2024.10.4, Friday
spot_img
НҮҮРПопулист МэдээТ.Доржханд: Д.Энхбат хамгийн хүчтэй өрсөлдөгч

Т.Доржханд: Д.Энхбат хамгийн хүчтэй өрсөлдөгч

ХҮН-аас Ерөнхийлөгчид Д.Энхбатыг нэр дэвшүүлсэн. Энэ талаараа тус намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа  ” Д.Энхбат, эдийн засагч Д.Жаргалсайхан, Баабар буюу Б.Батбаяр, “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нарт нэрээ дэвшүүлэх хүсэлт тавьсан. Санал тавьсан эрхмүүд маш эерэгээр хүлээн авч гурав нь зөвшөөрсөн хүсэлтээ илэрхийлсэн. Ингээд төлөөлөн удирдах зөвлөл 100 хувийн ирцтэйгээр хуралдаад гурван хүн дээр нууц санал хураалт явуулсан. 66.7 хувийн саналаар Д.Энхбат нэр дэвшихээр баталгаажсан.Өөр намын харьяалалтай биш учраас ХҮН-ын гишүүнээр элсэж болно. Элсэхгүй байсан ч болно. Өмнө нь дандаа хоёр намаас Ерөнхийлөгч сонгогдож гарч ирээд намаа төлөөлөөд байдаг жишиг явсаар өдийг хүрлээ. Угтаа Ерөнхийлөгч ард иргэдийн төлөөлөл байх ёстой. Манай намын эрх ашиг бол 30 дугаар асуудал. Монгол Улсын эрх ашгаас давсан нам хувь хүн, бүлэглэлийн эрх ашиг гэж байх ёсгүй. Тэр утгаараа одоогийн төрийн тэргүүнийг нам бус хүн байгаасай гэж бид үзсэн.Ерөнхийлөгчөөр сонгогдвол бид монголчуудыг нэг зүгт харуулж, оюун санааных нь удирдагч байж чадах, монголчуудыг гадаад зах зээлтэй холбож чаддаг гадаад харилцааны хамгийн сайн мэргэжилтэн байж чадах нэгэн байх шаардлагыг тавина. Улс төрийн намууд нь шударга зөв хүнээ дэвшүүлдэг байгаасай гэх зарчмыг л бид баримталсан. Манайхаас дэвшсэн Д.Энхбат хамгийн хүчтэй өрсөлдөгч байж чадна” гэжээ.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!