2024.04.25, Thursday
spot_img
НҮҮРМонголБ.Сүнээг Ө.Шижир, А.Гансүх нар дарамталжээ

Б.Сүнээг Ө.Шижир, А.Гансүх нар дарамталжээ

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх мэдээлэл өгч, цагдаад гомдол гаргасан балетын багш Б.Сүнээ дахин нэг бүүм дэгдээв. Тэрбээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, ҮАБЗ-ийн дарга А.Гансүх нарын талаарх бас нэг мэдээлэл цацсан нь түүнийг улс төр хийгээд явна уу гэх хардлага төрүүлэв. Уш нь түүний үлээсэн “шүгэл”-ийн араас ажлын байрны бэлгийн дарамтын эсрэг #meToo хөдөлгөөн нийгэмд идэвхжиж байсан билээ.

Б.Сүнээ Ц.Анандбазарыг яллах үйл ажиллагаа нь Ерөнхийлөгч Х.Баттулгын өрсөлдөгчөө намнах сонгуулийн компанит ажил болж хувирсныг зарлаж, “улс төрийн бохир үйл ажиллагаандаа намайг бүү оролцуул” хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, ҮАБЗ-ийн дарга А.Гансүх, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан нарыг нэр заан “чичлэв”. Хариуд нь Л.Мөнхбаясгалан мөн л нүүр номоороо дамжуулан тайлбар хийжээ.


Ингээд Б.Сүнээгийн постыг эхлээд сонирхуулъя.

Тэрбээр “2020 оны УИХ сонгууль дууссан ч 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль болох учраас тэр өдрөөс хойш жил гаруй хугацаанд намайг худалдаж авах гэсэн хүмүүсийн санал баримтуудыг би цуглуулсаар байсан юм. Өмгөөлөгчдөө дор бүр нь ийм баримтуудаа явуулж мэдэгдсээр явсан. Аргаа ядсандаа би хувийн асуудлаа нийгэмд дэлгэж туслалцаа л хүссэн. Гэтэл үүнийг улстөржүүлж намайг ашиглах гэсэн оролдлогууд удаа дараа ирэх нь тасрахгүй байна.

Мөнхбаясгалан эгчээ! Би таны “Цэнзургүй ярилцлагад орохгүй ээ! Хаагдсан байсан Цензургуй яриа нэвтрүүлгээ сонгуулийн өмнө надад зориулж буцаж нээж намайг оруулах ямар ашиг сонирхол танд байна вэ? Би дараагийн Сарангэрэл болмооргүй байна. Намайг сонгуульдаа ашиглаж өрсөлдөгч намаа харлуулах гэж битгий оролдооч ээ гуйя. Urug.mn сайтын Болорчимэгээ намайг уучлаарай. Танай редакцыг би олон зуун хохирсон охидын төлөө #metoo хөдөлгөөнд нэгдэж байна гэж ойлгож талархаж суулаа. Х.Баттулга гэж хүнтэй сонгууль дуустал хаалтын гэрээ хийснийг тань өчигдөр л мэдлээ. Үүнийг би танай ажилтнаас авсан шүү. Миний дүү би охин үртэй хүн болохоор чамайг болон бусад хохирогч охидуудыг бодоод үнэнг хэллээ гэсэн. Та нар хүчирхийлэгч Цогт-очирын Анандбазар гишүүн болон бусад эрх мэдэл мөнгөтэй хүмүүсийн хүчирхийллийн эсрэг бус өрсөлдөгч намынх нь эсрэг ажиллах төлөвлөгөөтэй Х. Баттулга гэж хүнийг гаргахын тулд бүхнийг цэвэрхэн хийж байгааг ойлголоо.

Тийм учраас урилгаас тань татгалзсан.

Би зөвхөн нэр төрөө сэргээлгэхийг өчнөөн олон хохирсон охидын сэтгэлийн шархыг жоохон ч гэсэн тайтгаруулж зоригжуулахыг хүсч байна. Би ингэж бичихээс өөр гарцгүй болж байнаа Шижир ээ! Чи бид хоёр хэн хэн жаахан хүүхэд байхдаа танилцаж байсан сайхан танилууд. Наад заваан улстөрчид чинь өөрсдийн эрх ашгийн төлөө залуучуудыг ашиглаж өмнөөсөө шоронд хүртэл суулгадаг адгийн амьтад гэдгийг эрх биш мэдэх байх. Найз нь чиний амьдралыг хайрлаж байна. Энэ оролдлогуудаа зогсоохгүй бол би \ чиний тухай дэлгэх болно шүү! Сонгуулиа надаас холуур хийчих тэгэхүү… Найз Нарааг маань мөн битгий энэ заваан улс төрдөө ашигла. Тэр та нарыг бодвол хүн чанартай хүн. Хэцүү үед минь тулга болсон хүн.

Харин Х. Баттулгыг тойрсон та нар муу хүмүүс… Буурал Гансүх ахаа! Та Ерөнхийлөгчдөө хэлж ойлгуул, надаар улстөр хийхээ боль! үгүй бол эхнэр Золоогийн тань ч чат надад бий шүү… Зөндөө хүнээр санал тавиулж байна.

Та бүхний мөнгө надад хэрэггүй ээ! #metoomovement хөдөлгөөн бол маш олон хохирогч нартай хэний ч санхүүжилт зохиолоор яваагүй хэн нэгний амь нас, эрүүл мэнд, гэр бүл нэр төрөө золиослон байж эхлүүлсэн хөдөлгөөн юм.

Бид хэнийг нь хэн бэ гэдгийг ялгахтайгаа болсон! Хохирогч бид зөвхөн Булган аймгаас хууль бусаар сонгогдсон Цогт-очирын Анандбазар гишүүнд болон бусад эрх мэдэл эд хөрөнгөөрөө сул дорой ард түмнийг дээрэлхэж доромжилж татаж чангаадаг энэ хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх! Наад бохир улс төрөө та нар дээгүүрээ хийгээд зодолдоод дуус. Одоо ингэж бичлээ гээд троллууд нь хэсэг л намайг элдэвээр гутаан доромжлох байх шүү Дамбадаржаа Гиймаажаваас эхлээд.

Ялгаж салгаж ойлгоорой түмэн минь. Та нар Монголын ард түмнийг 2 талцуулчаад хөшигний ард хөтлөлцдөг хүмүүс! Найз гэж байхгүй ашиг сонирхол нийлсэн хүмүүс л бий гэж та нар үргэлж ярьдаг” Butenbayar Sunderya” гэжээ. 

Ийнхүү Солонгос сериалуудыг хол хаясан улс төрийн жүжиг Монголд хоёр хүний найруулагатайнаар өрнөж байна. Монголчууд бүгдээрээ уг жүжгийг үзэн алга хорстол ташин суух нь “Жавхлан” юм даа.

Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!