2024.10.8, Tuesday
spot_img
НҮҮР3Б.Дэлгэрсайханы үйлдэл өндрөө авах вий!

Б.Дэлгэрсайханы үйлдэл өндрөө авах вий!

 Өнгөрсөн долоо хоногийн гол шуугиануудын нэг нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын иргэнийг зодож, хүндээр гэмтээсэн гэх мэдээлэл байлаа.  Тэрбээр өөрөө хүн зодоогүй, намайг гүтгэж байна гэсэн тайлбарыг өгсөн ч цагдаагийн газар уг асуудлыг шалгаж эхэлсэн болохоо мэдээлсэн.  Тэгвэл энэ асуудал өндрөө авч магадгүй байна. Учир нь,  БНХАУ-ын Элчин сайдын яамнаас албан мэдэгдэл гаргахаар төлөвлөж байгаа талаар эх сурвалж мэдээлэв.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Хятадын зам гүүрний компанитай би холбоогүй. Тэр хүнийг огт танихгүй. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа болохоор эцсийн шийдвэр нь гарахыг хүлээе. Та нар намайг харж байгаа биз дээ. Би өөрөө хөл гар муутай, таягтай хэчнээн сар явж байгаа хүн. Яаж хүн зодох вэ дээ.Энэ бол худлаа мэдээлэл”  гэсэн ч түүнийг сайтар шалгаж, зохих хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой гэсэн хүсэлтийг Хятадын Элчин сайдын яамнаас албан бусаар тавьж байгаа. Хэрэвзээ Б.Дэлгэрсайхан гишүүн хэрэгт нөлөөлбөл албан мэдэгдэл гаргаж магадгүй талаар зарим хэвлэл бичжээ.

Нөгөө талаар Б.Дэлгэрсайхан гишүүн хэн нэгний тавьсан урхинд уначихсан уу гэх хардлага ч бас байна. Ямар ч байсан Б.Дэлгэрсайхан гишүүний эл үйлдэл өндрөө авбал хоёр орны харилцаанд сэв суух вий гэсэн болгоомжлол байна. Ёстой уур биеийг зовооно гэж, түрхэн зуурын асуудлаас болж гишүүний бүрэн эрхээсээ ч түдгэлзэж мэдэх юм.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!