2024.04.20, Saturday
spot_img
НҮҮРДэлхийЕрөнхий сайд Ш.Абэ Япон даяар “онц байдал” зарлалаа

Ерөнхий сайд Ш.Абэ Япон даяар “онц байдал” зарлалаа

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ /2020.04.16/ 20:42 цагт орон даяар “онц байдал” зарлаж буйг мэдээлэв. “Онц байдал” энэ оны 5 сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Японы эрх баригч ЛАН-ын зарим гишүүн коронавирусийн халдварын тархалтаас шалтгаалан орлого нь мэдэгдэхүйц буурсан иргэдэд нэг удаа 100 мянган иенийн дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж буй бөгөөд “Комей” намаас “онц байдал” зарласан хүнд хэцүү үед иргэн бүрт ялгаварлахгүй 100 мянган иен олгох ёстой хэмээв.

Улмаар Ерөнхий сайд Ш.Абэ Шадар сайд бөгөөд Сангийн сайд Т.Асо, ЛАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга T.Никай, ЛАН-ын Бодлогын хорооны дарга Ф.Кишида нар Ерөнхий сайдын өргөөнд хэд хэдэн удаа хуралдаж, Япон Улсын иргэн бүрт 100 мянган иен олгох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаж, 2020 оны төсөвтөө тодотгол хийхээр ажиллаж эхлэв.

Япон Улсын Засгийн газраас 4 сарын 7-ны өдрөөс эхлэн шинэ төрлийн коронавирусийн халдвар тархалтын эсрэг авах арга хэмжээний хүрээнд 5 сарын 6-ны өдрийг хүртэл “онц байдал” зарлаж, Япон Улсын 47 муж хотоос Токио, Осака, Чиба, Сайтама, Канагава, Хёого, Фүкүока мужуудыг хамруулаад байсан бол ийнхүү онц байдлыг хүрээг өргөтгөж орон даяар хэрэгжүүлж эхэлснээ зарлалаа.

Холбоотой мэдээ