Н.Энхбаярт хаягдсан С.Ганбаатарын Ерөнхийлөгч болох мөрөөдөл замхарсан. Тэрбээр МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилж байсан ч түүний хүсэл бүтэлгүйтэж магадгүй болсон нь Н.Энхбаяр, У.Хүрэлсүхтэй эвсэх нэгдэх тухай.
МАН-тай МАХН нийлбэл намаасаа гарахаа зарласан С.Ганбаатар энэ удаад ХҮН-ыг онилсон бололтой, гар хөлийн хүмүүсээрээ өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэв.
Тус хэвлэлийн хуралд С.Зоригтбаатар оролцож “Хуурамч баримт бичиг үйлдэн УДШ-д бүртгүүлэх замаар “ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМ”-ын удирдлагыг авсан бүлэглэлийн талаар Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН)-ын удирдлагыг хууль бусаар авсан Бадрахын Найдалаа, Тогмидын Доржханд нар хуурамч баримт бичиг бүрдүүлэн Улсын Дээд шүүхэд намын даргаар бүртгүүлсэн” талаар хэвлэлийн хурал хийлээ.
Ийнхүү парламентад суудалтай, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх боломжтой дөрвөн нам хоорондоо эв зүй муутай байна. АН гэхэд хоёр дарга, хоёр тамгатай, олон нийтэд Ерөнхийлөгчөө захиалж буй ХҮН-ыг ийнхүү С.Ганбаатар самарч эхэллээ. Тэрбээр ХҮН-аас нэр дэвшихээр горилж байгаа бололтой.