2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮРДэлхийБилл Гэйтс эхнэртэйгээ хөрөнгөө хуваажээ

Билл Гэйтс эхнэртэйгээ хөрөнгөө хуваажээ

Майкрософт компанийг үүсгэн байгуулагч Билл Гэйтс эхнэр Мелиндагаас салахдаа өөрийн хөрөнгөөс нийт $2.4 тэрбумтай тэнцэх хэмжээний үнэт цаасыг нэр дээр нь шилжүүлснийг өчигдөр хэвлэлүүд олж мэдээлжээ.

Тэрбээр АНУ-ын хамгийн том автомашины дилер, Coca-Cola ундааны үйлдвэр, Мексикийн томоохон телевиз болон Канадын төмөр замын компанид эзэмшдэг хувьцааныхаа хэсгээс эхнэрийнхээ нэр дээр шилжүүлснийг санхүүгийн бичиг баримтууд баталсан байна.

Мелинда Гэйтс одоо Coca-Cola Femsa компанийн $121 саяар үнэлэгдэх 4.7 хувь, Grupo Televisa компанийн $386 саяар үнэлэгдэх 6.7 хувийг эзэмших болсноор Мексикийн томоохон хоёр компанийн гол хувь эзэмшигчдийн нэг болсон байна. Мөн Канадын Үндэсний Төмөр Зам компанийн $1.5 тэрбумаар үнэлэгдэх 1.9 хувийг, Америкийн хамгийн том автомашины дилер AutoNation компанийн $307 саяар үнэлэгдэх 3.7 хувийг Билл Гэйтс эхнэртээ шилжүүлж өгсөн байна.

Билл, Мелинда нар 1994 онд гэр бүл болохдоо ямар нэг хөрөнгө хуваах гэрээ байгуулаагүй юм байна. Тэдний салалтыг татвараас бултах арга заль гэж эдийн засагчид үзэж байгаа гэнэ.

П.Бүжин

 

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!