2024.12.11, Лхагва
spot_img
НҮҮР3Ц.Элбэгдорж: У.Хүрэлсүх бол хаан болоогүй байхдаа хаан болсон хүн

Ц.Элбэгдорж: У.Хүрэлсүх бол хаан болоогүй байхдаа хаан болсон хүн

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөх клабхауст улс төр, эдийн засаг, нийгэм, гадаад харилцааны талаар байр сууриа илэрхийлсэн. Түүний зургаан цагийн лекцийг 1000 гаруй хүн сонссон юм.  Ингээд түүний ярилцлагаас эшлэлийг нь тоймлон хүргэе.

-В.Путин надаас Та нар яг яах гээд байгаа юм бэ гэж асуусан. Би Монголдоо Монголын дүрмээр, олон улсад НҮБ-ийн дүрмээр явий гэсэн.
-Шилэн дансны хууль 3 удаа буцаагдаж байж батлагдсан. Гэхдээ 70 хувьтай. Хамгийн чухал 3 заалтыг тэд гэхдээ хасч баталсан. Сураг сонсоход Эрдэнэт үйлдвэр одоо тендергүй шахам Хятадын бараагаар дүүрч байна гэсэн. Шилэн Цогоо зэрэг хэдхэн хүний ачаар энэ хууль одоо жаахан амьтай төдий байна.
-Х.Баттулга уулзаад АН-ын одоогийн нөхцлийн талаар ярилцана гэвэл татгалзах зүйл алга.
-Засгийн газар корона гээд амаргүй цаг үед чадахаасаа чадахгүй хүртэл ажиллаж байна. Ерөнхий сайд дөвхөн жил ажиллаад дуусдаг байгаасай. Тэгж байж дүнгээ тавиулна. Сайд нарыг хариуцлага алдвал солиод явж болно.
-Ши Жинпин Их хурлын индэр дээрээс Монголын бүрэн бүтэн байдлыг хүндэтгэнэ гэж хэлсэн.
-Н.Алтанхуяг бол мөнгө нь байвал ах дүү, найз нөхөд, эх орноо ч зарж мэдэх хүн.
-Сонгууль ихэнхдээ сюрприз байдаг. Энэ удаа хэний ч таамаглаагүй хүн гарч мэднэ.
-Д.Энхбат ялбал шинжлэх ухааныг их дэмжинэ гэж бодож байгаа.
-Д.Энхбат бол цэв цэвэрхэн цагаан цаас. Торгонд ороосон ханхүү.
-У.Хүрэлсүх бол хаан болоогүй байхдаа хаан болсон хүн.
-С.Эрдэнэ хаадуудтай тэмцэж яваа ван.
-У.Хүрэлсүх ялбал эрх ашиг бүхий нам эсвэл Монголын нийт ард түмний төлөө гэсэн сонголттой учирна. Маш хэцүү. Гэхдээ би түүнийг намаасаа татгалзаж чадах байх гэж бодож байна.
-Х.Баттулга Ерөнхийлөгч болсон нь сайн. Ямар хүн Ерөнхийлөгч болж болохгүйг Монголын ард түмэнд ойлгуулсан.
-Ерөнхийлөгч гэдэг хэрийн аавын хүү хийх ажил биш. Маш хэцүү ажил.
-Х.Баттулга юмыг маш их бодож хийдэг хүн. Нэр дэвших боломжгүй болсон гэдгээ өмнө нь мэдэж л байсан болов уу. Намаасаа гарч чадахгүй гэдгээ мэдэрсэн байх.
-Бэлэн мөнгө амлах хэрхэвч зөв биш. Би Тавантолгойн 10 хувийг ард түмэндээ өгье. Эрдэнийн хувь гээд нэг сая төгрөгийн үнэ бүхий хувьцаа тараая гэсэн. Тэгсэн бэлэн мөнгө тараах болгоод явчихсан. Эндээс сургамж аваад бид сонгуулийн хуулинд бэлэн мөнгө тараахыг хориглосон заалт оруулсан.
-Ерөнхийлөгчөөс буугаад юу хийх вэ гэж их бодсон. Явж явж дэлхийн монголчуудын сэдвийг барьж авсан. Монголчууд олуулаа тусмаа хүчтэй. Долоон сая монголчуудыг Монголдоо нэг ир, Бурхан халдундаа нэг мөргө гэсэн давалгаа явуулбал аялал жуулчлалаас эхлээд сэргэлт их авчирна.
-Миний нэр дээр амжилт нь гарч байсан болохоос биш миний баг мундаг байсан.
-Бид Европоос Герман, Азиас Японтой илүү холбоотой байж шинжлэх ухааны ололтоос нь авч байх хэрэгтэй.
-Манай хоёр хөрж Улс  Ерөнхийлөгчийн засаглалтай. Манайх парламентын засаглалтай. Манай Ерөнхий сайд тийш яваад Ерөнхийлөгчтэй нь харьцаж чадахгүй. Тиймээс манай улсын Ерөнхийлөгч маш чадварлаг хүн байх ёстой.
-Удалгүй тэд Хятад талд нөлөөлж хятадууд зээлээ өөр зүйлд зарцуулахыг тулгасан. Энэ мэтчилэн заримдаа бид нэг хөрштэй болчихдог. Учир нь тэдний санаа заримдаа нэгддэг. Тиймээс бид маш ухаалаг бх хэрэгтэй.
-76 гишүүний нэгийг гадаадад байгаа монголчуудаас сонгож болох хувилбар бий. Эсвэл эндээс нэр дэвшээд зөвхөн тэдний саналаар сонгогдох. Ингэж байж тэднийг төлөөлнө.
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!