2024.04.26, Friday
spot_img
НҮҮР3ЭМЯ: 34-75 насны 5 хүн нас барлаа

ЭМЯ: 34-75 насны 5 хүн нас барлаа

ЭМЯ-ны ээлжит мэдээллийг  хүргэе.  Сүүлийн 24 цагт ковид-19-ийн халдвараар  889 хүн өвчилжээ.  Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 22884 болж байна. 889 тохиолдлын дөрөв нь эмнэлгээс шалтгаалсан халдвар бол бусад нь дотоодод бүртгэгдсэн байна.

Үүний 767 нь Улаанбаатар хотод, 118 нь орон нутагт бүртгэгдлээ. Өнгөрсөн хоногт 34-75 насны таван хүн уг халдвараас болж нас барсан байна. Нас барсан таван хүний дөрөв нь нийслэлд, нэг нь Завхан аймагт эмчилгээ хийлгэж байсан аж.  Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгааг албаны хүмүүс анхааруулсаар байгаа юм.

Д.ШООВДОР

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!