“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болсны дараа СЗХ-ны “Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэх, өвлүүлэх тухай шинэчилсэн журам”-ын дагуу өвлөх, бэлэглэх эрх нээгдэнэ. Харилцагч нь төвлөрсөн хадгаламж дахь дансны хөрөнгийг өв залгамжлалаар хүлээн авах тохиолдолд өв залгамжлах эрхийн гэрчилгээ, өв залгамжлагчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, нас барсан хүний нас барсны гэрчилгээ, өв хүлээн авагчийн өргөдөл, гүйлгээний шимтгэл төлсөн баримт зэргийг үндэслэн өвлөн авах аж.
Хувьцаа нь бүрэн 1072 ширхэг байгаа тохиолдолд 96 мянган төгрөг өгөх юм байна. Нэгж хувьцааны үнэ 90 төгрөг.
-1068 ширхэг хувьцаатай бол – 2011 онд эрүүл мэндийн даатгалын 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн бөгөөд есөн хувьцаа хасагдсан.
964 ширхэг хувьцаатай бол – Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 100,142 төгрөг авсан бөгөөд 108 ширхэг хувьцаа хасагдсан. 857 ширхэг хувьцаатай бол – Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 200,284 төгрөг авсан бөгөөд 215 ширхэг хувьцаа хасагдсан.
-750 ширхэг хувьцаатай бол – Засгийн Газарт хувьцаагаа худалдаж 300.426 төгрөг авсан бөгөөд 322 ширхэг хувьцаа хасагдсан.
-527 ширхэг хувьцаатай бол – 2011 онд сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянга, эрүүл мэндийн даатгал хэлбэрээр 8040 төгрөг нийт 508,040 төгрөгийн хишиг хувь хүртсэн бөгөөд 545 ширхэг хувьцаа хасагдсан.
-544 ширхэг хувьцаатай бол – 2012 онд сургалтын төлбөр хэлбэрээр 491.960 төгрөгийн хишиг хувь хүртсэн бөгөөд 528 ширхэг хувьцаа хасагдсан.
-536 ширхэг хувьцаатай бол – 2011оны гуравдугаар сарын 11-нээс 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний хооронд нас барсан, Монгол улсын харьяатаас гарсан иргэдэд хамаарна.
Ногдол ашгийг ирэх тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн олгоно. Ногдол ашгийг тухайн иргэний банкны идэвхтэй дансанд шилжүүлэн олгоно. Ингэхдээ иргэн өөрийн хувьцааны данс нээлгэсэн брокерийн компанидаа хандан хүсэлтээ гаргаж, ногдол ашиг авах банкны дансаа баталгаажуулан бүртгүүлнэ. Энэ бүртгүүлсэн дансанд ногдол ашиг тавдугаар сарын 1-нээс хойш орно.
Өөрийн нэр дээр хэдэн ширхэг хувьцаа байгаагаа мэдэхийг хүсвэл энд дарна уу.