2024.04.26, Friday
spot_img
НҮҮР3Ц.Элбэгдорж: Хуультай юм, сонгуулиа ч хийе

Ц.Элбэгдорж: Хуультай юм, сонгуулиа ч хийе

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас Х.Баттулга болон Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу дахин нэр дэвших боломжгүй гэж шийдвэрлэсэн. Үүний дараа буюу өнгөрсөн Даваа гаригт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах захирамж гаргасан. Энэ нь улс төрийн хүрээнд багагүй хэлэлцүүлэг өрнүүлж, санал шүүмжлэл ч олон нийтийн зүгээс гаргах болсон.  Энэ талаар Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудастаа байр сууриа илэрхийлжээ.

 Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан халуурал эрчээ авч байна. Энэ талцал, улайрал хэтэрч байна. Энэ байдлыг өдөөгчдөд жолоогоо тат, нүдээ нээ, орчны мэдрэмжээ сэрээ, ард иргэдээ бод гэж хэлцгээе. Асуудлыг дарааллаар нь шийдэцгээе. Шийдэх боломжтой бол цаг тухайд нь шийдье. Монголыг зовоож буй цар тахлын аюул төр засгаас бодитой, шуурхай шийдэл нэхэж байна. Энэ чиглэлд бие биедээ тус дэм болж, нэгдмэл сэтгэл зүтгэлээр хүн бүр хувь нэмрээ оруулж ажиллая. Хуультай юм. Сонгуулиа ч хийе. Эцсийн эцэст хэн Ерөнхийлөгч байхыг сонгогчид шийднэ” гэсэн юм.

Д.Шоовдор

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!