Сонгуулийн жилд улс төрийн намууд олноороо төрдөг ч тэд бүгд нийлээд гуравдагчийн орон зайг нөхөх хэмжээнд төлөвшиж чадсангүй. Улс төр өөрийн өнгө аястай гарч ирсэн ИЗНН яван, яван суларсаар, адаг сүүлдээ Женко Х.Баттулга анхны авааль эхнэр Ц.Энхтуяадаа аваад өгчихөв. Ард түмний намаа Л.Гүндалай гэргийдээ бэлэглээд АН-ыг хаяаг бараадав. Н.Энхбаяр 10 жил ашигласан МАХН-аа тамгаа МАН-ын 30 хувьтай тулчихлаа. Энэ мэтээр Монголын гуравдагчдын хувьд улс төрийн сонгуулиар гарч ирж, санал хуваах, намуудтай зөвхөн наймаа хийх ашиг сонирхолтой. Ард түмний эрх ашиг машиг бол тэдэнд түй ч хамаагүй.
Парламентад ганцхан суудалтай ганц гуравдагч нь ХҮН. УИХ-ын 2020 оны сонгуулиар Т.Доржханд Хан-Уул ялалт байгуулснаар ХҮН улс төрийн анхаарлыг төвд орж ирэв. Түүнээс өмнө тамга тэмдгээ булаацалдсан хэрүүлээс өөр “хийх” ажил тэдэнд байгаагүй юм.
Гэвч, үнэндээ тэд дүр эсгэсэн ХҮН болохоо алхам тутамдаа таниулсаар явна. Гаднаа гяланцаг дотроо паланцаг ХҮН. Харахад улс төрийн соёл, ардчилал, хүний эрх ярьсан ХҮН. Гэтэл тэд ярьдаг шигээ ухаантай, цэцэн, цэлмэг, соёлтой, хүний эрхийг дээдлэгч ХҮН биш байж.
ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатын сонгуулийн штабаас сэтгүүлчтэй холбоотой гомдол цагдааг гаргажээ. Нэр дэвшигч Д.Энхбат нь мэдээгүй, хараагүй болж мэлзэв. Эцэст нь Д.Энхбат гуайг “огт” мэдээгүй явж байхад нь нэг сүгсэлзүүр очоод гомдол гаргачихсан юм даг уу даа, ХҮН-ы үгээр бол. Ялихгүй зусар баяжихад саад гэж үгтэй.
Н.Энхбаярыг баривчилж байх үед хуулийн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж нь зурагтгүй, унтаж байсан гэж хариулдагтай бараг адилхан юм болж. Дараа нь мань хүн Н.Энхбаяр болохоор нь дургүй хүрээд албаар тэгж хэлсэн гэх “гэм”-ээ хүлээсэн байдаг л даа.
Том зорилгын төлөө том улс төр хийж байгаа багийн гишүүд ганцаарчилсан тоглолт хийх эрхгүй. Нэг багийн гишүүний буруу үйлдлээс нийт багийн хөдөлмөр зүтгэл унах эрсдэлтэй.
Гэтэл дурын сагсуу хуульч гүйж очоод нэр дэвшигчийнхээ нэр хүндийг нь баллаад хаяна гэдэг ХҮН нэг бол Д.Энхбат гуайг доромжлоод байна, нөгөө бол хорлоод байна.
Шийдвэрлэх мөч бараг хаяанд ирж байхад ямар тэнэг улстөрч нь сэтгүүлчтэй ялихгүй хэрүүл хийж цагдаад өргөдөл, гомдол гаргаж гүйх зусар санаа олдог байна. Ядаж л нэр дэвшигчийнхээ ярьж байгаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөний эсрэг шүү дээ.
Эцэс нь, зөвлөхөд ялих шалихгүй хэрүүлийг дэвэргээд гүйгээд байвал ХҮН болоогүй гэсэн үг. ХҮН болохын тулд эхлээлд хүнээс үг сонсож сурах хэрэгтэй байдаг юм. Хүүхдүүд л өөрөө ширээн дээрээс ойчингуутаа үйлдэл. ТОМ ХҮН бол ширээн дээрээс унахгүйг хичээдэг.
Г.Хэрлэнтуяа