2024.04.25, Thursday
spot_img
НҮҮР3Вакцин дууссан учраас дархлаажуулалт тэг зогсов уу?

Вакцин дууссан учраас дархлаажуулалт тэг зогсов уу?

Хөл хорионы үед дархлаажуулалтыг ямар учраас зогсоож байгаа талаар ЭМЯ-наас мэдээлэл өглөө. Тэрбээр “Өдөрт бүртгэгдэж байгаа тохиолдлын тоо өндөр байгаа учраас хатуу хөл хорио тогтоосон. Хөл хорионы үед дархлаажуулалтын ажил хийнэ гэж төлөвлөж байсан ч тодорхой нөхцөл шалтгааны улмаас зогсоосон. Хөл хорионы үед хүний бөөгнөрөл үүсэх, хамгийн багадаа 15-аас доошгүй минут тухайн газар байх магадлалтай тул вакцинжуулалтыг хөл хорионы үед зогсоохоор болсон” гэв.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2021 оны  дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоохоор болсон.  Энэ хугацаан дархлаажуулалтыг түр зогсоожээ.  Covid-19-ийн шинэ халдварын тоо огцом нэмэгдэж, тархалт өргөн хүрээг хамарсан учраас хөл хориотой өдрүүдэд  дархлаажуулалтыг түр зогсоох нь зөв гэдэг шийдвэрт холбогдох газрууд хүрсэн байна.

Дархлаажуулалтыг үргэлжүүлсэн нөхцөлд вакцин тариулах гэсэн хүмүүсийн хөдөлгөөн тасрахгүй. Дархлаажуулалтын цэгт олон хүн цугларч, улаан түвшинд мөрдөгдөх ёстой халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх эрсдэлтэй гэж үзжээ.

Монголд цар тахлын эсрэг дархлаажуулалт 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр эхэлсэн. Нийтдээ 540 гаруй мянган хүнийг дархлаажуулсан байна.

 

Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!