2024.04.19, Friday
spot_img
НҮҮР3Н.Энхбаярын ЭРГЭН ИРЭЛТ

Н.Энхбаярын ЭРГЭН ИРЭЛТ

МАХН-ын дөрөвдүгээр буюу ээлжит бус чуулган хуралдаж, МАН-тэй нэгдэхээр болжээ.  Энэ талаар тус намын генсек Б.Тулга  “Нэг түүхтэй, нэг угшилтай  хоёр намыг удирдаж байгаа удирдлагууд, хоёр намын гаргаж байгаа шийдвэр, бодлогууд энэ хоёр нам буцаж нэгдэн, нэг нам болж үйл ажиллагаагаа явуулах үндсэн шалтгаан болж байна гэж хэлж болно” гэжээ. Ийнхүү нэгэн цагт У.Хүрэлсүхийн дарга явсан Н.Энхбаяр түүний цэрэг боллоо.
Н.Энхбаяр нэгэнтээ өшөөгөө авна гэж хэлж байсан. Түүний гол өстнүүд нь МАН тэр тусмаа Ц.Нямдорж байсан. Тэгэхээр Н.Энхбаярын хувьд  Ц.Нямдоржоос өшөөгөө авахын тулд МАН-д элсэв үү гэсэн асуулт тавигдаж байгаа юм.
Араасаа амбаардуулаад хөөгдсөн Н.Энхбаяр ийнхүү У.Хүрэлсүхийн урилга заллагаар МАН-д эргэн ирэлт хийж байна. Мөн эвлэлдэн нэгдсэний дурсгал болгож Н.Энхбаяр, У.Хүрэлсүх хоёр бие, биеэ зуун жилийн ойн медалиар шагнажээ.

Н.Энхбаяр МАН-тай нэгдэхдээ дараах гурван зарчмыг хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

  1. Шинэ Үндсэн хуультай болно. Төрийн гаж тогтолцолцоог засаж, залруулж зөв тогтолцоотой болохоор санал бодлоо солилцож байна.
  2. Байгалийн баялаг ард түмний өмч болох ёстой гэж үзэж байгаа. У.Хүрэлсүх дарга Засгийн газар удирдаж байхдаа уул уурхайн ордууд цөөхөн хэдэн хүний өмчлөлд шилжсэнээс болж хээл хахууль луйвар булхай их байна, тэндээс ирэх орлого ард түмэнд ирэхгүй байгааг байр сууриа илэрхийлж, зарим ордууд газруудыг хураах талаар идэвхтэй санаачилгатай ажилласан. Энэ талаар бид үргэлжлүүлэн хамтран ажиллана.
  3. Нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улсыг байгуулахыг зорьж байгаа. Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй Норвеги, Швед, Англи, ОХУ зэрэг улсууд Үндсэн хуульдаа ямар улс байгуулахыг зорьж байгаа бичдэг. Тэнд нийгмийн чиг баримжаатай Бүгд найрамдах улс болно гэсэн байдаг. Ниймгийн чиг баримжаатай гэдэг нь залуучуудыг бүгдийг нь боловсролтой, нарийн мэргэжилтэй болгох. Эрүүл мэндийн асуудалд төр засаг нь илүү оролцдог, ажлын байрыг бий болгоход төр засаг нь тусалъя, хүмүүсийн хөдөлмөрийг шинээр үнэлж, цалин хөлсийг нэмэх зэрэг асуудлыг маш тэгш шударгаар тусгасан байдаг.

У.Хүрэлсүх ялагдсан ч МАХН энэ нэгдэлдээ үнэнч байж, үзэл баримтлалаа тууштай хэрэгжүүлэхийн төлөө бат зогсоно. Бид хэлсэндээ байна гэлээ. МАХН МАН-тай нэгдсэнээр Удирдах зөвлөлд 8, Бага хуралд 110, аймаг нийслэлийн тэргүүлэгчдэд 6, дүүрэг сумын намын тэргүүлэгчид 4, нийслэл дүүргийн намын хороонд 4 хүнийг МАХН-аас ажиллуулахаар тохиролцсон байна. Одоогоор энэ тоог эцэслэн тохирсон бөгөөд нэр зааж тохироогүй аж.

А.АНАР

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!