2024.04.26, Friday
spot_img
НҮҮР3Л.Чинбат ХУЛГАЙ ХИЙСЭН ҮҮ, цагдаа ДАРАМТАЛСАН УУ!

Л.Чинбат ХУЛГАЙ ХИЙСЭН ҮҮ, цагдаа ДАРАМТАЛСАН УУ!

Цагдаагийн ерөнхий газраас “Гацуурт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Чинбатыг эрэн сурвалжиж буйгаа зарлажээ. Түүнийг эрэн сурвалжлах болсон үндэслэлээ  ЦЕГ-аас мөрдөн шалгах ажиллагааны явцад оршин суугаа газраа өөрчилсөн талаараа мэдэгдээгүй, холбоо барих утасны дугаар луу залгахаар дуудлагад хариу өгөхгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүргээ биелүүлэхгүй таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэж тайлбарласан байна.

2019 онд Л.Чинбатыг Эрүүгийн цагдаагийн албанаас хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн байдаг. Түүнийг улаан буудайн урамшууллыг хуурамч бичиг баримт бүрдүүлэх замаар төрөөс урамшуулалт авсан гэсэн холбогдуулж яллагдагчаар татан шалгаж мөрдсөн. Улмаар ЭЦА-ныхан “Гацуурт” болон түүний охин компаниуд нь ТЭДС-гаас их хэмжээний урамшуулал авсан ч буудайгаа дутуу нийлүүлсэн байна гэж үзээд яллагдагчаар татах саналаа нийслэлийн Прокурорын газар (НПГ)-т хүргүүлсэн байдаг.

Харин Л.Чинбат энэ тухай нүүр номдоо тайлбар өгчээ. Тэрбээр “Намайг цагдаагаас эрэн сурвалжилж эхэллээ гэжээ. Хаврын тариалалтын бэлтгэл ажлаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байнаа. Эрүүгийн Цагдаагийн Газраас надад нэг ч удаа өөрт мэдэгдээгүй, мөн манай өмгөөлөгчид 2021 оны 4-р сарын 26-ны өдөр намайг дуудан ирүүлэх бичиг өгчихөөд уг өдөр нь болоогүй байхад оргодол мэтээр улс орон даяар зарлаж, эрэн сурвалжилжээ. Урамшууллын мөнгө илүү авсан хэргээр 5 дахь жилдээ шалгагдаж байна. “Гацуурт” ХХК-ийг үүсгэн байгуулж, сүүлийн 20 гаруй жил газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулахдаа хавар, зун, намартаа өглөө 05 цагаас шөнийн 00 цаг хүртэл тариан талбай дээр ажиллаж өнждөг. Энэ хугацаанд ялангуяа цар тахалтай энэ хүнд цаг үед Монгол Хүндээ эх орныхоор хөрсөнд тарьж ургуулсан эрүүл хүнсийг хямд хүргэх зорилготой ажилласаар ирсэн. Улсаас нэг ч төгрөг хууль бусаар авч, хулгай хийж үзээгүй гэдгээ хариуцлагатайгаар хэлье. Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сантай 4 удаа урамшууллын мөнгөний асуудлаар тооцоо нийлээд өглөг, авлагагүй болохоо баталгаажуулсан актууд, урамшууллын мөнгөтэй холбоотой санхүүгийн баримтуудыг үзээд та бүхэн дор бүрнээ дүгнэлтээ хийнэ бизээ. Хууль хяналтын байгууллагын дарамт шахалтанд манай улсад шударгаар хөдөлмөрлөж, ажиллаж амьдрахад үнэхээр хэцүү болжээ. Одоо бол маш их туйлдаж байна” гэжээ.

ЭЦА-ынхан  “Гацуурт” компанийн 2013-2014 оны санхүүгийн баримтыг шалгахад гурил үйлдвэрлэгч “Хангай миллс” ХХК-тай 45221 тн улаан буудай нийлүүлэх гэрээ байгуулж, ТЭДС-гаас 3.9 тэрбум төгрөгийн урамшуулал авсан нь тогтоогджээ. Гэтэл  бодит гүйцэтгэлээрээ 20309 тн буудай нийлүүлсэн нь бас илэрсэн байна.  ТЭДС-гаас 1.7 тэрбумын урамшуулах авах ёстой байтал хуурамж бичиг баримт бүрдүүлэн 2.1 тэрбум төгрөгийн урамшуулал илүү авсан гэж Соёлын сайдын аавыг буруутгаж байгаа юм байна.

Алтны магнатаас газар тариалангийн магнат болж, хувьдаа тв байгуулсан Л.Чинбаттай холбоотой бизнесийн бараан түүхүүдийг хэвлэлийнхэн мэдээлдэг.  Энэ удаад ЭЦГ-аас Л.Чинбатыг дарамталсан уу, Л.Чинбат худлаа гүрийв үү гэдгийг харах үлдэж байна.

Б.НИРУН

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!