлбэр хэдийнэ болжээ. Уурхайчид цех, нэгжээрээ, найз нөхдөөрөө, гэр бүлээрээ “Дархлаажуулалтын 4-р тун”-д сайн дураар хамрагдсаар… Энэ нь цар тахлын хөл хориотой нэгэн хэвийн уйтгарт амьдралыг сэргээх, бие, сэтгэлийн дархлаагаа өөрсдөө дэмжих цаг нэгэнт болсныг харууллаа. Эрдэнэт үйлдвэр “Дархлаажуулалтын 4-р тунд”-д аж ахуйн нэгж байгууллагуудыг уриалж байна.

Эрхэлсэн салбартаа амжилт гаргасан иргэдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулав

0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн салбартаа амжилт гаргасан иргэдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Геофизикийн цахилгаан хайгуулын олон төрлийн арга ашиглаж, газрын гүний усны эрэл, судалгааг олон жилийн турш цөл, тал хээр, мөнх цэвдэгтэй бүс нутагт хийж, хэдэн зуун уст цэг тогтоон, гүний өрөмдмөл худаг гаргаж, газар тариалан, малын бэлчээр, төв суурин газрыг усжуулахад бодитой хувь нэмэр оруулсан, олон арван мэргэжилтэн бэлтгэсэн Усны газрын ахмад ажилтан Мягмарын Сүрэнхорлоод Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртээв.

ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
  • Олон зуун хүүхдийг математикийн шинжлэх ухаанд хөтөлж, тив, дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд удаа дараа амжилттай удирдан оролцож, шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэсэн “Орчлон” олон улсын сургуулийн тэнхимийн эрхлэгч Цогбадрахын Баяраа,
  • Хүүхэд хамгааллын чиглэлээр олон жил үр бүтээлтэй ажилласан “Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэн” ТББ-ын тэргүүн Балжиннямын Жавзанхүү,
  • Боловсролын байгууллагад үр бүтээлтэй ажиллаж, өвлийн спортын олон арван шилдэг тамирчин бэлтгэсэн Дашдоржийн Ичинхорлоо,
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Хөнгөн аж үйлдвэр, үйлдвэрчний эвлэл, эмэгтэйчүүд болон төр, улсад үр бүтээлтэй ажилласан “Форестер” ТББ-ын гүйцэтгэх захирал Нансалжавын Гэрэлсүрэн,
  • Уул уурхай, эрдэс баялгийн салбарт 40 гаруй жил ажиллаж, өндөр ач холбогдолтой олон бүтээл үйлдвэрлэлд нэвтрүүлсэн “Таван Толгой түлш” ХХК-ийн ахлах зөвлөх Гүржавын Бадамхатан,
  • Ур чадвар, авьяас билиг шаардсан нарийн хэрэглэлүүдийг урлан хатгаж, Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүдийн 100 гаруй туг бүтээн, олон арван хүнийг сурган бэлтгэсэн “Бөртэ” оёдлын үйлдвэрийн ахмад ажилтан, оёдолчин Ёндонгийн Мягмарсүрэн,
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Төр, засгийн төв байгууллагад үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад орнуудын төрийн өндөр, дээд зочид, төлөөлөгчдийн айлчлал, төр засгийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах хариуцлагатай ажлыг олон жил нэр төртэй гүйцэтгэж байгаа Баатарын Туул,
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
  • Төрийн захиргаа, санхүүгийн байгууллагуудад ажиллаж, улс орныг зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжүүлэхэд онол, арга зүйн үнэтэй хувь нэмэр оруулсан “Монголын эрмэлзэл” төрийн бус байгууллагын тэргүүн Балжиннямын Очбадрах,
  • Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлан төрийн захиргаа, аж ахуйн байгууллагуудад олон жил тасралтгүй үр дүн, амжилт бүтээлтэй  ажилласан “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүн Сосорын Цэнд-Аюуш,
  • Баян-Өлгий аймгийн Булган сумын “Тараз” ХХК-ийн ерөнхий менежер Нурхаламын Тахархан,
ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:
  • Улс орны банк, санхүү, эдийн засгийн тэргүүлэх байгууллагуудад үр бүтээлтэй ажиллаж, Засгийн газрын болон салбарын бодлого, чиглэлийг амжилттай хэрэгжүүлэн, олон арван хуулийн төсөл боловсруулж батлуулсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Бямбажавын Ганбат,
ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
  • Эрчимт эмчилгээ, анагаах ухааны салбарыг эх орондоо хөгжүүлэхэд идэвх зүтгэл гарган ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тасгийн зөвлөх эмч Цэнддоржийн Ганбат,
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
  • Амжилт бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, ард түмнийг соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Орос, Монголын хамтарсан “Монголын өнгө төрх” ТББ-ын тэргүүн Чоёгийн Даваадаш нарыг шагналаа.

Гадаад харилцааны сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Лувсангийн Эрдэнэчулууныг Сүхбаатарын одонгоор, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор “Өнөр бүл” хүүхдийн төвийн ерөнхий захирал Мягмарын Өлзийчимэг, Завхан аймгийн Улиастай сумын “Медикал” өрхийн эмнэлгийн бага эмч  Нанжидын Цэрэндүг нарыг шагналаа.

АЛТАН ГАДАС ОДОНГООР:
  • Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аюулгүй байдал, гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Очирпүрэвийн Ариунтуяа,
  • Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн үйлчлэгч Ноосонгийн Батмөнх,
  • Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын ажилчин Гялааны Бямбадорж,
  • Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн мастер Самбуугийн Жаргалсайхан,
  • Улсын хоёрдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч Балын Онон,
  • Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын үйлчлэгч Хишигбадрахын Цэцэгмаа нарыг шагнав.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрхэлсэн салбартаа амжилт гаргасан иргэдийг төрт ёсны түүхт тэгш ойнууд давхацсан онцгой жил, анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан өдрийг тохиолдуулан төр, засаг, ард түмэн нь шагнан урамшуулж байгааг хэлэв.

Мөн гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

ХӨВСГӨЛ НУУРТ ЖИВСЭН БҮХ МАШИН, ТЕХНИКИЙГ 2024 ОН ГЭХЭД ТАТАЖ ГАРГАНА

0

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ “Сүхбаатар” хөлөг онгоцыг татаж гаргасан багийн төлөөлөлтэй уулзлаа.

Тэрбээр 16 метрийн гүнд байсан 309 тн жинтэй хөлөг онгоцыг тогтоосон хугацаанд осол авааргүй татаж гаргасан нийт хамт олонд талархал илэрхийлэв. Энэ бол 2024 он гэхэд нуурын ёроолд байгаа 60 орчим машин, техникийг татаж гаргах ажлын эхлэл гэдгийг тодотголоо.

Монгол Улсын Засгийн газар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор 2019, 2020 онд тогтоол гарган, шаардагдах санхүүжилтийг нь шийдвэрлэсэн юм.

1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан Батлан хамгаалах яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, дээрх байгууллагуудын харьяа ангиуд, Зам, тээврийн хөгжлийн яамны Далайн захиргааны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, “Хөвсгөл усан зам” ХК-ийн нийт 120 гаруй хүн, 50 нэгж техник хэрэгслээр татан гаргажээ.

Онцгой байдлын байгууллагын 20 гаруй усчин аврагч гэхэд л хөлөг онгоцыг холбох, хөшүүрэг хийх, гүн хэмжих, битүүмжлэх зэргийг сар гаруй хугацаанд 100 удаагийн шумбалтаар гүйцэтгэсэн байна.

“Сүхбаатар” хөлөг онгоц 43.3 метр урт, 8.4 метр өргөн, 5.7 метр өндөртэй.  Онгоцон доторх усны жин 1176.51 тн, 195.5 тн шавар хуримтлагдсан байжээ. Онгоцноос 400 литр техникийн тос алдагдах аюултай байсан бөгөөд 100 литр шатахуун алдахад 1.1 км3 ус бохирдоно гэсэн тооцоолол гаргасан байна.

1954 онд ЗХУ-ын “Красный Сормов” үйлдвэрт үйлдвэрлэсэн энэ хөлөг онгоцоор баруун аймгуудын хэрэгцээт шатахуун, бусад бараа бүтээгдэхүүн тээвэрлэдэг байжээ.

У.Хүрэлсүх: “Тэрбум мод” дагаж олон хүн ажилтай болно

0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Ойн салбарын үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.

Чуулганаар:

  • Байгаль орчны салбарын хууль, эрх зүйн шинэчлэл;
  • Байгаль орчны салбарын тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага;
  • Шинжлэх ухаанд суурилсан ойжуулалт ба байгаль орчин, ойн салбарын хүний нөөцийн хөгжүүлэлт;
  • Ойн салбарын технологи, инновацийн шийдэл;
  • Ногоон санхүүжилт-Таны боломж сэдвээр илтгэж сонсож, хэлэлцэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний чуулганыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Аливаа салбарын мэргэжлийн чадварлаг боловсон хүчний нөөц бол тухайн салбарын хөгжлийн хөдөлгөх гол хүчин юм. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 1000 сургагч багш бэлтгэнэ.

Эрхэм хүндэт нөхөд өө,

Хүн төрөлхтний оршин тогтнохуйн үндэс, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж, ухамсарт амьдралаа зориулж буй ойн салбарын болон усны мэргэжилтнүүд, аж ахуйн нэгж, ард иргэд, нийгмийн сайн сайхны төлөө хүчин зүтгэдэг сайн дурынхан Та бүхэндээ чин сэтгэлийн халуун талархал илэрхийлж, Ойн салбарын үндэсний чуулганд амжилт хүсье.

Өнөөдөр хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа хамгийн амин чухал асуудал бол уур амьсгалын өөрчлөлт юм. Дэлхийн эдийн засгийн хямрал, аливаа нэг дайн дажин, цар тахлыг хүн төрөлхтөн даван туулсаар ирсэн.

Харин олон сая жилийн туршид бүрэлдэн бий болсон байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж, хүн төрөлхтний цаашдын оршин тогтнолд хамгийн том аюул учруулж байна. Бурхны сургаальд нэг сайхан үг байдаг. Хэрвээ чи зовлонгоос ангижиръя гэвэл зовлонгийн шалтгааныг ол гэж.

Хүн төрөлхтөн цар тахлыг даван туулах амаргүй хүнд сорилттой тэмцэж байгаа хэдий ч байгаль дэлхийгээ хамгаалах, ногоон хөгжлийн зорилтоо хойш тавилгүйгээр улам эрчимжүүлж, арга барилаа эрс шинэчилж, бодит үр дүн гаргахад дэлхий нийтээр онцгой анхаарч байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн оролцогч талуудын бага хурал өнгөрөгч хоёр долоо хоногийн турш Шотландын Глазгоу хотод болж, дэлхийн 120 гаруй улсын төрийн тэргүүн, Засгийн газрын төлөөлөл, хувийн хэвшил, баялаг бүтээгчид оролцлоо.

Уг дээд түвшний уулзалтын хүрээнд зохион байгуулсан “Ой ба газар ашиглалт” сэдэвт тусгай салбар хуралдааныг Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон даргалж, “Глазгоугийн удирдагчдын тунхаглал”-ыг танилцуулсан.

Тунхаглалд дэлхийн ойн сангийн 85 орчим хувийг бүрдүүлдэг 105 улс орон нэгдсэн бөгөөд 2030 он гэхэд ойн хомсдол, газрын доройтлыг зогсоож, ойг нөхөн сэргээхийн тулд дэлхийн улс гүрнүүд хамтран ажиллах амлалт өгсөн.

Уг тунхаглалд манай улс нэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийж буй дэлхий нийтийн их үйлсэд санал, санаачилгатай оролцож, хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулахаа амлаж, дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлж, шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар дээрх зорилтоо 27.2 хувь хүртэл ахиулах боломж байгаагаа илэрхийллээ.

Мөн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг илүү уян хатан бодлого хэрэгжүүлэх, байгаль орчинд ээлтэй дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих, технологийн болон оролцогч талуудын бэлэн байдлыг хангах зэрэг салбарт 100 тэрбум ам.долларын санхүүжилтийг хөгжингүй орнууд манлайлан босгож, хөгжиж буй улс орнуудад туслалцаа дэмжлэг үзүүлэх асуудлаар хэлэлцлээ.

Дэлхийн ихэнх орнууд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дараах хоёр үндсэн чиглэлээр тэмцэж байна.

Нэгдүгээрт, хүлэмжийн хийн ялгаруулагчийг хязгаарлах. Энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг эрс нэмэгдүүлэх, аж үйлдвэрлэлийн салбар, хүний амьдралын хэв маягт хэмнэлттэй ногоон техник, технологи, инноваци нэвтрүүлэх.

Хоёрдугаарт, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх буюу мод тарих, ойжуулах, ойн сан, ой модны нөөцийг хамгаалах ажлыг эрчимжүүлж байна.

Манай улсаас үүсэлтэй шар шороон шуурга нь БНХАУ, цаашилбал Ази, Америк тив хүртэл нүүдэллэж жилдээ олон тэрбум ам.долларын эдийн засаг, экологи, эрүүл мэндийн хохирол учруулж байна.

Монгол Улсын агаарын дундаж хэм сүүлийн 80 жилд 2.2 хэмээр дулаарсан нь дэлхийн дунджаас даруй хоёр дахин өндөр байна. Тэрчлэн манай нийт газар нутгийн 76.9 хувь нь ямар нэгэн байдлаар цөлжилтөд өртсөн, ялангуяа 45.4 хувь буюу нийт газар нутгийн бараг тэн хагас нь хүнд болон нэн хүнд хэлбэрийн цөлжилттэй байгаа нь туйлын сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байна.

Хөрсөө алдана гэдэг бол тусгаар тогтнолоо алдаж байгаатай утга нэг юм. Энэ бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Мөн уур, амьсгалын өөрчлөлт, цөлжилтөөс шалтгаалан Монгол Улсад сүүлийн 10 жилд тохиолдсон цаг агаарын гамшигт үзэгдлийн тоо 1990-ээд онтой харьцуулахад гурав дахин өссөн байна.

Цаашид бид уур, амьсгалын өөрчлөлт, ялангуяа цөлжилт, шар шороон шуурганы эсрэг тэмцэж буй бодлого, зорилт, арга барил, хандлагаа эрс өөрчлөн, бодитой үр дүнд хүрэхийн тулд өмнөхөөсөө хэд дахин илүү хурдтай ажиллах шаардлагатай байна.

Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс дэлхийн нийтэд хандан Монгол Улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулах зорилт дэвшүүлээд байгаагаа мэдэгдэж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар эхлүүлээд байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтыг амжилттай ханган хэрэгжүүлэх үүднээс тусгайлан зарлиг гарган Засгийн газарт хүргүүлээд байна.

Уг зарлигт уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн үндэсний цогц стратеги, хөтөлбөр шинэчлэн боловсруулах, эрх зүйн орчинг сайжруулах, санхүүжилтийн хэмжээг ДНБ-ний нэг хувьд хүргэх, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааг эрс сайжруулахыг чиглэл болгосон. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах” үндэсний хороо байгуулагдлаа.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх хүрээнд ойн салбарын төрийн захиргааны байгууллага байгуулах, ойн ангиудыг агентлагийн харъяанд нэгтгэн босоо бүтэцтэй болгох, шат шатны ойн байгууллагыг мэргэжлийн хүнээр удирдуулах, хот, суурин газрын ногоон байгууламжийн хуулийн стандартыг шинэчлэх, ойн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, байгалийн бүс, бүслүүр болгонд тохирсон ой мод тарьж ургуулах, арчлах, хамгаалахтай холбоотой үйл ажиллагааны төлөвлөгөө, мод тарих арга, аргачлал, технологийн нэгдсэн зөвлөмж, үйл ажиллагааны нэгдмэл ойлголт, нэгдсэн стандарт зэргийг ойн салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн, судлаачидтай хамтран шинжлэх ухаанчаар боловсруулж, зохих шийдвэр гарган, хурдтай ажиллах шаардлагатай байна.

Монгол Улсын хөгжлийн суурь нь тогтвортой хөгжлийн үзэл санаа юм. Тогтвортой хөгжлийн үндэс суурь бол байгаль эхээ хайрлан хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах юм.

“Тэрбум мод” тарьж ургуулах нь зөвхөн дан ганц байгаль орчны салбарын ажил биш ээ. Энэ бол монгол хүн болгон сэтгэл зүрхээрээ оролцох ёстой ажил юм.

Мэдээж нийгэм, эдийн засгийн аль ч салбарыг экосистемд ээлтэй, ногоон хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэхэд ой, ойн аж ахуй голлох үүрэгтэй оролцох ёстой. Энэ чиглэлд дэлхийн улс орнууд олон санал, санаачилга гаргаж, ялангуяа их хэмжээний мод тарих хөдөлгөөнийг дор бүрнээ өрнүүлж эхлээд байна.

Манай өмнөд хөршийн “Их ногоон хэрэм”, Африк тивийн “Ногоон хэрэм” зэрэг томоохон төсөл, Казакстаны 2 тэрбум, Пакистаны 10 тэрбум мод тарих хөдөлгөөнөөс энэ бүхнийг харж болох юм.

Мод тарих амархан, ургуулах хэцүү гэж ойн салбарынхан хэлдэг. Мод тарьж ургуулахад олон нийтийн оролцоо чухлаас гадна иргэдийн мэдлэг чадвар, хандлага, сэтгэл, санал, санаачилга маш чухал байна.

Манай улс 1938 онд Усны аж ахуй, 1958 онд Ойн аж ахуйг анх байгуулж энэ салбарыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх суурийг тавьснаар зарим аймаг, орон нутгийн ДНБ-ий 5-10 хувийг ойн салбараас бүрдүүлж байсан түүхтэй. Өнөөдөр  улсын хэмжээнд ойн салбарын 1200 гаруй, усны салбарын 4200 орчим боловсон хүчин байна.

Иймд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд ойн салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, дадлагажуулах тогтолцоог боловсронгуй болгох, мод тарьж ургуулж буй олон улсын тэргүүний техник, технологи, арга, аргачлалыг судлан нэвтрүүлэх, нутагшуулах, хашаандаа мод тарьж буй иргэдийг мэдлэг, мэдээлэлтэй болгох шат шатны сургалтуудыг хийж хэвших шаардлагатай байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь манай ард түмний экологийн боловсрол, ахуйн соёл, төлөвшлийг шинэ шатанд хүргэн хөгжүүлнэ гэдэгт би итгэж байна. Мод, ургамлыг хайрлаж өссөн хүн улс орноо хайрлах зөв сэтгэлтэй иргэн болон төлөвших нь ойлгомжтой.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй зэрэгцэн ойн сийрэгжүүлэлтийн ажил хийгдэх явцад уулнаас мод сугалж, өөр газарт шилжүүлэн суулгах нэрийдлээр модны амь тасдах, байгаль орчинд хохирол учруулах зэрэг зүй зохисгүй тохиолдол гарч байгаа шүүмжлэл гарах боллоо.

Ард иргэдийн сэтгэл санааг зовоож, уулнаас мод хулгайлах, хууль бусаар мод огтлох, хөрс, шороо, ус, усны эх бохирдуулах зэрэг байгаль орчны эсрэг гэмт үйлдлийг экологийн цагдаа, байгаль хамгаалах албадууд нэн яаралтай шалгаж, зохих арга хэмжээг нэн даруй авч, иргэдэд бодит мэдээлэл өгч байх шаардлагатай байна. Байгаль дэлхийн эсрэг аливаа гэмт үйлдэл бол хүн төрөлхтөн, ирээдүй хойч үедээ заналхийлж буй өршөөж болохгүй гэмт хэрэг юм.

Монголчууд бид найман наснаас 80 нас хүртлээ бүх нийтээрээ байгаль хамгаалагч байж, байгаль орчноо хайрлан, аливаа зүй бус үйлдлээс ойн сан, ногоон байгууламжаа хамгаалахад урьд өмнөхөөс илүү анхаарч ажиллахыг уриалж байна. Үүнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн чухал үүрэг гүйцэтгэж байна гэж үзэж байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь мод тарьж, ургуулах, хамгаалахаас гадна уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй эдийн засгийн зөв хөшүүрэг ашиглан тэмцэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, хүнсний хангамжийг сайжруулахад тустай төдийгүй иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинг бий болгох, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэг өнөө болон ирээдүй хойч үеийнхний сайн сайхны төлөө эерэг олон үр дүн дагуулах юм.

Нөгөө талаар Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, улс орны нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндэс суурь болох юм.

Тухайлбал, эдийн засгийн бааз суурийг тэлэх, аж үйлдвэржилтийг дэмжих хүрээнд үр, үрсэлгээний, бортогоны, бордооны, ургамал хамгааллын бодисын, хашааны, хог хаягдал дахин боловсруулах, усжуулалтын систем, өвөл, зуны зоорь, хүлэмж байгуулах үйлдвэрлэл гэх мэт олон төрлийн дагалдах үйлдвэр, аж ахуй, худалдаа хөгжих болно.

Мөн хиймэл оюун ухаан, цахим шийдэлд тулгуурласан сансраас тандан судлалт, бүртгэлжүүлэлт, хамгаалалт, хяналтын системийг нэвтрүүлэх, усны нөөцийн судалгаа, шинжилгээ, гадаргын усыг ашиглах тал дээр бодитой ахиц гарна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээр бид дэлхийд ховорт тооцогдох эмийн ургамал, ан амьтан, биологийн төрөл зүйлээ хамгаалж, үржүүлж, олон сая малынхаа тэжээлийг бэлдэж, импортоор авдаг жимс, хүнсний ногооныхоо тодорхой хувийг эх орондоо ургуулж, олон мянган хүнийг ажлын байраар хангана.

Түүнээс гадна ой, ургамлын генийн сан байгуулах, ховор болон эмийн чанартай ургамлын бүтээгдэхүүн, нарсны давирхай, шилмүүсний ханд, хушны самар, самрын тос, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг нэмүү өртөг шингээсэн уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлэх боломжтой.

Саяхан ойн салбарын мэргэжлийн холбоод нэгдэж нэгдэл болсон байна. Энэ нэгдэл “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг бодит үр дүнд хүргэх, ой, усны салбарынхны харилцан ойлголцол, хамтран ажиллах, нэгдсэн удирдлага, мэргэжлийн арга зүйгээр хангахад нэн тустай.

Бид хамтдаа гагцхүү нэг зорилго, нэгдмэл хүч, харилцан ойлголцол, хамтын ажиллагаагаар энэ цогц ажлыг амжилттай хэрэгжүүлж чадна гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.

Эрхэм нөхөд өө,

Монголчууд бид угаас мод тарих, ном туурвих, үр хүүхэд төрүүлж өсгөхийг дээд гурван буян гэж ярьдаг.

Та бүгдийн өнөөдрийг хүртэл хийж ирсэн буянтай сайхан үйлс, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ариун үйл хэргээр тань бидний ирээдүй хойч үе, ард түмэн маань бахархах болно гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Амьдралын эх ус, усны эх мод гэдэг. Уур амьсгалын өөрчлөлтийн  нөлөөллийг бууруулж, өнөө ба ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан амьдрал, эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцлийн төлөө тэрбум мод тарьж, ургуулах хөдөлгөөнд манлайлан оролцож байгаа Та бүхэнд дахин талархал илэрхийлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мөнхөд мандан бадарч байх болтугай.

Эх сурвалж: president.mn

“Тавантолгой түлш“-ийнхэн нүүрсээ таваглаад өгөх ёстой юу?

0

Улаанбаатарчууд утаагүй болоод гурав дахь өвлийнхөө нүүрийг үзэж байна. Өөрөөр хэлбэл түүхий нүүрсний оронд сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг болсноор өвлийн улиралд гамшгийн хэмжээнд хүрдэг байсан агаарын бохирдол арилж, нийслэлчүүдийн амьдралын чанарт дэвшилтэт өөрчлөлт гарсан.

Өдгөө “Таван толгой түлш” ХХК Баруун бүсийн үйлдвэрийн дөрвөн цехийн 12 шугам, Зүүн бүсийн үйлдвэрийн гурван цехийн 8 шугамаар сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн гаргаж, нийслэлийн гэр хороолол, аж ахуйн нэгжүүдийг сайжруулсан түлшээр хангаж байгаа аж.

Түүхий нүүрс боловсруулагдан иргэдийн гар дээр ирэх хүртлээ үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалт гэсэн гурван шат дамжлагыг дамждаг бөгөөд нийт 2500 хүн ажилладагаас 1600 нь орон тооны ажилчид байдаг байна.

Нийслэлчүүдийн эрүүл, цэвэр агаар бүхий тав тухтай амьдралын төлөө 2500 хүн өдөр шөнөгүй ажиллаж хөдөлмөрлөдөг гэсэн үг. Айлуудын янданг гэрт нь очиж хөөлөх жижиг деталь үйлчилгээ хүртэл энд багтдаг. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр сайжруулсан түлштэй холбоотой хэл ам, санал гомдол тасарна гэж байхгүй.

Хамгийн сүүлд гэхэд түлшний шуудай тасалдсан нь ковидтой холбоотой хил гаалийн хорионоос үүдэлтэй. Түлшний уут байтугай хүнсний нарийн ногоо хүртэл хомсдож буй цагт гайхах ч зүйл биш. Ийн “Таван толгой түлш”-ийнхэн арга буюу 100 кг-ын даацтай цагаан шуудайнд түлшээ савалж борлуулж эхэлсэн нь иргэдийн зүгээс мэр сэр хэл ам дагуулж эхэлсэн.

Энэ нь гэхдээ хэр бодитой асуудал, бэрхшээл вэ? Малчид малаа мотициклээр хариулдаг болсон шиг гэр хорооллынхон усаа приусээр зөөдөг болсон. Сайжруулсан шахмал түлшээ ч машинаараа зөөчихөж болно гэсэн үг. Түүхий нүүрс хэрэглэдэг байхад портероор түлшээ зөөдөг байсан цаг саяхан.

Товчхондоо цагаан шуудайны асуудал бэрхшээл биш чухамдаа “бааш” гээд хэлчихэд хэтрүүлсэн болохгүй болов уу. Тэгээд ч энэ бол цаг зуурын бэрхшээл бөгөөд хил гаалийн үйл ажиллагаа жигдэрмэгц шийдэгдэх асуудал аж. Цаашилбал, сайжруулсан шахмал түлшний уутыг дотооддоо үйлдвэрлэх талаар судалж байгаагаа компанийн удирдлагууд онцолж байлаа. Түүнчлэн өмнө нь хэрэглэж байсан хуучин уутаа авчраад түлшээ савлуулаад авах боломж ч байгаа аж. “Хуучин уутаа бариад ирвэл бид дуртайяа савалж өгнө. Жинхэнэ эх оронч хэрэглээ, хандлага эндээс эхэлнэ шүү” хэмээн “Таван толгой түлш” компанийн гэрээт борлуулалтын цэгийнхэн ярьсан.

Эндээс ямар бодол төрсөн гээч. Бид хэт бэлэнчлэх сэтгэлгээ, төр засгаа шүүмжлэх зан суртахуунд хүлэгдчихсэн юм биш үү. Өөрсдөө хийцгээе. Өөрөөр сэтгэцгээе. Эх оронч сэтгэлгээ гэдэг нь чухамдаа би эх орондоо хайртай гэж цээжээ дэлдэх биш харин бодит үйлдэл, зөв хандлага юм шүү дээ. Үгүй ядахдаа яндангаа өөрсдөө хөөлдөг болцгооё. Утаа мэдрэгчээ унтахдаа асаадаг болцгооё. Таван толгойгийнхон түлшээ таваглаж өгөх үүрэггүй биз дээ

Б.Дэлгэрсайханы үйлдэл өндрөө авах вий!

0

 Өнгөрсөн долоо хоногийн гол шуугиануудын нэг нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын иргэнийг зодож, хүндээр гэмтээсэн гэх мэдээлэл байлаа.  Тэрбээр өөрөө хүн зодоогүй, намайг гүтгэж байна гэсэн тайлбарыг өгсөн ч цагдаагийн газар уг асуудлыг шалгаж эхэлсэн болохоо мэдээлсэн.  Тэгвэл энэ асуудал өндрөө авч магадгүй байна. Учир нь,  БНХАУ-ын Элчин сайдын яамнаас албан мэдэгдэл гаргахаар төлөвлөж байгаа талаар эх сурвалж мэдээлэв.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Хятадын зам гүүрний компанитай би холбоогүй. Тэр хүнийг огт танихгүй. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа болохоор эцсийн шийдвэр нь гарахыг хүлээе. Та нар намайг харж байгаа биз дээ. Би өөрөө хөл гар муутай, таягтай хэчнээн сар явж байгаа хүн. Яаж хүн зодох вэ дээ.Энэ бол худлаа мэдээлэл”  гэсэн ч түүнийг сайтар шалгаж, зохих хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой гэсэн хүсэлтийг Хятадын Элчин сайдын яамнаас албан бусаар тавьж байгаа. Хэрэвзээ Б.Дэлгэрсайхан гишүүн хэрэгт нөлөөлбөл албан мэдэгдэл гаргаж магадгүй талаар зарим хэвлэл бичжээ.

Нөгөө талаар Б.Дэлгэрсайхан гишүүн хэн нэгний тавьсан урхинд уначихсан уу гэх хардлага ч бас байна. Ямар ч байсан Б.Дэлгэрсайхан гишүүний эл үйлдэл өндрөө авбал хоёр орны харилцаанд сэв суух вий гэсэн болгоомжлол байна. Ёстой уур биеийг зовооно гэж, түрхэн зуурын асуудлаас болж гишүүний бүрэн эрхээсээ ч түдгэлзэж мэдэх юм.

Т.Аюурсайханы санаачлага бүтэлгүйтэв

0

УИХ-ын Дэд дарга Т.Аюурсайхан тэргүүтэй 20 гишүүний санаачилсан Жолоочийн даатгалын тухай хуулийн төслийг  өнгөрөгч долоо хоногт Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэж, олонх нь дэмжсэн. Энэ асуудал олон нийтийн дунд нэлээд талцал, маргаан өрнүүлэв.

Хууль санаачлагч Т.Аюурсайхан энэ талаар тайлбарлахдаа ” Ашгийн төлөө аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүдэд жолоочийн албан журмын даатгалын тусгай зөвшөөрлийг олгосон. Хуулийн үндсэн зорилго нь жолоочийн эрх ашгийг хамгаалах, хохирлыг барагдуулах байтал ашиг олох зорилгоор гажуудуулсан. Мөн ашгийн төлөө байгууллагууд хариуцсанаар зам тээврийн ослыг бууруулах бодлого орхигдож ирсэн. Хуулийн гажуудлаас дурдвал, цагдаагийн тодорхойлолт заавал шаарддагаас болж, цагдаа ирж зөрчлийн оноо хасаж, торгодог учраас даатгуулагч иргэд захиргааны арга хэмжээ авахуулахгүйн тулд хувиасаа зардал гаргаж, даатгалын төлбөр нь компанийн ашиг болж үлддэг. Тиймээ хууль батлагдвал жолооч нарын хохирлыг бодитоор үнэлж, ослын хохирлыг бүрэн гүйцэд олгодог болно. Зам тээврийн ослыг бууруулахад жолоочийн хариуцлагын албан журмын даатгал уялдаж байх ёстой. Төр албадлагын аргаар жолооч нараас мөнгө авч байгаа бол тэдний эрх ашгийг хамгаалсан бодлогын арга хэмжээнд чиглүүлэх ёстой. Даатгалын компаниуд олон төрлийн даатгалын үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг ашгийн бус этгээд хариуцъя гэхээр даатгалын компаниуд хүнд байдалд орно гэдгийг сонсохоор эргэлзээ төрж байна. Даатгалын салбар чинь ийм эрүүл бус болчихсон юм уу. Бусад бүтээгдэхүүн нь хөгжих чадваргүй болсон юм уу.Жолоочийн хариуцлагын даатгал ашиг сонирхлын зарчмаар олон жил явсан. Сая гаруй жолооч даатгал төлж байгаа учраас асуудлыг засаж залруулахыг зорьсон. Даатгалын салбарын хөгжилд ч хэрэгтэй. Бүтээгдэхүүнээрээ өрсөлдөнө, даатгуулагч иргэдийн итгэлийг олно, хүрээллийг нэмнэ, шинэ бүтээгдэхүүн гаргаж өрсөлдөнө. Түүнээс биш хэсэг улстөрчидтэй нийлээд иргэдийн мөнгийг албан журмаар хурааж, ашиг олох нь бизнесийн зөв зарчим биш” гэсэн.

Гэвч, түүний өргөн барьсан хуулийн төсөл УИХ-ыг төдийгүй нийгмийг хоёр талцуулаад байсан билээ. Учир нь, НДС, ЭМДС гээд өмнөх сангуудыг нь улстөрчид цөлмөчихсөн, ийм байдалд хүрэхгүй гэсэн баталгаагүй тулд иргэд ч болгоомжлолтой хандаж байв. Учир нь, төр өөрөө хулгайч болсон цагт албан журмын даатгалын мөнгийг Т.Аюурсайханы хүслээр төрд очлоо гэхэд улстөрчдийн ах дүү, хамаатан садны идэш болох эрсдэлтэй тул эдийн засагчид ч энэхүү хуулийг төслийг шүүмжилж байлаа. Тэгвэл энэ асуудлаар МАН завсарлага авчээ. УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2021.11.15/ болж, гурван асуудлыг хэлэлцсэн байна. Гэхдээ ямар нэгэн шийдвэр, шийдэл гараагүй гэдгийг бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хэллээ.

Тэрбээр “Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулиар МАН завсарлага авсан. Учир нь, бүлгийн гишүүд хоёр хуваагдсан байсан. Бүлгээрээ гишүүдийнхээ байр суурийг нэгтгэлээ. Гишүүдийн олонх нь энэ хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжихгүй гэх шийдвэрийг гаргалаа. Учир нь, хувийн хэвшлийн ажлыг төрд авч, асуудалд хандаж болохгүй гэж үзсэн” гэх мэдээллийг өглөө.

Цөөнхийн бүлэг ч мөн дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлсэн. “Жолоочийн даатгалийн хуульд 631 мянган хүн хамрагддаг. Даатгалын 17 компани ажиллаж байгаа. Тэдний үйл ажиллагаа шаардлага хангахгүй байна. Хууль эрхзүйн орчныг сайжруулах ёстой. Гэхдээ Засгийн газрын байр суурь ойлгомжгүй байна. Хувийн хэвшлийг дэмжээд байгаа юм уу, дэмжихгүй байгаа юм уу. Сангийн сайд бол энэ хуулийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн” гэж АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлсэн юм.

Б.АНАНД 

У.Хүрэлсүх: "Тэрбум мод” дагаж жимс, ногоо, эмийн ургамлын үйлдвэрлэл нэмэгдэнэ