2021.12.24, Баасан
Эхлэл A Монголын төмөр замын тээвэр тэг зогсов

Монголын төмөр замын тээвэр тэг зогсов

Хятадын тал Эрээний боомтын төмөр замын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа.

Өмнөд Африкаас гаралтай коронавирусийн шинэ хувилбар болох Омикрон вирусийн тархалтыг бууруулах, Эрээн хот орчмын тархалтыг нэмэгдүүлэхгүйн тулд Эрээн хотын хилийн боомтыг чангатгах шийдвэрийг Эрээн хотын Шинэ корона вирустэй тэмцэх ажлын албанаас гаргажээ.

Тодруулбал, арваннэгдүгээр сарын 28-ны 14:00 цагаас эхлэн Эрээн хотын төмөр замын боомтоор зориулалтын сав баглаа боодолгүй нүүрс, алт, зэс, нефть, төмөр, химийн бордоо, хувцас /хүний гараар сав баглаа, боодол хийдэг бүх бараа бүтээгдэхүүнийг/ оруулахыг зогсоолоо.

Мөн Арваннэгдүгээр сарын 28-ны 14:00 цагаас өмнө нэгэнт хилээр орж ирсэн дээр дурдсан бараа бүтээгдэхүүнийг түр хугацаагаар задлахыг зогсоожээ.

БНХАУ-ын тал Эрээний боомтын төмөр замын тээврийг чангатгах шийдвэрээ коронавирусийн шинэ хувилбарын тархалттай холбон тайлбарлаж байна. Гэхдээ Ковид-19 халдварын альфа, бетта, гамма, дельта гэх мэт олон хувилбар дэлхий даяар тархахад Хятадын тал төмөр замын тээврийг зогсоож байгаагүй бөгөөд ямар шалтгааны улмаас ийнхүү зогсоосон бэ гэдэг нь тодорхой бус байна.

Тэгвэл энэ талаар ЗТХЯ-аас тодруулахад "Эрээний боомтын төмөр замын тээврийг зогсоосонтой холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй яг одоо холбогдох албаныхан уулзаж байна. Үргэлжлүүлэн 14 цагаас Боомтын зөвлөл хуралдсаны дараагаар тус асуудалтай холбоотой албан мэдээллийг хүргэнэ" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу