УИХ-ын 2020 оны сонгуулиар үнэмлэхүй олон болж, 65 суудал авсан МАН дахин нэг гишүүнээ “өргөдөл”-ийн нь дагуу төрхөмд нь буцаалаа. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн Б.Батзориг бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн билээ.
Түүний хүсэлтийг өнгөрсөн Лхагва /2020.04.15/ гаригийн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн олонх нь дэмжсэн юм.
Тэгвэл УИХ-ын өнөөдрийн /2020.04.17/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцээд, нууц санал хураалтаар гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Б.Батзоригийг бүрэн эрхээс нь чөлөөлөхийг дэмжлээ. Чуулганы хуралдаанд 47 гишүүн оролцож, 27 нь чөлөөлөхийг дэмжсэн байна. Ингэснээр парламент 73 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болж байна. Өмнө нь Д.Гантулга, Н.Номтойбаяр нарыг бүрэн эрхээс нь чөлөөлсөн билээ.