Ази, номхон далайн орнуудын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн энэ сарын 6-9-нд Киргизийн Бишкек хотноо болох гэж байна. Цар тахлын улмаас үзэгчгүй явагдана. Тэмцээнд 32 орны баг оролцоно.
Харамсалтай нь, тус тэмцээний сугалаанд Монголын тамирчид багтаагүй нь covid-19-тэй холбоотой аж. Учир нь Монголын таван тамирчнаас ковидийн халдвар илэрчээ.
Тэд Гүржид бэлтгэл хийж байхдаа халдвар авсан бололтой. Монголын шигшээ багийнхны хувьд “Токио2020” олимпийн эрхийн “Казань-2021” Гранд слам, “Будапешт-2021” ДАШТ-үүд хүлээж байгаа аж. Харин ганц Саейд Моллаей оролцох аж. Тэрбээр манай бага тамирчидтай хамт бэлтгэл хийгээгүй аж.
Монголын шигшээ баг
Эрэгтэй
1. ОУХМ Л.Өнөболд -60 кг
2. ОУХМ Г.Хэрлэн -66 кг
3. ОУХМ Ё.Басхүү -66 кг
4. ОУХМ Ц.Цогтбаатар -73 кг
5. Саейд Моллаей -81 кг
6. ОУХМ Г.Алтанбагана -90 кг
7. ОУХМ Л.Отгонбаатар -100 кг
8. ОУХМ Б.Гончигсүрэн -100 кг
9. ОУХМ Ө.Дүүрэнбаяр +100 кг
Эмэгтэй
1. ОУХМ Л.Сосорбарам -52 кг
2. ОУХМ Б.Хорлоодой -52 кг
3. МУХБ, МУГТ Д.Сумъяа -57 кг
4. ОУХМ Л.Энхрийлэн -57 кг
5. ОУХМ Б.Ганхайч -63 кг
6. ОУХМ Ц.Энхчимэг -70 кг
7. ОУХМ Э.Гандиймаа +78 кг
Дасгалжуулагч
МУГТ, МУГД Х.Болдбаатар
ОУХМ П.Нямлхагва
ОУХМ Ч.Болдбаатар
Мансоури Касваей Мохаммад
МУГТ М.Бундмаа