2024.04.26, Friday
spot_img
НҮҮРДэлхийCovid19 “Цар тахал”–ын хэмжээнд хүрлээ

Covid19 “Цар тахал”–ын хэмжээнд хүрлээ

ДЭМБ шинэ төрлийн коронавирусийн халдварыг “Цар тахал”–ын хэмжээнд хүрсэн гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.

Шинэ төрлийн коронавирусийн халдвар /2020.03.06/ 06.00 цагийн байдлаар дэлхийн 122 оронд тархаж, 126 мянга гаруй хүнд халдварлаж, 67 мянга гаруй хүн эдгэж, 4616 хүн амиа алдаад байна.

ОХУ-д өнгөрсөн шөнө найман хүн шинээр халдвар авсан аж. Тэд бүгд сүүлийн хоёр долоо хоногт Италид байсан бөгөөд нэг нь хүүхэд байна. Тус улс нь Итали, Герман, Испани, Францын хоёр талын нийслэлийг түр хугацаагаар хязгаарлаж байгаа аж.

Харин БНХАУ-д коронавирусийн эрчимтэй тархалт намжиж, ард түмнийх нь амьдрал хэвийн үргэлжлэх нөхцөл нь бүрдээд байна. Тус улсад нийт 80 мянга гаруй хүн коронавирусийн халдвар авсан ч 61 мянга гаруй нь эдгэж, 3158 хүн өөд болсон. Одоогоор 16 мянга хүн халдвартай байгаа бөгөөд өнгөрсөн шинээр 12 хүн халдварласан нь эрчимтэй тархалт намжиж байна гэж үзэж байгаа ажээ. Covid-19-ийн гол голомт болсон Хубэй мужид халдварын тархалтын эрсдэл дунд зэрэг болон бага гэж үзэж, зорчигч тээврийн үйл ажиллагааг сэргээсэн байна. Мөн мужийн захиргаанаас ойрын хугацаанд аж үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээхээр болсон гэдгээ мэдэгдэв.

Гэхдээ Европын улс орнуудад коронавирус эрчимтэй тархаж байна. Үүнтэй холбоотойгоор дэлхийн улс орнууд өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаж, хөл хорио тогтоогоод байна.

Тодруулбал, Европын холбооны гишүүн улсын дундаас шинэ төрлийн коронавирусийн халдварын голомт болж буй Итали улс хамгийн чанга хатуу хөл хориог тогтоосон аж. Итали улс хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаж, олон нийтийн болон спортын арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, сургууль болоон соёлын байгууллагуудыг хаав. Испани улсад коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байна. Тус улсад өнгөрсөн шөнө 582 хүн шинээр халдвар авч, халдвараар өвчлөгсдийн тоо нийт 2227-д хүрсэн бөгөөд Мадрид болон Алавын сургуулиудад хөл хорио тогтоогоод байгаа билээ.

Вашингтон хотыг захирагч Мюриэл Боузер АНУ-ын нийслэлд онц байдлыг зарлав. Өмнө нь Covid-19-ийн халдварын улмаас Орегон мужид онц байдал зарласан билээ. Мөн тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор улс даяар онц байдал зарлах боломжтой гэж мэдэгдэж байв. АНУ-д өнгөрсөн шөнө 286 хүн шинээр халдвар авч, нийт өвслөгсдийн тоо 1280-д хүрэв.

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!