2024.04.26, Friday
spot_img
НҮҮР1Трэнд 7: Улс төр улайсав

Трэнд 7: Улс төр улайсав

“Трэнд 7”-гийн онцлох сэдэв нь хоёр АН-ын хуваагдал, тэмцэл байлаа. Дотоод зөрчил нь даамжирсаар, АН-ын хэрүүл Сүхбаатарын талбайд гарч, иргэд татагдан оров. Трэнд дүрүүд нь АН-ынхан байлаа.

Долоо хоногийн онцлох үйл явдал нь АН-ын хоёр нэр дэвшигчийн хэнийг нь СЕХ бүртгэх вэ гэсэн асуулт байв. Хоёр тамгатай, хоёр даргатай, хоёр АН хоёр тусдаа нэр дэвшигчийг тодруулж, СЕХ-нд С.Эрдэнэ, Н.Алтанхуяг гэх хоёр хүний материал очсон. СЕХ-ноос Ардчилсан намын хоёр талд хандаж дотроо асуудлаа шийдээд ир гэсэн биш нэг хэсэг нь шонд дүүжлүүлэх дээрээ тулж, нөгөө хэсэг нь Сүхбаатарын талбайд гарч өлсөв. Өлсгөлөн зарласан хүмүүс нь Х.Баттулгын талынхан буюу Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэхийг шаардсан УИХ-ын нэр бүхий гишүүд байлаа. АН-д ороод долоохон хоноогүй С.Ганбаатар Н.Алтанхуяг нар дээр Ц.Туваан, А.Адъяасүрэн, Д.Ганбат, Ж.Батсуурь, Н.Ганибал нарын хүмүүс талбай дээр СЕХ-ны шийдвэрийг эсэргүүцэж өлсгөлөн зарласан. Тэднийг улс төрийн өлсгөлөнгөө зогсоохыг УИХ-ын дарга Г.Занданшатар шаардаад явсны дараахан Ерөнхийлөгч Х.Баттулга очиж, өлсгөлөн зарлагчдыг “бүртгээд” буцлаа. Ингэхдээ хоёр АН-ын хоорондын хуваагдал, тэмцэл, улс төрийн өлсгөлөн зохион байгуулах болсон шалтгааны ард өнөөх нь муу нэртэй, луу данстай Сү.Батболд байгаа хэмээн буруутгаж суугаагаа ч буйгаа Ерөнхийлөгч Х.Баттулга хэвлэлийнхнээс нуусангүй.

УОК-оос 28 хоногийн хөл хориог сулруулсан эхний өдөр иргэдийн жагсаалыг талбай дээр зохион байгуулж, хоёр АН хоорондоо халз “үзэв”.

Гэтэл цар тахлын голомтод эмнэлгийн ажилтнууд иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалахын тулд унтах нойроо умартан зүтгэж байхад тэнд хэсэг хүмүүс улс төрийн жагсаал зохион байгуулж иргэдээ эрсдэлд оруулах эрх мэдлийн төлөө тэмцэж буй нь харамсалтай. Хоногтоо мянга, мянгаараа өвчин тусч, хэд хэдээрээ нас барж, цар тахлын тархалтаараа Энэтхэгээс ч илүү эрсдэлтэйд тооцогдож байгаа Монгол Улс иргэдээ аль болох богино хугацаанд дархлаажуулахыг зорьж байгаа юм. Тиймээс дархлаажуулалтад хамрагдах иргэдээ идэвхжүүлэх үүднээс  Засгийн газраас хоёр тунгаа хийлгэсэн иргэдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгож эхэлсэн.

Эрх мэдлийн төлөө иргэдийнхээ эрүүл мэндийн эрсдэлд оруулан жагсаал зохион байгуулж, өөрсдөө өлсгөлөн зарлаж байгаа АН-ын бүлгийн гишүүдтэй М.Тулгат, Э.Бат-Үүл нар уулзахыг хүссэн боловч үсдүүлж зодуулаад буцав. Гэтэл эв нэгдлийн тэргүүн нь жагсаалд иргэдээ уриалан, цар тахлын аюулыг үл тоож сууна.

Хэрүүл зодоон нь намаас нь хальж гудамжинд гарсан Ардчилсан намын хоёр нэр дэвшигчээс СЕХ-ноос Эрдэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэжээ. Ингэснээр АН-ын хэрүүл дуусахгүй байх. Улс төр улам улайсч, эрх мэдлийн төлөө тэмцэл улам увайгүйтэж байна.

 Б.НИРУН

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!