2021.12.24, Баасан
Эхлэл A Эрх баригчдын шуналыг Н.Энхбаяр гүйцээх үү?!

Эрх баригчдын шуналыг Н.Энхбаяр гүйцээх үү?!

-МАН-ын дарангуйлал, авилга, ажилгүйдэл мөн ядуурлын эсрэг Монголчуудын бүгд эвсэх хэрэгтэй байна. МАН-ын хийж чадахгүй байгаа алдааг нь засахын төлөө эвсэх ёстой. МАН-ын дарга ард түмнийхээ амьдралаас дэндүү тасарчихсан байна. Дэргэдээ байгаа дарга нарыг магтахаас өөрийг хэлэхээ больжээ. Бодит байдалд ажилгүйдэл хэтэрлээ гэж хэлэхэд сонсохгүй байна. Тийм учраас бид орон нутгийн сонгуульд АН, ИЗНН, Шинэ намтай нэгдэж МАН-ын дарангуйллыг таслан зогсооно.

Энэ бол Н.Энхбаярын 2020 оны есдүгээр сард хэлж байсан үг.

-Би өдгөөгөөс 12 жилийн өмнө МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд индрийн ард зогсож байсан. У.Хүрэлсүхийн Засгийн газар ковид цар тахлыг улсдаа оруулж ирэхгүй, хилийн цаана удаан хугацаанд барьж чадсаныг энэ ташрамд онцлон тэмдэглэж байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ард иргэдээ вакцинжуулах ажлыг цаг нартай уралдан хийж, хамтын дархлааг бий болгохын төлөө хичээн зүтгэж байгааг сайшааж байна.  У.Хүрэлсүх бол итгэвэл итгэсэн шиг итгэдэг, тусгаар тогтнолоо нүдний цөцгий мэт хайрладаг, үр хойчийнхоо сайн сайхны төлөө ямагт сэтгэл гаргадаг хүн.  МАНАН-тай тэмцэх ажил эхэлсэн. Одоо дуусгая. Байгалийн баялгийг ард түмэнд ижил тэгш хүртээх ажил эхэлсэн. Одоо эцэслэе.

Харин энэ бол 2021 он тавдугаар сарын 24 буюу У.Хүрэлсүхийн сурталчилгааны нээлтэн дээр хэлсэн Н.Энхбаярын байр суурь. Ердөө жил хүрэхгүйн хугацаанд Н.Энхбаярын үзэл бодол 360 эргэсэн нь албан тушаалын наймаа. У.Хүрэлсүх Н.Энхбаярт МАН-ын 30 хувийг бэлэглэж, хариуд нь Н.Энхбаяр У.Хүрэлсүхийг хаан болгоход туслахаар шийджээ. Тэр нь Ерөнхийлөгчийн засаглалд шилжүүлсэн шинэ Үндсэн хууль байх бололтой. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярын дуртай юмаар нь хуурч, могойд барих мод болгохоор МАН шийджээ. Нэг л өдөр Ерөнхийлөгч болохыг мөрөөдөж явсан С.Ганбаатараа долоо шөнө талбай дээр хоосон хонуулж, харин өөрөө МАН-ын 30 хувийг худалдаж авсан Н.Энхбаяр хагас жилийн өмнө дарангуйлагчаар нь дуудаж явсан У.Хүрэлсүхээ улдан долоож суугаа нь ийм л учиртай юм. 

Б.НИРУН 

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу