Монголбанк 2020 оны эхний хоёр сарын байдлаар нийт 4.3 тн үнэт металл худалдан авсан бөгөөд үүнээс 2020 оны 2 дугаар сард 952 кг үнэт металл худалдан авлаа.
Энэ нь өмнөх оны мөн үед 96 кг үнэт металл худалдан авч байснаас 856 кг-аар өссөн үзүүлэлттэй байна. 2020 оны 2 дугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 16 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 18 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
