2025.05.14, Лхагва
spot_img
Нүүр хуудас блог хуудас 155

Өнөөдөр: Хулгана, бич жилтнүүдэд аливаа үйл хийхэд эерэг сайн

0
Өнөөдөр зурхай

Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ бодууштай.
Эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.

MN Мэдээллийн төвд: 11.00 цагт Үндэсний судалгаа зөвлөгөөний төв, МУИС-ийн Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс улирал бүр гаргадаг “Хэрэглэгчийн итгэлийн индекс” судалгааны 2019 оны IV улирлын мэдээ”-г танилцуулна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун урагш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

“Sharp” Японы анхны “5G” гар утсыг танилцуулжээ

0
Гар утас

Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч “Sharp” компани анхны “5G” ухаалаг гар утсаа танилцуулжээ. Ирэх хавраас худалдаанд гарах уг гар утас нь Японы компанид үйлдвэрлэсэн “5G” сүлжээ дэмждэг анхны гар утас юм.

“Sharp” компанийн мэдээлснээр, шинэ гар утсаар дүрс бичлэгүүдийг хэдхэн секундын хугацаанд татаж авах боломжтой бөгөөд одоогоор энэхүү үйлдлийг хийхэд 10 орчим минутын хугацаа зарцуулж байгаа ажээ. 6.5 инчийн дэлгэцтэй, 4 камертай энэхүү гар утсаар өндөр нягтаршил бүхий дүрс бичлэгийг хийх боломжтойгоос гадна

Хиймэл оюунт функц нь хүн, амьтныг автоматаар таньж, бичлэг хийх үед тэднийг ойртуулан харуулах чадвартай гэнэ.

Уг гар утсыг 100 мянга орчим иен буюу ойролцоогоор 910 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гаргах аж. “5G” сүлжээ дэмждэг ухаалаг гар утаснуудыг БНСУ-ын “Samsung”, БНХАУ-ын “Huawei” зэрэг компаниуд хэдийн гаргасан бөгөөд цаашид энэ салбарын өрсөлдөөн улам ширүүсэх төлөвтэй байна.

Ном ярьж өгье: "Бүх зүйл новш”

1
Бүх зүйл новш

Энэ номын тухай Колумбын их сургуулийн сэтгэл судлалын профессор Скот Барри Кауфман “Марк Мэнсон хүний аз жаргалтай сайн сайхан амьдралын тухай асуултуудыг бүтээлч санаанд оромгүй байдлаар тасралтгүй нарийвчлан судалсаар. Үр дүнд нь манай ертөнц хааш зорьж буй, түүнчлэн бид тэрхүү газарт хүртлээ өөрсдөдөө болон бусдад хэрхэн илүү санаа тавих талаарх зарим гүн гүнзгий асуултуудад анхаарал хандуулсан, гайхалтай, ойлгоход хялбар ном болжээ” гэж сэтгэгдлээ хуваалцсан харагдсан.

Хүний ертөнц материаллаг талаасаа өөлөх зүйлгүй төгс болохын хэрээр ганцаардал, шаналал газар авдгийн шалтгаан, сэтгэл хангалуун бус байдлаас гарах арга, хиймэл оюун ухааны хөгжлөөс болж цаашид ч танигдах аргагүй өөрчлөгдөх дэлхийд өөрийгөө алдахгүй аз жаргалтай амьдрах урлагийг Марк номондоо багтаажээ. 132 оронд явуулсан судалгааны дүнгээс харахад тухайн улс орон хэдий чинээ баяжина, хүн ам нь амьдралын утга учир зорилгын талаар төдий чинээ бодож шаналдаг гэнэ. Чинээлэг хөгжингүй ертөнцөд гутранги үзэл өргөн тархсаны гол шалтгаан нь энэ аж. Олон нийтийн санаа бодлын талаар мэдээлэл цуглуулдаг Yougov компани 2015 онд дэлхийн 17 оронд явуулсан судалгаагаараа дэлхийн байдал сайжирч байна уу, муудаж байна уу, эсвэл хэвэндээ байгаа юу гэсэн асуултад хариу авахад хамгийн чинээлэг орнуудын иргэдийн 10-аас цөөн хувь нь байдал сайжирч байгаа гэж хариулжээ. Харин АНУ-ын судалгаанд хамрагдсан иргэдийн зургаан хувь нь сайжирч байгаа гэсэн бол Австрали, Францад энэ үзүүлэлт ердөө гурван хувь байж. Номын тайлбар хэсэгт энэ мэт судалгаануудын линк, холбоосуудыг хийж өгсөн нь илүү их мэдээлэл хайсан хүмүүст зүг чиг болохоор санагдсан.

Алдартай философичдийн түүх, үзлийг эшилсэн хэсэг энэ номонд элбэг таарна. Хөгжих хэрээр аз жаргалгүйчүүдийн тоо өсч яваагийн шалтгааныг гэхэд л философичдын үзэл номтой холбочихсон байх жишээний. Зохиогч Платоныг гэхэд л “Хуурамч эрх чөлөөний аюул заналхийлэхийг, зугаа цэнгэл цэцэглэн хөгжихийг, ийнхүү цэцэглэн хөгжих нь хүмүүсийн үнэт зүйлсэд гамшигт нөлөө үзүүлэхийг, хэтэрхий их баяр жаргал хүн бүрийг балчир хүүхдэрхүү, амиа хичээсэн, ямбатай, ердөө өөрийгөө л хайрладаг болгохыг Бернейсээс өмнө нэг хүн олж харжээ. Тэр бол улс төрийн философийн жинхэнэ гангстер. “Сэтгэлийн загалмайлсан эцэг”-ийг ч (Зигмунд Фройд) март. Энэ эр сэтгэл гээчийн санааг анх олж нээсэн шүү. Тэр хэдэн мянганы турш үргэлжилсэн энэ бүх гай гамшгийг хэн хүнээс ч өмнө олж харжээ. Хүний санаанд орж болох бүх сэдвээр санаагаа илэрхийлсэн анхны агуу сэтгэгч Платон л болов уу. Боддог, мэдэрдэг тархи угаасаа салангид гэдгийг тэр анх таамагласан. Хүн хүсэл эрмэлзлээ өөгшүүлэх замаар биш, харин өөрийгөө үгүйсгэх янз бүрийн хэлбэрээр зан төлвийг бий болгох ёстой гэж хамгийн анх тэр л нотолсон. Платон үнэхээр мундаг хүн байжээ” хэмээн дуу алдан бахадсан байна лээ. Ер нь агуу философичид хүн төрөлхтөнд юу үлдээснийг “Бүх зүйл новш” номноос багцаалдаад харчихаар юм билээ.

Шинжлэх ухаанч тайлбар, философич гаргалгаа, судалгаан дээр суурилсан үнэлэлт, дүгнэлтүүд ихтэй энэ номонд хүний тархины тухай сонирхолтой хэсгүүд байсхийгээд таарна.

Тархи яаж ажилладаг талаарх шинжлэх ухааны нотолгооноос эхлээд бясалгал тархинд хэрхэн нөлөөлдөг тухай ултай судалж харсан дүгнэлтүүд нь олзуурхууштай санагдсан шүү. Марк Мэнсоны номноос “Орчин үеийн барууныхан бясалгалыг тайвшруулах арга гэж ойлгодог. Харин жинхэнэ буддын шашны бясалгал нь утасны сонирхолтой программудыг ашиглан стрессээ тайлахаас хамаагүй илүү эрч хүч шаардсан ажил. Хатуу бясалгал нь чимээгүй сууж өөрийгөө хайр найргүй ажиглахыг шаарддаг. Хүн удаан хугацаагаар бясалгал хийвэл хамгийн шившигтэй зүйлс нь ил гарч эхэлдэг. Хачин жигтэй хий бодлууд, хэдэн арван жилийн өмнөх харуусал, бэлгийн гаж дур хүсэл, тэсвэрлэшгүй уйтгар гуниг, ганцаардал, тусгаарлагдсан мэдрэмж урган гарна. Эдгээрийг зүгээр л ажиглаж, хүлээн зөвшөөрч, дараа нь чөлөөлж байх хэрэгтэй. Бясалгал бол үндсэндээ эмзэг, сул дорой байдлын эсрэг дасгал юм” гэсэн хэсгийг онцолмоор байна. Бясалгалыг гүнзгий судалсан хүний л хийх дүгнэлт.

Ц.Баасансүрэн
2020.02.15

Ө.Шижир Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар томилогдлоо

0
З.Энхболд Ө.Шижир

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” зарлиг гаргалаа. Зарлигт “Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Зандаахүүгийн Энхболдын өөрийнх нь хүсэлтийг үндэслэн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, Өлзийхүүгийн Шижирийг мөн өдрөөс Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалд томилсугай” гэжээ.

ЕТГ-ын дарга Ө.Шижир нь Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх бөгөөд Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.

З.Энхболд АН-ыг аврах уу, алах уу?

0

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд ажлаа өгч, АН-ын дарга С.Эрдэнийн орон тооны бус ахлах зөвлөхөөр ажиллахаар болсноо зарлав. Тэрбээр “Өнгөрсөн сонгуулиар онгоцоор улс тойрсоор яваад өөрөө унасан, өдгөө аль нэг тойргийг сонгож аваад тэндээ бэлтгэж, амиа бодмоор байгаа”-гаа учирлажээ. Түүний оронд Хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижирт очих гэнэ.

УИХ-ын 2016 оны сонгуульд АН-ыг удирдаж, сонгуульд орсон хүн нь З.Энхболд. Парламентад 35 суудалтай намаа гудамжинд гаргасныхаа хариуцлагыг хүлээж, тэрбээр намын даргаасаа чөлөөлөгдсөн. Үүний дараа АН-д дотоод сонгуульд явагдаж, С.Эрдэнэ намаа авсан юм.

С.Эрдэнэ АН-ын дарга болох үед  том биетэй З.Энхболд сонгогдлоо гэсэн шүүмжлэл ч дагалдсан. Гэвч, өнөөдөр З.Энхболд, С.Эрдэнэ нарын хооронд хагарал үүссэн, НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасанг баривчилсан нь дээрээс тавьсан сум гэж улс төрийн хүрээнд хардацгааж буй.

Намаа лааз өшиглүүлсэн хариуцлагаа хүлээх үедээ З.Энхболд “би ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүйгээ илэрхийлсэн. 2020 он хүртэл ажил төрөлд очихгүй” гэж байсан юм. Гэвч, 2017 онд АН-аас нэр дэвшсэн Х.Баттулга ялалт байгуулснаар ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар томилогдсон. Товчхондоо, нам нь гудамжинд гарч, эсрэгээрээ З.Энхболд төрийн ордонд заларсан юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллахдаа З.Энхболд олон нийтийн шүүмжлэлд багагүй өртсөн, ордны хамгийн нэр хүнд муутай улстөрчдийн нэг гэж хэлж болно.

Сав л хийвэл үг сөрдөг шазруун зан нь түүнийг “Төрийн тайган” гэх хоч зүүхэд нь хүргэсэн байх.  Юутай ч Ерөнхийлөгчийн засаглал болон ШХАБ-т Монголыг элсүүлэх талаар дэмжсэн ярилцлага хэвлэлийнхэнд өгч явсан З.Энхболд ардчиллыг тугаа болгож ирсэн Ардчилсан намд буцаад ирлээ. Дөрвөн жилийн өмнө АН-ыг удирдаж явсан тэрбээр энэ удаад амиа бодохоор шийджээ.

Намынхаа бүлээн зүстэй, бүтэн нэртэй болгон руу ноцож, АН-ыг гудамжинд гаргахад нь багагүй нөлөөсөн хүмүүс бол Х.Баттулга, З.Энхболд хоёр.

Өнөөдөр ч тэд Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг хоёрт өш хонзон зангидаж явдаг шинжтэй, буруу бүхнийг тэдэнд чихдэг, тохдог болсон.

АН өнгөрсөн УИХ-ын сонгуулиар чухам яагаад ялагдсан шалтгааныг  З.Энхболд одоо ч ойлгоогүй яваа нь “Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж хоёр “Эрдэнэт”-ийг Худалдаа хөгжлийн банканд өгснөөс болоод бид ялагдсан. Ц.Элбэгдорж зорилготойгоор “Эрдэнэт”-ийн 49 хувийг зараад, түүнийгээ зарлуулж, АН-ыг ялагдуулсан” гэх үгнээс нь тодорхой харагдаж байна.

Ерөнхийлөгчид “хөөгдсөн үү”, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн үү, ямар ч байсан  ажлаа өгсөн З.Энхболд АН-ыг аврах уу, алах уу гэдгийг харъя.

МБХ-ны гүйцэтгэх удирдлага шинээр томилогдлоо

0

Монголын Банкны Холбоо (МБХ)-ны Удирдах зөвлөлийн 2020.02.06-ны өдрийн хурлаар тус холбооны Гүйцэтгэх захирал ба Ерөнхий нарийн бичгийн даргаар МБХ-ны Ерөнхийлөгч Б.Мэдрээгийн санал болгосноор Лхагвасүрэнгийн Амарыг томиллоо.

Л.Амар нь Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Сургуульд 1997 онд элсэн орж, 2001 онд эдийн засагч, менежер мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсч, 2001–2003 онд Монголбанкны Тамгын газарт гадаад харилцааны мэргэжилтэн, 2003–2005 онд Бүртгэл тооцоо, мэдээллийн технологийн газарт Дэлхийн Банкны санхүүжилттай “Төлбөрийн системийг шинэчлэх дэд төсөл”-д төслийн зохицуулагчаар ажилласан. Төслийн хүрээнд Монгол Улсад үндэсний төлбөр тооцооны нэгдсэн системийг бий болгох ажил хийгдсэн бөгөөд үүнд, Төлбөр тооцооны төв байгуулах, Банк хоорондын сүлжээний дэд бүтцийг байгуулах, Их ба Бага дүнтэй гүйлгээг бодит цагийн горимд шилжүүлэх, Картын гүйлгээний свичийн систем байгуулах болон Эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг ажил хийгдсэн. Тэрээр Люксембургийн Их Вант Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, 2005–2006 онд Люксембургийн Санхүүгийн Сургууль, Нью–Йоркийн Их Сургуулийн хамтарсан хөтөлбөрт суралцаж, банк санхүүгийн шинжлэх ухааны магистрын зэрэгтэй төгссөн. Эргэж ирээд Монголбанкинд Хяналт шалгалтын газарт Хянан шалгагчаар 2010 он хүртэл ажилласан ба ажиллах хугацаандаа хадгаламжийн даатгалын тогтолцоо, банкны зохистой засаглал, деривативын бүртгэл, банкны зөвшөөрөл олгох, банкны ажилтны ёс зүй гэх мэт асуудлаар эрх зүйн орчныг бий болгох, нэр бүхий банкинд зайнаас болон газар дээрх хяналт шалгалт хийх зэрэг ажлыг хариуцаж байсан. Л.Амар нь Азийн Хөгжлийн Банкны (ADB) Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газарт 2011–2019 онд эдийн засагчаар ажиллаж, тус банкны Монгол Улсад хэрэгжүүлэх стратеги, бизнес төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг үнэлэх, макро эдийн засгийн нөхцөл байдалд шинжилгээ хийж хэтийн төлөв гаргах, тулгамдаж буй асуудлаар бодлогын зөвлөмж гаргах, техникийн туслалцааны төсөл хэрэгжүүлэх зэрэг чиглэлд ажиллаж байв. Монголын Эрх зүй–Эдийн засгийн ухааны холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр 2016 оноос хойш ажиллаж байна.

Өнгөрсөн 4-н жилийн хугацаанд МБХ-ны Гүйцэтгэх захирал, Ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Үнэнбат ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа салбарын мэргэжлийн холбооны чиг үүргийг хэрэгжүүлж, зохицуулагч байгууллагуудтай хамтын ажиллагааг зузаатгаж, банкны салбарын хууль эрх зүйн зохицуулалтыг оновчтой болгоход гишүүдийнхээ дуу хоолойг нэгтгэн хүргэж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлсэн төдийгүй нийт гишүүн банкуудын эрх ашгийг эн тэнцүү хамгаалан, бодлогын асуудалд зарчмын саналаа тусгаж, олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэхэд анхаарч ирсэн юм.

МБХ-ны Гүйцэтгэх захирлаар үр бүтээлтэй ажилласан Жигжидийн Үнэнбат болон шинээр томилогдсон Лхагвасүрэнгийн Амар захиралд нийт гишүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Монголын Банкны Холбоо

Архангайн ИТХ-ын дарга өөрийн цалинг 1.7 сая болгожээ

0

Архангай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид /2020.02.06/ хуралдаж ИТХ-ын дарга Б.Өсөхбаярынхаа цалинг шинэчлэн тогтоох тухай тогтоолыг хэлэлцэн баталжээ. ИТХ-ын дарга Б.Өсөхбаярын цалинг шинэчлэн тогтоож нэг сая 700 мянга 900 төгрөг болгох тухай тогтоолд Б.Өсөхбаяр дарга өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Мөн шинэчлэн тогтоосон цалинг энэ оны нэгдүгээр сарын 2-ноос тооцож нөхөн олгохыг холбогдох албан тушаалтандаа даалгажээ.

 

Коронавирус илэрсний улмаас тусгаарлагдсан “Diamond Princess” хөлөг онгоц

0

Коронавирус илэрсний улмаас тусгаарлагдсан “Diamond Princess” хөлөг онгоц энэ сарын 19 хүртэл хөл хорионд орсон. “Diamond Princess” нэртэй хөлөг онгоцны тавцан дээр 50 гаруй улсын 3700 орчим хүн байгаа бөгөөд халуурах шинж тэмдэг илэрсэн хүмүүсээс шинжилгээ үргэлжлүүлэн авсаар байгаа ажээ.

Тоймч Ш.Гантулга УИХ-д өрсөлдөнө

0

“Монголын Үндэсний фронт” хөдөлгөөний тэргүүн, олон улсын тоймч Ш.Гантулга 2020 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас нэр дэвших гэнэ.

Тэрбээр өнгөрсөн онд Монгол Улсыг сөнөөж байгаа авлигач, “60 тэрбум”-ын болон “ЖДҮ”-гийн хэрэгтнүүдтэй тэмцэж, тэднийг Засгийн газрын ордноос хөөн гаргахын төлөө тэмцэл эхлүүлэн, “Монголын Үндэсний фронт” хөдөлгөөн байгуулан, багагүй шуугиан тарьсан билээ.

Мөн 30 гэр бүлийг цаазалж, толгойг нь тойрон бүжиг хийх хэрэгтэй гэж телевизээр ярьж байсан ч удаатай.

Төрийн ордныг нурааж оронд нь таван гэр барьж, төрийн ажлыг хийнэ гэж ярьж байсан билээ.

Б.Пүрэвдорж хуурамч шатахуун нийлүүлэгчидтэй тэмцэнэ

0

Нефтийн бүтээгдэхүүн импортоор оруулж ирэхэд Гаалийн болон бусад татварыг авдаг атлаа керосин зэрэг бүтээгдэхүүнд татвар ногдуулдаггүй нь хуурамч шатахуун зах зээлд нийлүүлэгдэж, иргэдийг хохироох шалтгаан болж байна гэсэн мэдэгдлийг зарим мэргэжлийн холбоод хийж ирсэн ч Засгийн газраас өнөөг хүртэл дорвитой арга хэмжээ аваагүй.

Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ асуудлыг шийдэх зорилгоор керосинд татвар ногдуулж байх зохицуулалтыг Онцгой албан татварын тухай хуульд тусгаж өгөхөөр болж, төслөө ч боловсруулсан юм байна.

Энэ талаар тэрбээр “Миний бие керосинд татвар ногдуулах хуулийн төслийг бичиж бэлэн болгосон. Одоогоор Засгийн газар, яамдаас санал авах хэмжээнд явж байна. Хаврын чуулган эхлэхээс өмнө төслөө өргөн барина. Өнөөдөр Монголын бүх машин хуурамч шатахууны хэрэглэгч болсон. Ер нь бол таван машины нэг нь өдөр тутамдаа хэрэглэдэг гэх тооцоо бий. Энэхүү хуурамч шатахуун нь Монгол Улсад орох ёстой татвараас хулгайлж байгаа.

Хоёрдугаарт, машинтай хүн бүрийг хохироож байна. Тэр хор хохирлын дүнг хэмжээлшгүй. Хэн нэгний унаж яваа приус машины цахилгаан карбюратор нэгээс хоёр жил болоод л эвдэрчихдэг. Дизель машины апертур нь хэдхэн сар болоод л эвдэрчихэж байна. Энэ бүхэн хуурамч бензинээс л болж байгаа.

Тиймээс ард иргэдэд санхүүгийг хохирол учруулж, улсын төсвийн орлогод ноцтойгоор нөлөөлж байгаа энэ асуудалд цэг тавих ёстой” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.