2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮР1Трэнд 7: Ерөнхийлөгч сүүлчийн сумаа тавьж, МАН хамгаалалтад оров

Трэнд 7: Ерөнхийлөгч сүүлчийн сумаа тавьж, МАН хамгаалалтад оров

Өнгөрөгч буй долоо хоногийн трэнд дүр нь, мэдээж Ерөнхийлөгч Х.Баттулга байлаа. Трэнд сэдэв нь түүний  гаргасан МАН-ыг тараах тухай захирамж.  Сар гаруйн дараа бүрэн эрхийн хугацаа нь дуусаж буй Х.Баттулга бүх аргаа ашиглан, ҮАБЗ-ийн даргаар улиран суухыг оролдох болсон. Гэвч, хүслийг нь МАН хяссан биш орон гэрээ тараалгуулахдаа тулав. Тиймээс энэхүү хууль зөрчсөн үйлдлийнх эсрэг МАН мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн юм. Ингээд “трэнд 7” тоймоо хүргэе.

  Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах болсон захирамжийн гол санааг товчхон тоймловол МАН цэрэгжсэн сонгууль явуулах гэж байна, өөрийг нь нэр дэвшүүлэхгүй Үндсэн хууль зөрчлөө, төрийн дээр МАН гарч суулаа гэх агуулгатай. Өөрийнх нь нэр дэвших эрхийг нь хязгаараагүй бол Х.Баттулга ийм захирамж гаргахгүй байсан нь түүний захирамжаас уншигддаг. Өөрөөр хэлбэл, ард түмнийхээ эрх ашгийн төлөө биш албан тушаалын төлөө л Х.Баттулга ард түмэнд хандаж уриалга гаргав. Ард түмэн бас чиг цагаан цаас биш л дээ.

Өнгөрсөн дөрвөн жил АН-ын нэртэй зүстэй болгоныг, өөртэй нь өрсөлдөх чадвартай бүхнийг “тууж” аваачаад дээлийг нөмрүүлээд шоронд хийсэн шигээ МАН-ыг тараагаад Монголын  “эзэн” суух Х.Баттулгын хүслийг эрх биш гадарлаж байгаа иргэд олон. Тиймдээ ч АН-ын лидерүүд хүртэл жоомоо алах гээд гэрээ хөмөрчихөж болохгүйг сануулсан юм.

Мэдээж, МАН-ынхан АН адил хонь шиг дээшээ харж байгаа юу гэж л өрцлүүлэх билээ. Мэдэгдэл, шаардлага хүргүүлж иргэдийг удаа тараа турхирч буйг нь сануулав, анхааруулав. Харин АН-ын хоёр тал хоёулаа таг чиг. Өнгөрсөн хугацаанд засаг хамтдаа барилцаж ирсэн Монголын тулах нэг баганын хувьд, муу сайн ч парламентад суудалтай улс төрийн намын хувьд уг нь тайлбар мэдэгдэл хийх ёстой баймаар.

УИХ-ын чуулганы хуралдаан дээр нэгэн ноцтой ” баримт дэлгэгдсэн нь О.Цогтгэрэлийн АН-ынхан Монголын Ерөнхийлөгчийн сонгуулийг будилаантуулахаар АНУ-ын лобби бүлэгтэй 50 мянган ам.долларын гэрээ байгуулсан тухай. Тодруулбал, АН-ынхан АНУ-ын лобби буюу нөлөөллиийн бүлэгтэй 50 мянган ам.долларын гэрээг сонгуулийн хугацаанд байгуулжээ. Дөрөвдүгээр сарын 12-ноос зургадугаар сарын 12 хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулжээ.  Ц.Туваан, О.Цогтгэрэл хоёр үгүйсгээгүй, олигтойхон тайлбар мэдэгдэл хийхгүй байгааг харахад энэхүү баримт үнэн бололтой. Энэ лобби бүлэг нь улс орнуудын муу,муухай бүхэнтэй нэр холбогддог. Мьянмарын цэргийнхэнтэй холбоо сүлбээтэй ажиллаж байсан  талаар МАН-ын гишүүд баримт дэлгэв.

Бүх нийтийн дархлаажуулалт дахин үргэлжилж, нэгдүгээр тунгаа хийсэн иргэд хоёрдугаар тундаа хамрагдаж байна. Гэхдээ Засгийн газрын хуралдаанаар хөл хориог дахин 14 хоног сунгаснаар халдварын тархалтыг хумиж чадна гэж тооцсон билээ.

Б.НИРУН

 

 

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!