2024.04.19, Friday
spot_img
НҮҮРЭдийн ЗасагХоёрдугаар сард 0.9 тн алт, мөнгө худалдан авчээ

Хоёрдугаар сард 0.9 тн алт, мөнгө худалдан авчээ

Монголбанк 2020 оны эхний хоёр сарын байдлаар нийт 4.3 тн үнэт металл худалдан авсан бөгөөд үүнээс 2020 оны 2 дугаар сард 952 кг үнэт металл худалдан авлаа.

Энэ нь өмнөх оны мөн үед 96 кг үнэт металл худалдан авч байснаас 856 кг-аар өссөн үзүүлэлттэй байна. 2020 оны 2 дугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 16 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 18 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 2 дугаар сард 140,292.94 төгрөг байлаа.
Эх сурвалжМонголбанк
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!