Монголбанк 2020 оны 5 дугаар сард 1.7 тн үнэт металл худалдан авчээ. Үүнээс худалдан авсан алтны цэвэр жин 1.6 тн байна.
Оны эхнээс нийт 8.5 тн үнэт металл худалдан авснаас алт 6.8 тн, цагаан мөнгө 1.7 тн тус эзлэж байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4.3 тн-оор өссөн үзүүлэлт юм. Монголбанк үнэт метал худалдан авахад оны эхнээс нийт 860 тэрбум төгрөг зарцуулаад байгаа юм.
2020 оны 5-р сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 36.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 58.0 кг үнэт металл худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 418.9 кг үнэт металл худалдан авчээ.
