Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа улиран ажилласан хүн бол Монголын Цахиагийн Элбэгдорж. Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд хэн хаанаас нэр дэвшбэл “гоё” сонгууль болох талаар иргэд мэтгэлцэж, маргалдаж, талцаж байгаа энэ үед экс Ерөнхийлөгч иргэн хүнийхээ хувиар үзэл бодлоо хуваалцжээ.
Тэрбээр “Ерөнхийлөгчид хэн дэвших. Олон хүн санаагаа чилээж. Би бол АН-М.Энхсайхан, МАН-С.Баяр. Магад гэж хорьсон ч юм билүү. Төр Элчин хийж байхад нь дуудсан, гаргаад ирж бас чадна. Шоронгоос сонгогдсон Ерөнхийлөгч дэлхийд бна. Сонгогдсон гишүүн манайд ч бна. Эцэст нь ард түмэн л шийднэ” гэж жиргэсэн байна.