2024.10.8, Tuesday
spot_img
НҮҮР1Трэнд 7: Одонгийн найр, тамганы хулгай, сонгуулийн пиар

Трэнд 7: Одонгийн найр, тамганы хулгай, сонгуулийн пиар

Трэнд 7 хоногийн гол сэдэв нь мэдээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн үйл явц. Сошиалын жижиг хэрүүл, тэмцлийг эс тооцвол ямартай ч одоогоор нэр дэвшигчийг болон Монголыг сүйрүүлэхдээ тулсан бичлэг, гүтгэлэг гарсангүй. АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ бор зүрхээрээ өрсөлдөж байгаа бол МАН мөнгөөр аархаж байгаа тухай баримтууд ч дэлгэгдсээр. Ахмадууд 100-200 мянган төгрөгийг ханцуй дотор нь атгуулж байгаа бол 181 мянган малчдад дансаар нь мөнгө шилжүүлэн аархав. Иргэдийн саналыг мөнгөөр худалдаж авдаг хар технолгиосоо эрх баригчид бүр ч ичихээ байжээ. Сонгуулийн луйвар ийнхүү ил цагаандаа гарсан нь эрх баригчид ард иргэдийг басамжлан доромжилж буй хэлбэр гэж эгдүүцэх хүмүүс ч олон байна. Тиймээс NoHOOK  гэх хаштиг бүхий эсэргүүцэлд олон залуус нэгдэж байна.

АН-ын дансыг шүүхээс хааж, С.Эрдэнэд хандив цуглуулах боломжгүй болгосон эрх баригчдын башир арга заль гэж сөрөг хүчний зүтгэлтнүүд дүгнэж, эсэргүүцэл ч илэрхийлэв.

Сонгуулийн мэтгэлцээний өмнөхөн нэр дэвшигч Д.Энхбат ковид-19-ийн халдвар авснаар сурталчилгаагаа цахимжууллаа. Тэрбээр давтан тунгаа хийлгээгүй байснаа хүлээн зөвшөөрсөн нь эсрэг талын өрсөлдөгчдийн шүүмжлэлийг дагуулав. Шинжлэх ухаанч гэдгээрээ пиардаж яваа тэрбээр антивакцин үзэлтэй байсныг нь жиргээ нь нотлож буй юм.

Мөн эрх баригч МАН ч сонгуулийн сурталчилгаагаа цахимд шилжүүлснээ зарлав.

Зургаа дахв Ерөнхийлөгчийн сунгаатай зэрэгцээд тав дахь Ерөнхийлөгч өдөр өнжихгүй  одон тарааж, талбай дээр олон хүн цуглуулсаар. Ковид-19-ийн халдварыг ч тоож байгаа юм алга. Халдварыг Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ хяналтаасаа хэдийнэ алджээ. Шинжилгээ өгсөн зургаан хүн тутмын нэг нь халдвартай нь батлагдаж байна. Хөл хорионы дараа бага зэрэг буурсан халдвар өдөртөө 1000 давж, найман настай охин ковид-19-өөр нас барсан анхны тохиолдол бүртгэгдэв. Гэвч, дээдчүүл нь тус, тусын улс төрөө хийгээд завгүй,  цар тахлын гамшиг хуурай өвсөн тавьсан түймэр мэт “тархаж” байна.

Гэтэл Ерөнхий сайд нь  хүүхдийн эрхийг хамгаалах өдөр  паркын газрыг буцаан авч, Бамбарууш кафег сэргээх төдийнхнөөр  хүүхдийн төлөөх бодлого зарлав. Үүнээс өөр, түүнээс цааш газаргүй гэгчээр Ерөнхий сайдад том бодлого, бяр үнэндээ дутаж байна.

Долоо хоногийн үйл явдлаас хамгийн инээд ханиадам болсон үйл явдал нь олимпийн аварга, МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр тамгаа аваад зугатсан тухай. Тэрбээр тамгаа буцааж өгөхөө  Баасан гаригт мэдээллээ.

Ийн тамганы хэрүүлтэй, одон найруудтай, ерөнхийлөгчийн сонгуультай нэгэн долоо хоног өнгөрч байна.

Б.Нирун

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!