Цагдаагийн ерөнхий газраас Соёлын сайдын аавыг эрэн сурвалжилж байгаагаа бичжээ. Тодруулбал “Гацуурт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Чинбатыг эрэн сурвалжилж байгаа юм. Түүнийг эрэн сурвалжлах болсон үндэслэлээ мөрдөн шалгах ажиллагааны явцад оршин суугаа газраа өөрчилсөн талаараа мэдэгдээгүй, холбоо барих утасны дугаар луу залгахаар дуудлагад хариу өгөхгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүргээ биелүүлэхгүй таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэж тайлбарласан байна.
Л.Чинбатын талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 11327045 тоот утсанд авна гэжээ.
2019 онд Л.Чинбатыг Эрүүгийн цагдаагийн албанаас хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн байдаг. Түүнийг улаан буудайн урамшууллыг хуурамч бичиг баримт бүрдүүлэх замаар төрөөс урамшуулалт авсан гэсэн холбогдуулж яллагдагчаар татан шалгаж мөрдсөн. Улмаар түүнийг яллагдагчаар татах хүсэлтээ НПГ-т хүргүүлсэн ч хэрэг нь чухам юу болсон тодорхойгүй, таг чиг болсон юм.
А.АНАР