2025.05.15, Пүрэв
spot_img
Нүүр хуудас блог хуудас 138

Туркт Монголын иргэн нас барсан гэх мэдээлэл ирээгүй

0

Олон нийтийн сүлжээнд  “Монгол Улсын иргэн Турк улсад коронавирусийн халдварын улмаас эмчилгээ авч чадалгүй нас барсан” гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар Эрүүл мэндийн яам болон Гадаад харилцааны яамнаас тодруулахад албан ёсоор ийм мэдээлэл ирээгүй гэсэн.

Гадаадад Монголын 13 иргэн коронавирусээр халдварласан талаар ЭМЯ-наас мэдээлээд, тэд эдгэрч, зарим нь ажилдаа буцаж орсныг дуулгасан юм. Мөн гадаадаас олон иргэд ЭМЯ-тай холбогдож, зөвлөгөө авчээ.

МАН дахин нэг гишүүнээ төрхөмд нь буцаалаа

0

УИХ-ын 2020 оны сонгуулиар үнэмлэхүй олон болж, 65 суудал авсан МАН дахин нэг гишүүнээ “өргөдөл”-ийн нь дагуу төрхөмд нь буцаалаа. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн Б.Батзориг бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн билээ.

Түүний хүсэлтийг өнгөрсөн Лхагва /2020.04.15/ гаригийн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн олонх нь дэмжсэн юм.

Тэгвэл УИХ-ын өнөөдрийн /2020.04.17/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцээд, нууц санал хураалтаар гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Б.Батзоригийг бүрэн эрхээс нь чөлөөлөхийг дэмжлээ. Чуулганы хуралдаанд 47 гишүүн оролцож, 27 нь чөлөөлөхийг дэмжсэн байна. Ингэснээр парламент 73 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болж байна. Өмнө нь Д.Гантулга, Н.Номтойбаяр нарыг бүрэн эрхээс нь чөлөөлсөн билээ.

С.Чинзориг: НДШ-ийн чөлөөлөлт ирэх 7 хоногоос хэрэгжинэ

0

ХНХ-ын сайд С.Чинзориг: Цар тахлын үед УИХ-аас эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд үйл ажиллагаа нь доголдсон ААН-ийг дэмжих журам батлагдлаа. Журманд нийгмийн даатгалын шимтгэлийг дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл чөлөөлөх, дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-н хүртэл хувийн хэвшлийн ААН-үүдэд 200 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Борлуулалтын орлого нь буурсан боловч ажлын байраа хадгалж үлдсэн ААН, байгууллагыг НДШ-ээс чөлөөлөх тухай хууль УИХ-аар батлагдсан. Мөн ТББ-ууд хөнгөлөлт чөлөөлөлтөд хамаарна.

Үүнд:

  • Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн оролцоотой ААН-үүд хамаарахгүй.
  • Хувиараа хөдөлмөр эрхлэгчид мөн НДШ-ийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамаарна.
  • Өмчийн хэлбэр үл хамааран бүх их, дээд сургуульд хамаарна.

Ажилтан болон ажил олгогчийн НДШ-ийг зургаан сарын хугацаанд төлснөөр тооцож, бичилт хийнэ. УОК, Аймаг, нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, орлого 50 хувиар буурсан ААН-ийн ажилтнуудад 200 мянган төгрөг гурван сарын хугацаанд олгоно.

Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийн хөнгөлөлт чөлөөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөгөөр тооцож, зургаан сараар хариуцан төлнө. Үүнээс дээш төлөх бол иргэн өөрөө хариуцаж, зөрүүг төлнө. НДШ-ийн өртэй ч хуулийн заалтыг хангаж байгаа ААН-үүд зургаан сарын энэ хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдана.

Нийгмийн даатгалд өртэй бол хүү, алданги тооцохгүй байхаар шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1.1 сая албан хаагчид байгаагийн 70 орчим хувь нь энэ хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдана” гэв.

"Орлого нь буурсан ААН-ийн НДШ-ийг чөлөөлнө"

0

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг: Цар тахалтай холбоотойгоор эдийн засгийг эрчимжүүлэх тодорхой тогтоол гаргаж, нийгмийн даатгалаас иргэн, аж ахуйн нэгжийг чөлөөлөх болон санхүү нь хүндэрсэн аж ахуй нэгжийн ажилтнуудад гурван сарын хугацаанд 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Үүнтэй холбоотой журмыг Засгийн газрын өнөөдрийн /2020.4.17/ хуралдаанаар баталлаа.
Нийгмийн даатгалын шимтгэлийг дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл чөлөөлж, дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1 хүртэл хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд 200 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Тухайлбал,

  1. Дөрөвдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаа нь доголдсон, борлуулалтын орлого нь буурсан ч ажлын байраа хадгалж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудад зургаан сарын хугацаатай НДШ-ийг чөлөөлөхөөр болсон. Үүнд, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуй нэгж, байгууллага хамаарна.
  2. Төрийн бус байгууллага үүнд хамаарна.
  3. Өмчийн хэлбэр үл хамааран их, дээд сургуулийг хамруулж байна.
  4. Дээрх байгууллагын ажилчид болон сайн дураараа даатгал төлөгчид хөнгөлөлтөд хамаарна.

Дээрх хугацаанд иргэдийн 2020 оны эхний гурван сард төлж байсан нийгмийн даатгалын дунджаар дэвтэрт нь бичилт хийнэ. Мөн аж ахуй нэгж, байгууллагын дээрх хугацаанд төлсөн дүнгийн дунджаар чөлөөлнө. Хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөхөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлснөөр тооцогдоно. Мөн энэ хэмжээнээс дээш дүнгээр шимтгэлээ төлөх бол зөрүү мөнгийг өөрөө төлж, бичилт хийлгэж болно.
Одоогоор 45 мянга орчим аж ахуй нэгж, 700 мянга орчим даатгуулагч энэ хөнгөлөлтөд хамаарагдаж, 900 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ.

Хүсэлт гаргасан сараас нь эхлэн хүүхдийн мөнгийг олгож байгаа бөгөөд гуравдугаар сард хүсэлт гаргасан бол тухайн сарын мөнгө болгон 20 мянган төгрөг, дөрөвдүгээр сараас 30 мянган төгрөг олгох юм.

Хүүхдийн мөнгийг сар бүрийн 20-нд олгодог. Хүүхдийн мөнгийг дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-нийг хүртэл 30 мянган төгрөгөөр олгоно. Хүүхдийн мөнгийг авч байгаа эцэг, эхчүүд хүүхдийнхээ нэр дээр хадгаламж нээгээд, сар бүр 20 мянган төгрөг хадгаламжид автоматаар ордог байх гэрээ хийсэн байдаг. Энэ тохиолдолд банктай гэрээ хийсний дагуу сар бүр хүүхдийн мөнгөний 20 мянган төгрөг нь хадгаламжид орж, 10 мянган төгрөг нь хүүхдийн мөнгө авах бүртгэлтэй дансанд орж байгаа.

Д.Нямхүү 1.5 саяын цалинтай эмч одоо 4.5 саяыг авч байгаа

0

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өглөө. Нэгдүгээр сарын 27-ноос ХӨСҮТ-өөс 1124 хүнд тандалтын зорилгоор шинжилгээ хийжээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 243 хүн эмчилгээ хяналт, тандалт, эмчилгээнд байна. Замын-Үүд боомтоор Эрээн хотоос 58 хүн орж ирснээс нэг  хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзээд хяналтад авчээ.  Өмнө нь 1 сая 500 мянган төгрөгийн цалин авдаг байсан эмч коронавирусийн халдвар урьдчилан сэргийлэх ажилд дайчлагдан ажиллаад, илүү цагийн мөнгөтэйгээ нийлээд 4.5 сая гаруй төгрөгийн цалин авч байна. Сувилагчид хоёр дахин илүү цалин авч байна. Өмнө нь 2009 онд гарч байсан халдварт өвчний үед эмч мэргэжилтнүүдийн ажилласан илүү цагийн мөнгийг цаг тухайд нь олголгүй, сүүлд аравдугаар сард нөхөн авч байсан.

Энэ удаа эмч, мэргэжилтнүүд маань цаг тухайдаа цалин хөлсөө аваад ажиллаж байна. Сая “Голомт” банкнаас 100 сая төгрөг өгөхөд зөвхөн тусгай тасагт ажилладаг хүмүүстээ гэхгүйгээр бүх ажилчдадаа хуваан өгсөн. ХӨСҮТ-ийн 800 ажилтан бүгд л адилхан нэг нэгнийхээ ажлыг хариуцаад ажиллаж байгаа. Сүүлд халдвар авсан Франц улсын иргэний ажилладаг компаниас 100 сая төгрөг өгсөн. Тэрийг бүх ажилчдадаа ижил хэмжээгээр хуваасан. Бас Улсын онцгой комиссоос нэмэлт мөнгө өгөхөд ажил үүрэг гүйцэтгэж буй ажилчдадаа урамшуулал болгон өгсөн” гэв.

Америкчуудын таашаасан автомашины топ таван БРЭНД

1
1

1. Lexus

  • 2018 он хэрэглэгчийн сэтгэл ханамжийн индекс: 85
  • 2017 он хэрэглэгчийн сэтгэл ханамжийн индекс: 86
  • АНУ-д зарагдсан тоо ширхэг: 160,397 (өмнө оноос -0.9% буурсан)
  • АНУ-ын зах зээлд эзлэх хувь: 1.6%

2

2. Volvo

      • 2018 он хэрэглэгчийн сэтгэл ханамжийн индекс: 85
      • 2017 он хэрэглэгчийн сэтгэл ханамжийн индекс: 82
      • АНУ-д зарагдсан тоо ширхэг: 52,296 (өмнөх оноос +27.6% өссөн)
      • АНУ-ын зах зээлд эзлэх хувь: 0.5%

3

3. Subaru

      • 2018 он хэрэглэгчийн сэтгэл ханамжийн индекс: 84
      • 2017 он хэрэглэгчийн сэтгэл ханамжийн индекс: 85
      • АНУ-д зарагдсан тоо ширхэг: 399,337 (өмнөх оноос +5.2% өссөн)
      • АНУ-ын зах зээлд эзлэх хувь: 4.0%

4

4. Lincoln

      • 2018 он хэрэглэгчийн сэтгэл ханамжийн индекс: 84
      • 2017 он хэрэглэгчийн сэтгэл ханамжийн индекс: 83
      • АНУ-д зарагдсан тоо ширхэг: 58,167 (өмнөх оноос -10.8% буурсан)
      • АНУ-ын зах зээлд эзлэх хувь: 0.6%

5. Toyota

      • 2018 он хэрэглэгчийн сэтгэл ханамжийн индекс: 83
      • 2017 он хэрэглэгчийн сэтгэл ханамжийн индекс: 86
      • АНУ-д зарагдсан тоо ширхэг:  1,286,524 (өмнөх оноос +5.9% өссөн)
      • АНУ-ын зах зээлд эзлэх хувь: 12.8%

Ерөнхий сайд Ш.Абэ Япон даяар “онц байдал” зарлалаа

0

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ /2020.04.16/ 20:42 цагт орон даяар “онц байдал” зарлаж буйг мэдээлэв. “Онц байдал” энэ оны 5 сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Японы эрх баригч ЛАН-ын зарим гишүүн коронавирусийн халдварын тархалтаас шалтгаалан орлого нь мэдэгдэхүйц буурсан иргэдэд нэг удаа 100 мянган иенийн дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж буй бөгөөд “Комей” намаас “онц байдал” зарласан хүнд хэцүү үед иргэн бүрт ялгаварлахгүй 100 мянган иен олгох ёстой хэмээв.

Улмаар Ерөнхий сайд Ш.Абэ Шадар сайд бөгөөд Сангийн сайд Т.Асо, ЛАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга T.Никай, ЛАН-ын Бодлогын хорооны дарга Ф.Кишида нар Ерөнхий сайдын өргөөнд хэд хэдэн удаа хуралдаж, Япон Улсын иргэн бүрт 100 мянган иен олгох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж, 2020 оны төсөвтөө тодотгол хийхээр ажиллаж эхлэв.

Япон Улсын Засгийн газраас 4 сарын 7-ны өдрөөс эхлэн шинэ төрлийн коронавирусийн халдвар тархалтын эсрэг авах арга хэмжээний хүрээнд 5 сарын 6-ны өдрийг хүртэл “онц байдал” зарлаж, Япон Улсын 47 муж хотоос Токио, Осака, Чиба, Сайтама, Канагава, Хёого, Фүкүока мужуудыг хамруулаад байсан бол ийнхүү онц байдлыг хүрээг өргөтгөж орон даяар хэрэгжүүлж эхэлснээ зарлалаа.

ӨНӨӨДӨР: Морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг

0
Өнөөдөр зурхай

Зурхай: Морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эе эвийг ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Үйл явдал:

    • 10 цагт: УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.
    • 11 цагт: Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралтай.

Цаг агаар: Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 17 градус дулаан, шөнөдөө -1 градус хүйтэн ба салхины хурд 6м/с байна.

 

Данс нээлгээгүй иргэд ЭТТ-н ногдол ашиг авах боломжгүй

0

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болсны дараа СЗХ-ны “Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэх, өвлүүлэх тухай шинэчилсэн журам”-ын дагуу өвлөх, бэлэглэх эрх нээгдэнэ. Харилцагч нь төвлөрсөн хадгаламж дахь дансны хөрөнгийг өв залгамжлалаар хүлээн авах тохиолдолд өв залгамжлах эрхийн гэрчилгээ, өв залгамжлагчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, нас барсан хүний нас барсны гэрчилгээ, өв хүлээн авагчийн өргөдөл, гүйлгээний шимтгэл төлсөн баримт зэргийг үндэслэн өвлөн авах аж.

Хувьцаа нь бүрэн 1072 ширхэг байгаа тохиолдолд 96 мянган төгрөг өгөх юм байна. Нэгж хувьцааны үнэ 90 төгрөг.

-1068 ширхэг хувьцаатай бол – 2011 онд эрүүл мэндийн даатгалын 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн бөгөөд есөн хувьцаа хасагдсан.

964 ширхэг хувьцаатай бол – Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 100,142 төгрөг авсан бөгөөд 108 ширхэг хувьцаа хасагдсан. 857 ширхэг хувьцаатай бол – Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 200,284 төгрөг авсан бөгөөд 215 ширхэг хувьцаа хасагдсан.

-750 ширхэг хувьцаатай бол – Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 300.426 төгрөг авсан бөгөөд 322 ширхэг хувьцаа хасагдсан.

-527 ширхэг хувьцаатай бол – 2011 онд сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянга, эрүүл мэндийн даатгал хэлбэрээр 8040 төгрөг нийт 508,040 төгрөгийн хишиг хувь хүртсэн бөгөөд 545 ширхэг хувьцаа хасагдсан.

-544 ширхэг хувьцаатай бол – 2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр 491.960 төгрөгийн хишиг хувь хүртсэн бөгөөд 528 ширхэг хувьцаа хасагдсан.

-536 ширхэг хувьцаатай бол – 2011оны гуравдугаар сарын 11-нээс 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний хооронд нас барсан, Монгол улсын харьяатаас гарсан иргэдэд хамаарна.

Ногдол ашгийг ирэх тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгоно. Ногдол ашгийг тухайн иргэний банкны идэвхтэй дансанд шилжүүлэн олгоно.  Энэ бүртгүүлсэн дансанд ногдол ашиг тавдугаар сарын 1-нээс хойш орно.

Өөрийн нэр дээр хэдэн ширхэг хувьцаа байгаагаа мэдэхийг хүсвэл энд дарна уу.

"Хөл хориотой” Эрдэнэт

0

Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет ХХК-иудыг 2019 оны гуравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Засгийн газрын тогтоолоор 100 хувь ТӨҮГ болгон  өөрчлөн байгуулж, дүрмийг нь баталж, Засгийн газар шууд хяналтадаа авч зургаан сарын хугацаагаар хоёр удаа сунган УИХ-ын тогтоолоор онцгой дэглэм тогтоон үйл ажиллагааг нь үргэлжүүлж байгаа билээ. Онцгой дэглэмийн хугацаа 2020.03.13-ны өдрөөр дуусгавар болсныг Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн нэгдүгээр зүйлийг үндэслэн өнөөдрөөс дахин зургаан сараар сунгаж Засгийн газрын тогтоолоор баталгаажуулав. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт”-ийн хөл хориог хоёр удаа эрх баригчид сунгалаа.

Эрдэнэт үйлдвэрийг ТӨҮГ  болгон өөрчилж, онцгой дэглэм тогтоосон хугацаанд 2019 онд үйлдвэрлэл эдийн засгийн төлөвлөгөөт зорилтуудыг давуулан биелүүлж, 516.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар улс, орон нутгийн төсөвт 961.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Энэ нь тус үйлдвэрийн түүхэнд хамгийн их орлого төвлөрүүлсэн жил болсон байна. Мөн үйлдвэрийн газруудын үйлдвэрлэлийн тасралтгүй хэвийн үйл ажиллагаа хангагдаж, технологийн горим, ажлын хариуцлага, сахилга дэг журам сайжирч, үйлдвэрийн газрын үйлдвэрлэл, эдийн засгийн зорилтууд биелэж цэвэр ашиг нь нэмэгдсэн байна.