2024.10.4, Friday
spot_img
НҮҮРМонголА.Цогцэцэг: Харшилтай хүмүүс вакцин хийлгэж болно

А.Цогцэцэг: Харшилтай хүмүүс вакцин хийлгэж болно

Харшилтай хүмүүс ковид-19-ийн эсрэг вакцинд хамрагдаж болно гэж анагаах ухааны доктор, профессор, зөвлөх зэргийн эмч А.Цогцэцэг мэдээллээ. 

Тэрбээр “Манай улс 10 гаруй өвчнөөс сэргийлэх долоон төрлийн товлолт вакциныг хийдэг. Үүний үр дүнд өвчлөлөөс 95-98 хувиар хамгаалж байгаа. Вакцин бол хамгийн аюулгүй бөгөөд үр дүнтэй хамгаалалт юм.  Бид хүүхдүүдээ хоёр хоногтойгоос эхлүүлээд 15 нас хүртэл нь долоон төрлийн товлолт вакцин хийлгэдэг. Халдварт өвчнүүд ихэвчлэн хүний биед үлдэц үлдээдэг. Тодруулбал, тахир дутуу болох, эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны алдагдалд оруулах аюултай. Вакцин тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүндрэлийг багасгах боломжийг бүрдүүлж өгнө. Хоёр тунгаар вакцин хийлгэсний дараа хүний биед 75-95 хувьтай дархлаа тогтоно гэдгийг шинжлэх ухаан нотлоод өгчихсөн байгаа.

Манай улсад орж ирсэн вакцины 80 хувь нь БНХАУ-ын Синофарм вакцины Vero Cell вакцин байна.  Уг вакциныг архаг суурь өвчтэй, харшилтай хүмүүс хийлгэж болох болов уу гээд айдастай байх шиг байна. Вакцин үйлдвэрлэлт 98 жилийн түүхтэй бөгөөд Vero Cell вакцин уламжлалт аргаар хийгдсэн. Тиймээс бид төрдөө, эрүүл мэндийн байгууллагадаа итгээд вакциндаа хамрагдах ёстой. Архаг суурь өвчтэй хүмүүст вакцины эсрэг заалт бараг байхгүй. Хамгийн гол нь хурц буюу сэдрэлийн үед нь хийхгүй. Намжмал үед нь вакцин хийж болно” гэжээ.
Д.Шоовдор
Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!