2024.10.4, Friday
spot_img
НҮҮРМонголХ.Баттулгын жүдочид БАРЦАДТАЙ БАЙНА!

Х.Баттулгын жүдочид БАРЦАДТАЙ БАЙНА!

Монголын жүдочдод барцад нүүрлэжээ. Киргизийн Бишкек хотноо өнөөдрөөс /2021.04.06/ эхлэж буй Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд оролцохоор явсан Монголын баг тамирчдаас covid-19-ийн халдвар илэрсэн тул сугалаанаас хасах шийдвэрийг гаргажээ.

Эрэгтэй ес, эмэгтэй долоон тамирчин, таван дасгалжуулагчийн хамт уг тэмцээнийг зорьсон ч ийнхүү бүтэлгүйтсэн байна. Тэд Токиогийн олимпийн эрхийн төлөө барилдах ёстой байв.

Түүнчлэн МҮОХ-ны ерөнхийлөгч Олимпийн аварга, жүдо бөхийн тамирчин Н.Түвшинбаяр хүн зодсон хэргээр 20 хоног саатуулагдсан.

Түүний хийсэн хэрэг монголчуудын бухимдлыг төрүүлж, шүүмжлэл дагуулах болсон.

Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч нь Х.Баттулга. Хуульд зааснаар тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа төрийн бус байгууллагынхаа албан тушаалаас татгалзах ёстой. Гэвч, уг албан тушаалыг өнөөг хүртэл хашсан хэвээр байгаа юм. Өнгөрсөн онд тус бөхийн холбоо зарим нэг удирдлагуудаа өөрчилж, Н.Түвшинбаяртай цуг архидсан гэх асуудалд нэр холбогдоод байгаа С.Гал-Эрдэнэ дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон. Шинэ ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Ууганбаатар ажиллахаар болсон байдаг.

Ерөнхийлөгчийн сонгуульд хамаг хүчээ зориулж, жүдогийн холбоондоо анхаарал хандуулж чадахгүй байгаагаас харвал, Токиогийн олимпт Монголын баг тамирчид амжилттай оролцоно гэх итгэл төрүүлэхгүй байна. Олимп хаяанд ирчхээд байхад эрх авах тэмцээнд оролцох гэж байсан тамирчдаас нь халдвар илэрч, жүдогийн аварга нь гэмт хэрэг үйлдэж, Х.Баттулгын жүдогийн холбоонд асуудал ар араасаа ундарч эхэллээ.

Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!